fbpx Сангийн сайд асан С.Баярцогтын гар нийлсэн хамтрагчид
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 24 секунд

Сангийн сайд асан С.Баярцогтын гар нийлсэн хамтрагчид

                                                http://resource.breakingnews.mn/image/2018/04/02/v5l34lgaxzv3w9q6/qzky22q86j.jpg

Авилгалын хэргээр шалгагдаад байсан УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг АТГ сэжигтнээр тооцон, өчигдөр баривчилсан тухай мэдээлэлсэн. Тэднийг "Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ" болон "Дубайн" гэрээтэй холбогдуулан илт хууль бус шийдвэр гаргасан хэмээн үзэж, ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.  

Сангийн сайл асаэ С.Баярцогт гэж хэн болох, түүний ажил амьдралын тухай мэдээлэл хангалттай байгаа тул дахин мэдээллэх нь илүүу бизээ . Харин түүнтэй гар нийлэн “хам хэрэгт” орчихоод буй хоёр хүний талаар тодорхой хэмжээнд уншигч тань багахан мэдээлэл хүргэе.

                                    http://www.zaluu.com/stat/file/p/l/701/14434216975608de01678cb.jpg

 Б.Ариунсан 1961 онд Говь-Алтай аймагт төржээ.  Түүнийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн дотны найз гэлцдэг.  Тэрээр Эрхүүгийн Политехникийн дээд сургууль, Эдийн засгийн институт, Удирдлагын хөгжлийн институт төгссөн. Инженер, эдийн засагч мэргэжилтэй, барилгын эдийн засагчаар докторын зэрэг хамгаалж байжээ.

 1981-1997 онуудад Барилгын зургийн төв институтэд эрдэм шинжилгээний ажилтан, Барилгын инженер хайгуул, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний институтэд инженер, 1997-2000 онд Улсын нийгмийн халамжийн газарт газрын дарга, 2004-2008 онд Үндэсний татварын ерөнхий газрын дэд дарга, 2008-2012 онд ЭБЭХЯ-нд дэд сайд,  Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, дарга, Татварын ерөнхий газрын даргаар тус тус ажиллаж байжээ.

 Тэрээр УИХ-ын гишүүн Сү.Батболдын тэргүүлсэн Засгийн газрын үед Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд Уул уурхай, хүнд үйлдвэр хариуцсан дэд сайдаар ажиллаж байхдаа Засгийн газар, цаашлаад салбарын сайддаа ч мэдэгдэлгүйгээр шатахууны үнийг огцом нэмж, шатахуун импортлогч компаниудын эздэд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх эрхийг өгсөн тухай асуудалд орж байсан аж.

                                          http://www1.medee.mn/pic/92437.jpg 

Б.Бямбасайхан бол Монголын хамгийн том төрийн өмчит компани болох “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.  “Эрдэнэс Монгол” нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн 100, "Оюутолгой" ХХК-ийн 34, "Шивээ Овоо" ХХК-ийн 90, "Багануур" ХК-ийн 75 хувийг эзэмшдэг, эдгээр стратегийн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах үүрэг хүлээж ажилладаг компани юм.

Баянжаргалын Бямбасайхан МУИС болон  Жорж Вашингтоны Их сургуулийг дүүргэн, Азийн Хөгжлийн Банкны Манила дахь оффист олон жил ажилласан. Тэнд байхдаа Төв Азийн эрчим хүчний томоохон төслүүд дээр ажиллаж байсан бөгөөд эх орондоо ирснийхээ дараа "Ньюком" группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан 50 МВт-ын Салхин цахилгаан станцыг бүтээн байгуулах ажлыг амжилттай удирдан гүйцэтгэсэн юм. Түүнийг Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын 4.4 тэрбум долларын төслийн санхүүжилтийг босгоход чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн тухайн үед өндрөөр үнэлж байсан хэдий ч одоо харин буруутан, сэжигтэн этгээд болон баривчлагдаад байгаа бололтой.

Эрчим хүч, хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн салбарт арвин туршлагатай түүнийг ДЭЗФ-аас 2014 онд Дэлхийн залуу манлайлагчаар тодруулж байсан юм. Б.Бямбасайхан 2015 оны 8 дугаар сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон.

                                                                                                                                  Эх сурвалж Шуурхай.мн

Хятад улс 2020 он гэхэд хэт ядуусгүй орон болохоо амлажээ
Хятад улс 2020 он гэхэд хэт ядуусгүй орон болохоо амлажээ
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​