fbpx ДУРСАГДАХ САЙХАН ОЛОЛТ, ДУРСАМЖААР ДҮҮРЭН ОН ЖИЛҮҮД МИНЬ БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРТАЙ САЛШГҮЙ ХОЛБООТОЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 31 секунд

ДУРСАГДАХ САЙХАН ОЛОЛТ, ДУРСАМЖААР ДҮҮРЭН ОН ЖИЛҮҮД МИНЬ БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРТАЙ САЛШГҮЙ ХОЛБООТОЙ

Байгаль орчны салбар бие даасан яамтай болсны 30 жилийн ой энэ жил тохиож байна. Төв аймгийн Ойн байгууллагад дарга, ерөнхий инженерийн ажлыг 40 гаруй жил хийсэн, аймгийн Байгаль орчны иргэний зөвлөлийн дарга А.Доржсүрэн гуай ойгоо угтаж, хуваалцсан дурсамжийг хүргэж байна.

1988-оноос өмнө байгаль хамгаалах төрийн байгууллага нь орон нутагт ойн аж ахуйн байгууллага л байлаа шүү дээ. Ойн ангийн баяглийг хамгаалах, байгалийн алив зөрчилийн эсрэг тэмцэж, хяналт тавих, шийдвэрлэх ажлыг ойн аж ахуйн инженер техникийн ажилтнууд л гүйцэтгэж, нуруун дээрээ үүрч явсан. Ойн байгууллага ойжуулагч ажилчинаасаа яамны сайд хүртэлх бүгд мэргэжлийн мэргэшсэн хүмүүс, дээд шатандаахамгийн шалгарсан мэргэжилтнүүд нь ажилладаг байлаа. Тэр үед ойн хуулийн зөрчил бага, түймэр гарсанч хөнөөл нь бага, ойн хортоны хөнөөл бараг гардаггүй байжээ. Энэ бол ойтой зөв технологиор харицаж ашигладаг байсантай ч холбоотой байсан байж болох юмаа.

Улс орон нийгэм эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжлээ. 1988 оны 1-р сарын 1-нд аймгийн ойн байгууллага хоёр хуваагдаж модны үйлдвэрлэлийн чиглэл нь Хүнд үйлдвэрийн яаманд шилжилж, ойн аж ахуйн чиглэл нь цаг уурын байгуулагатай нийлж Аймгийн Байгаль орчныг хамгаалах газар байгууллагдаж ерөнхий инженерээр нь томилогдон ажилласан юм. Ойн салбарыг хоёр хуваасан нь гэр бүлийн амьдралыг бусниулж эхнэр, нөхөр хоёрыг салгаж тусад нь амьдаруулсантай адил юм болсон тул байнга л нэг нь нөгөөдөө дутагдаж явсаар өдий хүрэхэд олигтой ч дэвжиж чадсангүй. 2000 он гэхэд мэргэжлийн ойн байгууллагууд байхгүй болж, мэргэжлийн удирдлагын дотоод хяналт алга болсон юм. Улс орныг хангаж байсан модны үйлдвэрүүд устаж, оронд нь мэргэжлийн чадамжгүй хүчин чадал мөхөс хувийн модны аж ахуйн нэгжүүд олноор бий болов. Олон мянган ажилгүйчүүдийн амьдралын үндэс нь зарж борлуулж иддэг бараа нь ой, ангийн баялаг болсоноор амьдрах орчны ногоон бүсийн ой мод ихээр сүйтгэгдэж, олон зуун мянган гаагаар ой хортонд нэрвэгдэж, түймэрт шатаж, буга , булга, тарвага ан амьтад устахад хүрч хөвчийн ойд бугын дуудлага сонсогдохгүй гунигтай олон жилүүдийг өнгөрүүлж байлаа. Монгол орны амьд байгаль ой мод ан амьтад сүйтгэгдсэн хүйтэн үе өнгөрч байх шиг байна. Байгаль орчны нэгдсэн бодлого хэрэгжиж, төрөөс бодлогын шинчлэлт хийж, олон чухал шийдвэрүүд гаргаж хэрэгжүүлж ирлээ. Сум дундын ойн ангиуд байгуулагдаж байна. Байгаль хамгаалагчид морь унадаг байсан бол мотоцикль, машин унадаг, дээд боловсролтой болж, техник хэргэслэл, харилцаа холбоо хангамж нь сайжирч, мэргэжлийн хяналтын мэргэшсэн байцаагч нар ажилладаг болж хяналт хамгаалалтын хүчин чадал сайжирлаа. Орон нутгийн иргэд хамтран нөхөрлөл байгуулан ойн сан, байгалийн баялгаа гэрээгээр олон жилээр эзэмшин хамгаалдаг болсон нь Монголчууд бидний байгаль хамгаалах ёс заншил, язгуур эрх ашигт нийцсэн, ард иргэдийн идэвхи санаачилгыг өрнүүлсэн, төрөөс авч хэрэгжүүлж байгаа цоо шинэ зөв бодлого, арга хэмжээ хэрэгжиж байна. Манай аймагт 136 ойн нөхөрлөл 214 мянган га ойн сан газрыг гэрээгээр эзэмшин хамгаалж, зарим суманд ойн сангийнхаа 90 гаруй хувийг нөхөрлөл иргэдэд гэрээгээр эзэмшин хамгаалуулсан байна. Улсын онцгой өмч ойн баялаг иргэн хүний мэдэлд ирж хамгаалагдаж ашиглагдана гэдэг бол тэр бүр иргэн хүнд олдоод байх аз завшаан биш юм. Ойлгож зөв ашиглаж чадвал иргэн хүнд ирээдүй хойч хэдэн ч үедээ эрүүл сайхан байгальд амьдрах гайхамшигтай боломж олдож байгаа хэрэг. Үүнийг дагаад Монгол орны минь байгаль хамгаалал улам сайжрах учиртай. Харин цаашид ойн нөхөрлөлүүдийн мэргэжлийн мэдлэгийг сайжруулхад анхаарах нь чухал. Эндээс л бидний жинхэнэ ойчид, ойн мэргэжилтнүүд үе дамжин төрж, Монголын ойг авч явах хүмүүс төрөх ёстой гэж бодож байна.

Ойг нөхөн сэргээх, ойжуулах ажлыг ганцхан ойн аж ахуйн байгуулагууд хийдэг байсан бол одоо олон арван аж ахуйн нэгж, ТББ, ард иргэд хийдэг болж өргөжив. 1930-1960-аад онд Туул голын эхээс их хэмжээний мод бэлтгэсний уршгаар доройтолд ороод байсан ойн сан газарт ойн нөхөн сэргээж, ойжуулах ажлыг хийсэн нь Туул голын экологийг хамгаалах хамгийн бодит ажил байлаа. Төв аймагт ой хамгаалах талаар хийсэн хамгийн том ажил бол Хан Хэнтийн дархан цаазтай газрыг байгуулсан явдал юм. Хэнтий нуруунд ДЦГ-г байгуулах санаачилгийг гаргаж, ДЦГ байгуулах үндэслэл төслийг ойн эрдэмтэн доктор Г.Цэдэндаштай хамтран боловсруулж, 1.2 сая га ДЦГ-ын хилийн цэсийн төслийг өөрийн биеээр хийж Хан Хэнтийн ДЦГ байгуулах үндэслэл төслийг аймгийн байгаль орчныг хамгаалах холбоо ТББ-ын хүчин чадал боломжийг ашиглан, Аймгийн Ардын депутатын хурлын тэргүүлэгчдээр дэмжүүлэн уламжлан БНМАУ-ын бага хурал, Байгаль орчны Хяналтын улсын хороонд 1991 онд өргөн барьсан юм. Өргөн барьсан ДЦГ байгуулах үндэслэл шат шатандаа хэлэлцэгдэн яригдсаар нэг жилийн дараа 1992 онд Хан хэнтийн дархан цаазтай газар байгууллагдсан юм. Үнэлэн хэлбэл:

  1. Ойн хөвчийн хамгийн том дархан цаазтай газар байгууллагдав.
  2. Монгол орны ойн сангийн 10 гаруй хувь дархлан хамгаалагдаж чадав.

Энэ бол орон нутагт ойгоо хамгаалах ажлын олон жил хийсэн ойн инженер хүний хувьд эх орныхоо байгаль хамгаалхад оруулсан арилашгүй мөнхийн үлдээсэн мөр бахархал минь юм. Байгаль орчны салбарын яам байгуулагдсаны 30 жилийн ойн мэндийг мөр зэрэгцэн ажиллаж байсан ойн салбарынхандаа болон байгаль орчны салбарт хүчин зүтгэгчдэдээ хүргэе. Энэ салбарын баяр нь байгаль орчоо хайрлах, хамгаалах сэтгэлтэй хүн бүхний баяр юм шүү.

УИХ-ын дарга ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан үг хэллээ
УИХ-ын дарга ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан үг хэллээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​