Америкийн Айова-Ситид болох олон улсын чөлөөт бөхийн тэмцээнд АНУ-ын виз авч чадалгүй үлдсэн Оросын тамирчдын оронд Монголын шигшээ багийг урихаар болсон байна. Энэ тухай Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ны хэвлэлийн эх сурвалж дээр мэдээлэлсэн байна.
Энэхүү тэмцээнд оросуудаас гадна Ираны бөхчүүд оролцож чадахааргүй болжээ. Ираны шигшээ багийн оронд Энэтхэгийн баг тамирчид уригдсан аж. Тус олон улсын тэмцээн нь энэ сарын 7-8-ны өдрүүдэд болох бөгөөд Монгол бөхчүүд Азербайжан, Куба, Казахстаны тамирчидтай нэг хэсэгт таарсан байна.
Москвад суугаа АНУ-ын элчин сайдын яам өнгөрөгч гуравдугаар сарын 28-нд Оросын чөлөөт бөхийн шигшээ багийн гишүүдтэй визний асуудлаар ярилцахаас татгалзсан ажээ.
Эх сурвалж Шуурхай.мн