УИХ-ын хаврын чуулган өнөөдөр 10.00 цагт нээлтээ хийлээ. Чуулганы нэгдсэн хуралдааныг нээж, УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ.
Засгийн газар үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ зоорь агуулах байгуулахад 32 тэрбум төгрөг зарцуулсан ч зөвхөн Улаанбаатар хотод агуулах байгуулсан байна.
Аймаг, сумын төвд ажилгүйдэл хэвээр байна. Хөдөөд ажилгүйдэл их байгаагаас залуус нутгаа орхин хот бараадахаас аргагүй болллоо. УИХ нийслэлийн утаа орчны бохирдлыг бууруулах, сургууль цэцэрлэгийг барьж байгуулахад анхаарч бодлогын баримт бичиг гаргасан. Энэ ажлын хэрэгжилтэд анхаарал тавих шаардлагатай байна.
Нийслэлийн авто зам 858 км, автомашины тоо 586.8 мянгад хүрчээ. Түгжрэлийг уулзвар өртөтгөснөөр шийдэхгүй нь тодорхой байна. Олон улсын жишгээр нүхэн болон гүүрэн гарц барихад анхаарч ажилламаар байна. Энэ ажилд ажилгүй иргэддээ ажлыэн байр олгох замаар шийдмээр байна.
Бага насны хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, хүчирхийлэгчид оногдуулах ялыг чангатгах талаар эхчүүдийн саналыг авч үзнэ.
"Эрдэнэт үйлдвэр"-ийг тойрсон асуудлыг шуурхай шийдвэрлэж, хууль зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцно.
2018 он гарсаар шүлхий өвчний улмаас 4700 мал устгажээ. Малчдынхаа малыг устгаад, амьжиргааны эх үүсвэрээс нь салгах биш, мал амьтны халдварт өвчнөөс сэргийлэх, тэмцэх ажил ямар байгааг сонсох цаг болжээ.
Үүргээ муу биелүүлсэн, сонгогчдынхоо итгэлийг алдсан гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг авч үзнэ. УИХ-ын гишүүний ёсзүй монгол төрийн нүүр царай болж байна.
М.Энхболд: “Эрдэнэт үйлдвэр“-ийг тойрсон асуудлыг шуурхай шийдвэрлэж, хууль зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцно
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.