Бага насны хүүхэд хүчирхийлсэн аймшигт хэрэг он гарсанаас хойш хэд хэд бүртгэгдээд байна. Эхний хэргүүд нь шийдэгдэж, хариуцлага хүлээх хүмүүс нь хариуцлага ч хүлээгээгүй байхад дараагийн сэрд хийлгэм аймшигт хэргүүд ар араасаа гарсаар байна. Бяцхан зүрх бүү айг гээд жагсаад хийгээд ч нэмэр алга. Дөрөвдүгээр сарын 2-ний шөнө дөрвөн настай охин бусдад хүчиндүүлсэн гэх хэрэг гарчээ. Ээж нь орцны жижүүр хийдэг цэвэрлэгээ хийж байх хоорорнд ийм хэрэг гарсан байсан би эхэндээ мэдээгүй дараа нь манай хүүхэд гээд уйлж, цааш яриаг үргэлжлүүлээгүй юм байна. Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт буюу тодорхойлж хэлбэр Дэлгэр21 СӨХ-ийн харьяанд байдаг орон сууцны подвальд энэ хэрэг гарчээ. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр тус СӨХ-ийн харьяанд байдаг подвалиудыг айл өрхүүд түрээсэлж амьдардаг аж. Түүнчлэн эдгээр айлууд нь үргэлж архи согтууруулах ундаа хэрэглэдэг, зодоон нүдээн чимээ ихээр гаргадаг гэж ойр орчмын айлууд гомдол гаргадаг байжээ.
Ямартаа ч сэтгэлд сэвтэй энэ хэргийн дахин нэг золиос нь хүүхэд болжээ. Одоогоор хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар шалгаж байгаа гэснээс өөр тодорхой мэдээлэл ирээгүй байна.
Эх сурвалж Шуурхай.мн