fbpx Дуулиант хэргүүд улс төрийн тоглолт болж, бүү замхраасай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 13 секунд

Дуулиант хэргүүд улс төрийн тоглолт болж, бүү замхраасай

ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт нарын хүмүүсийг АТГ-аас баривчилж, саатууллаа. “Оюутолгой”- н хөрөнгө оруулалтын гэрээтэй 

холбоотойгоор С.Баярцогтоос гадна Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал асан Б.Бямбасайхан нарыг цагдан хорьжээ. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс ч байцаалт авахаар, прокурорын дуудах хүсэлтийг хүргүүлсэн байгаа аж.

“Оюутолгой” шиг Хотгор шанагын уурхайг ч албан ёсоор шалгая

Харин “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкны барьцаанд тавьсан асуудалтай холбоотойгоор “Эрдэнэт” үйлдвэрийн худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг мөн АТГ-аас саатуулжээ. Олон жилийн турш улс төрийн маргааны сэдэв байсан, олон нийтийн дунд эргэлзээ үүсгэсэн энэ асуудлыг Монголын хуулийн байгууллага албан ёсоор шалгаж байгаа нь энэ юм. Өнөөдрөөс долоон жилийн өмнө болсон нэгэн явдлыг эргэн саная.

“Авлига өгч байсан хүмүүстэйгээ зэрэгцээд УИХ-ын танхимд сууж байна. Би тэдгээр авлигачдыг нэрлэж чадна” гэж ярьсан УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбууд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж байлаа. АТГ-аас Ш.Сайхансамбууг дуудан, байцаалт авч авлига өгсөн хүмүүсээ нэрлэхийг шаардаж байв. Харин УИХ-ын эрхэм гишүүн хэлсэн үгнээсээ буцаж “Надтай уулзсан сэтгүүлч миний ярилцлагыг гуйвуулж, худлаа бичсэн байна лээ" гэх утгатай мэдүүлэг өгч байв.

Сонины редакцтай тохирч, сэтгүүлчийг буруутан болгохыг ч завдсан. Хэлсэн үг нь бичлэгт үлдэн, АТГ-ынхны гар дээр очсон тулдаа Ш.Сайхансамбуу улайж “Би худлаа хэлсэн байна” хэмээн, албан ёсоор уучлалт гуйснаар түүнд холбогдох хэргийг хаасан юм. Харин сэтгүүлч нь ажлаасаа гарсан юмдаг. Долоон жилийн өмнө болсон энэ явдал гишүүдэд ихээхэн сургамж болсон.

Одоо чуулганы танхим, байнгын хорооны хуралдаанаас бусад үед гишүүд барагтай л бол ам ангайхгүй. Ихэнх оронд хэрэгждэг “өрөөсгөл” гэмээр зарчим бол парламентын аливаа гишүүн хуралдаанд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй байх явдал. Монголын парламентын гишүүд ч ийм дархан эрхтэй.

  • Хуулийн буруу ойлголт, буруу тайлбар нь улс төрийн завхралын эх байдаг.
  • Хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдэг зөвхөн хурлын танхимд хууль санаачлах, заалт оруулахад л хамааралтай юм.
  • Хариуцлагагүй үг нь чуулганы танхимаас халиад нийгэмд шууд нөлөөлдөг болсон цагт тэдний үг, үйлдэл бүхэн үнэн байх ёстой.

Гэхдээ парламент хэмээх төрийн том байгууламжийг мэдэмхийрч популизм хийдэг уулзалтын тайз болгохгүйн тулд Засгийн газар, эсвэл Ерөнхийлөгч нь илүү хүчтэй байдаг. Ингэснээрээ парламентын гишүүд популизм хийх үзэгдлийг хазаарладаг юм. Уг нь бол хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй эрх зөвхөн хурлын танхимд хууль санаачлах, заалт оруулахад л хамааралтай юм.

Энэ бол гагцхүү УИХ-ын гишүүнд л байдаг, хэнтэй ч хуваалцахгүй онцгой бүрэн эрх юм. Үүнийг гэнэтийн ашгийн 68 хувийн татварын хуулиар тайлбарлах нь олонтаа. Энэ хуулийг санаачилж, батлуулснаараа Н.Батбаяр гишүүн Монголын эдийн засагт ихээхэн хохирол учруулсан хүн. Олон ч хөрөнгө оруулагч манайхаас гарсан. Хууль батлахаас өмнөх жил 15 тонн алт Монголбанкинд тушаадаг байсан нь 2.2 тонн болтлоо унаж байв.

Гэвч үүнийх нь төлөө тэр хуулийг санаачилж, батлуулсан хүн хариуцлага хүлээгээгүй. Харин ч “Би ганц зэсээс гэнэтийн ашгийн 68 хувийн татвар авъя гэж байхад та нар сэтгэл хөдлөлөөрөө алтыг нэмж батлаа биз дээ” гэж хэлээд сууж байв. Монгол Улсын Үндсэн хуульд УИХ-ын гишүүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гээд заачихсанаас хойш хэн нь ч хэнийгээ гэхэв.

Харин Архангайнхан дахиж сонгоогүйгээрээ түүнтэй хариуцлага тооцсон байх. Зөвхөн энэ л ардчилсан парламентын амин сүнс. Харин үүнийг манай их хурлын гишүүд буруу ашиглаад хүн доромжлох, гүтгэх эсвэл олон нийтэд “таалагдах”-ын тулд хэзээ ч бүтэшгүй амлалт өгөх, нэг үгээр популизм хийхдээ хариуцлага хүлээхгүй байх, гэмт хэрэгт холбогдсон ч шалгуулахгүй байх бамбай болгон ашигласаар байна.

Хэн ч чуулганы танхимд хэлсэн ярьсан солиорлоо өөр газар, тэр тусмаа Ш.Сайхансамбуу шиг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж гэнэдэхээ больсон. Гэхдээ одоо цаг өөр болсныг мартаж болохгүй. Гишүүд хэлсэн үгээ дуусгаж амжаагүй байхад түүнийг нь олон нийт хэвлэл мэдээлэл, сошиал сувгаар шууд хүлээн авч байна. Хариуцлагагүй үг нь чуулганы танхимаас халиад нийгэмд шууд нөлөөлдөг болсон цагт тэдний үг, үйлдэл бүхэн үнэн байх ёстой. Гэвч парламентын танхимаас үнэн худал нь мэдэгдэхгүй хурц ноцтой мэдэгдлүүдийг хийсээр.

Гэмт хэргийн шинж чанартай үйлдэл байвал тохирох хариуцлагыг нь тооцъё

Сүүлийн үеийн улс төрийн хэрүүлийн алим болоод байгаа “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний талцагч хоёр тал УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар, тус гэрээг байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн, хамгаалагч тал С.Баярцогт тэргүүтэн. Өчигдрөөс эхлэн эл асуудлаар АТГ байцаалт авч, албан ёсны шалгалт үргэлжилж байна.

Улс төрийн үйл явц зүгээр нэг үйл явц, тохиолдол бус үзэгдлийн хэмжээнд очих нь тогтолцоог өөрчлөхөд хүргэдэг. Тиймээс энэ мэт гэмт хэргийн шинж чанартай мэдэгдлүүдийг үнэн бодит, эсвэл хувь улстөрчийн тоглолт эсэхэд эцсийн цэг тавихгүй бол хууль, шүүхийн байгууллагад итгэх иргэдийн итгэл улам алдарч мэдэхээр байна.

Их хурлын гишүүн хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй шиг, гэмт хэрэгт холбогдуулан шалгахад ч халдашгүй дархан эрхтэй. Хэдийгээр Үндсэн хуулийн цэцээс “УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байхдаа нотлох баримттайгаа баригдсанаас бусад үед шалгахгүй” гэдэг нь Үндсэн хууль зөрчсөн гэж түдгэлзүүлсэн ч төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгахад хүндрэлтэй хэвээр л байна.

“Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний маргаан ч маш тодорхой хариулт бүхий мэтгэлцээн. Оролцогт хоёрхон талтай. Нэг нэгнээ үгүйсгэсэн, маш тодорхой агуулга бүхий мэдэгдэл хийж буй. С.Баярцогт, Ж.Батзандан нарын хэн нэгэн нь л худал ярьж байна. Аль ч сэдэв нь жижиг биш.

Харин “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ С.Баярцогт авлига авсан нь үнэн бол, цаашлаад Монгол Улсад хохиролтой гэрээ байгуулсан байвал тусдаа асуудал. Үндэсний эрх ашгаасаа урвасан үйлдэл. Асуудал нь том хэрээр хүлээх хариуцлага, үүрэг шийтгэл нь ч хатуу. Одоо үнэн зөвийг нь тогтоож төрийн байгууллага, тэр тусмаа шүүх засаглалд үл итгэх нийгмийн уур амьсгалыг зөв тийш нь залах хэрэгтэй.

Харин АТГ-ын шалгалтын мөрөөр С.Баярцогт нар буруугүй нь тогтоогдвол гэмт хэрэгт бусдыг гүтгэсэн этгээдүүдэд нь тооцох хариуцлага ч бага биш байх ёстой. Энэ дээр нэмээд Х.Нямбаатар гишүүний зарласан лиценз сэргээж авлигаар баяжсан гэгдээд буй шүүгчдийн асуудал, Ж.Батзандан гишүүний мэдэгдсэн С.Баярын Засгийн газрын баталгаа гаргаж өгч, Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьсан гэх хэргийг ч анхаарлын гадуур өнгөрөөж болохгүй.

Аль алийг нь яаралтай шалгая, албан тушаалаа урвуулан ашигласан, гэмт хэргийн шинж чанартай үйлдэл байвал тохирох хариуцлагыг нь тооцъё. Хэрэв тийм биш бол худал мэдээлэл тарааж, хүний нэр төрийг гутааж, нийгмийг өдөөн турхирагчдыг хатуу хазаарлая. Харин өмнөх дуулиант хэргүүдийг улс төрийн тоглолт болоод замхруулахгүй байх нь чухал юм.

Б.Энхжаргал

Засгийн газрын мэдээ

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржид ил захидал илгээлээ
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржид ил захидал илгээлээ
 
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​