Иргэд гадаад паспорт захиалах гэж 100 айлд өдөр шөнөгүй оочирлодог. Тэгвэл энэ сараас энэхүү ачааллыг бага ч гэсэн бууруулах иргэдэд түргэн шуурхай үйлчлэх зорилт тавин дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн нийслэлийн зургаан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс Гадаад паспортын үйлчилгээ үзүүлэхээр болсон байна.
Гадаад паспортын үйлчилгээ үзүүлэх зургаан дүүрэг:
- Сонгинохайрхан
- Баянгол
- Баянзүрх
- Хан-Уул
- Чингэлтэй
- Сүхбаатар эдгээр дүүргийн оршин суугчид дүүрэгтээ очоод захиалах бүрэн боломж нээгджээ. Иргэд гадаад паспорттой холбоотой үйлчилгээг авах гэж 100 айл руу явах шаардлагагүй болж байгаа аж.
Эх сурвалж Шуурхай.мн