Эдийн засаг / 2018/04/10 / 1

Нөөцийн мах өнөөдрөөс худалдаанд гарна



Жил бүрийн хавар иргэдийэн дунд хүлээлт үүсгэдэг , нөөцийн мах энэ сарын 10-ны өдрөөс эхлэн зах зээл дэх махны үнээс 10-30 хувь хямд үнээр хэрэглэгчдэд хүрнэ. Энэ жилийн хувьд ХХХААХҮЯ-наас махны хомсдол, махны үнийн хөөргөдөл  үүсгэхгүй байх зорилгоор Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хэрэгцээнд зориулан тодорхой тогтооосон үнээр нөөцийн мах худалдаанд гаргах аж. 

 Монгол Улсын хэмжээнд нийт 123 мах, махан бүтээгдэхүүн боловсруулах  үйлдвэр цех байна. Эдгээрээс Улаанбаатар хотод 79, хөдөө орон нутагт 44 үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байгаа.

Үүнээс хүсэлт гаргаж, шаардлага хангасан 25 үйлдвэр, аж ахуй нэгжийг сонгон, одоогоор нийт 12,8 мянган тонн махны нөөц бүрдүүлээд байгаа аж.



  • зочин · [49.0.219.157] · 2018/05/14

    худал шаагаад л