fbpx АН Д.Гантулгын ёсзүйг хөндөж, Д.Муратынхыг мартав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 18 секунд

АН Д.Гантулгын ёсзүйг хөндөж, Д.Муратынхыг мартав

Төрийн түшээдийн ёс зүй түүхэндээ байгаагүйгээр шавартай хутгалдсан жилүүд улирч байна. Их хуралд суунгуутаа эрх мэдэлдээ эрдэж эмэгтэйчүүдийг  доромжилж, мөрөө баллах гэж есөн бусаар улайрч яваа гишүүдийн муйхар арга нийгмийн сэтгэлзүйг үзэн ядалтаар дүүргэж орхив. Тэр дундаа хүчингийн хэрэгт холбогдсон залуу гишүүнээ, бүсгүй хүнд бэлэг эрхтнийхээ зургийг явуулж дорд үзэж басамжилсан төрийн түшээдэд намууд нь хариуцлага тооцох байтал, хамгаалж өмгөөлж байгаа нь нийгмийн бухимдлыг улам дэвэргээд байгаа юм.

Их хуралд хамгийн олон суудалтай эрх баригч МАН, АН-д хоёуланд нь ёсзүйн асуудал нь хөндөгдөж буй гишүүн бий. МАН-аас Их Хуралд сонгогдсон ч хүчингийн хэрэгт холбогдоод буй Д.Гантулга гишүүн прокурорын байгууллагын яллах тогтоолоос хэсэгтээ бултаж явсан ч хаврын чуулганы нээлтийн өдрүүдэд аргагүй эрхэнд гардсан юм. Тэрээр гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулахаар болсноо мэдэгдсэн гэх боловч парламентад 65 суудалтай эрх баригч намын бүлэг хоёр өдөр хуралдаад шийдэлд хүрч чадсангүй. Эцэстээ Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Хуулийн мухардалд орлоо” гэснээр Д.Гантулга шалгуулах бус асуудал замхрах тийшээ хандаж байх шиг.

Харин АН-ын хувьд Баян-Өлгий аймгаас төр түшилцэж буй Д.Мурат гишүүн. Тэрээр нутгийнхаа нэгэн бүсгүйд эрхтнийхээ зургийг явуулж, заналхийлсэн гэдгийг нь Бахытгүл гэх бүсгүй олонд дэлгэж, хуулийн байгууллагад хандаад байгаа юм. Асуудал хэрхэн өрнөж буй нь сүүлийн саруудад нам гүм байна. АН-ын бүлэг хаврын чуулганы дараах анхны хуралдаанаа өчигдөр хийж /2018.04.09/ МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулгын ёсзүйн асуудлыг хөндөж ярилцжээ. Энэ талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Сүүлийн үед УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой асуудал УИХ, Монгол төрийн   нэр хүндийг унагаж байгаа байдал даамжирч байгаа учраас   Ардчилсан намын бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлэх ёстой гэж үзсэн. Төрийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа гишүүний ёс зүйн асуудлыг УИХ хэлэлцэж  шийдэх нь зүйтэй. МАН-ын нөхдүүдийн тайлбараар "хуулийн мухардалд орлоо” гэсэн зүйл ярьж байх шиг байна. Хууль тогтоох төрийн дээд байгууллагад "хуулийн мухардал” гэдэг ойлголт байхгүй. Гишүүний ёс зүйтэй холбоотой асуудлыг шийдэхэд хоёр зүйл маш ойлгомжтой байгаа. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн 29. 3 зааснаар "хэрвээ УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол УИХ-ын чуулганаар заавал хэлэлцэх ёстой” гэсэн байдаг. Үүнийг мөрдөх л ёстой. Хоёрдугаарт, тухайн гишүүн өөрөө УИХ-д өөрийн хүсэлтээр түдгэлзүүлэх тухай өргөдлөө гаргасан нөхцөлд УИХ зайлшгүй хэлэлцэн шийдвэрлэх учиртай. Хэрвээ энэ асуудлыг цаашдаа шийдэхгүй юм бол УИХ-ын нэр хүнд болоод төрийн нэр хүндэд байж болзошгүй хохирол учрах болно. Тиймээс МАН-ынхан хурдан нэг тийш нь шийдэх хэрэгтэй”  хэмээн бүлгийн гишүүд үзэж буйг онцолсон. АН-ын гишүүд хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад бүрэн гүйцэд хариулахгүйгээр асуултыг дундаас нь тасдаж "Хурлаа дуусгая” гэсээр танхимыг орхисон юм.

Эндээс харахад АН-ынхан айлын намын гишүүний ёсзүйг хөндөж, хариуцлага тооцох хэрэгтэй гэж бүлгийнхээ хуралдаанаар нухацтай ярилцсан мөртлөө, өөрийнхөө намын Д.Мурат гишүүний ёсзүйг яагаад хөндсөнгүй вэ. Эсвэл Д.Мурат гишүүн эмэгтэй хүнийг доромжилж эрхтнийхээ зургийг явуулсныг өөгшүүлээд байна уу?

Эх сурвалж: www.polit.mn

С.САРУУЛ

Нөөцийн мах өнөөдрөөс худалдаанд гарна
Нөөцийн мах өнөөдрөөс худалдаанд гарна
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​