Obi сүлжээ дэлгүүрүүдийн босс, Германы 58 настай тэрбумтан Карл-Эриван Хауб Итали, Швейцарийн хилийн зааг дээр орших Альпийн нуруунд 2018 оны дөрөвдүгээр сарын 7-ны өглөө сураггүй алга болсон байна. Тэрээр уулын цанын спорт сонирхдог байсан аж.
Энэ үйл явдлын тухай италийн Corriere della Sera сонин мэдээлжээ. Хаубын гар утаснаас хамгийн сүүлд ирсэн дохио алга болсон өдрийнхөө оройхон бүртгэгдсэн байна.
Тэрбумтан бизнесмэнийг эрэн хайх ажиллагаа идэвхтэй явагдаж байгаа хэдий ч цаг агаарын таагүй нөхцөл байдал эрлийн ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа тухай италийн талын эрэн хайх ажиллагааны зохицуулагч Адриано Фавре өгүүлжээ.
Форбес сэтгүүлийн жагсаалтаар дэлхийн хамгийн баячуудын нэгэнд тооцогддог Хаубын гэр бүлийнхэн түүнийг эрэн хайх ажиллагаанд хангалттай хөрөнгө мөнгийг зарцуулж байгаа гэнэ. Гэвч цаг агаарын тиймэрхүү таагүй нөхцөлд хичнээн их хөрөнгө оруулалт ч үр дүн авчрахгүй талаар туршлагатай аврагчид дурдсан байна.
Эх сурвалж Шуурхай.мн