fbpx УБТЗ-аар тээвэрлэж буй ачааны хэмжээ өссөөр байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 27 секунд

УБТЗ-аар тээвэрлэж буй ачааны хэмжээ өссөөр байна

                 

“УБТЗ” ХНН нь Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмрээ оруулж байдаг тээврийн салбарын тэргүүлэгч байгууллага бөгөөд тээврийн үр ашгийг дээшлүүлэх зорилтоо амжилттай хэрэгжүүлсээр байна. Тус нийгэмлэг нь өнгөрсөн онд 22,8 сая тонн ачаа тээвэрлэж түүхэндээ байгаагүй амжилт гаргасан бол энэ жил 25 сая тонн ачаа тээвэрлэх өндөр зорилттой ажиллаж байна. Энэ оны эхний 3 сарын байдлаар  “УБТЗ” ХНН  6 сая 173 мянган тонн ачаа тээвэрлэжээ.

 

Үүнээс  697,0 мянган тонн импортын ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 72,2% өссөн байна.  Мөн 2 сая 242 мянган тонн экспортын ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 45% өсчээ. Харин 2 сая 444,7 мянган тонн  орон нутгийн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оныхоос 6,5 % өссөн үзүүлэлттэй байна.  “УБТЗ” ХНН Ази- Европыг холбосон хамгийн дөт замаар ачаа тээвэрлэдэг бөгөөд  Казахстан улсаар дамжин өнгөрдөг коридороос 513 км, Транс Манжуурын коридороос 748 км-ийн дөт юм.

Энэхүү давуу байдлаа “УБТЗ” ХНН  ашиглаж чадсаны үр дүнд  Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн хэмжээ өнгөрсөн оноос эхлэн огцом тасралтгүй өсөж байгаа юм.  УБТЗ-аар тээвэрлэсэн дамжин өнгөрөх ачааны хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 789,3 мянган тонн болсон нь өнгөрсөн оныхоос 45,2 хувиар илүү өссөн байна. Энэ нь БНХАУ-аас ОХУ-ын чиглэлд ачааны хэмжээ 73,2%, ОХУ-аас БНХАУ-ын чиглэлд 36,9% тус тус өссөн гэсэн үг.

Өнгөрсөн оны эхний улиралд манай улсын нутгаар дамжин өнгөрсөн транзит чингэлгийн галт тэрэгний тоо 62 байсан бол энэ оны эхний 3 сарын байдлаар 228-д хүрсэн нь томоохон ололт юм. Энэ онд транзит чингэлгийн галт тэрэгний тоог ноднингоос 2 дахин өсгөж 1000-д хүргэхээр “УБТЗ” ХНН шамдан ажиллаж байна. 

Замын ажлын үндсэн үзүүлэлтүүдийн нэг болох ачилтын хэмжээ 4 сая 686,6 мянган тонн-д хүрсэн нь өмнөх оноос 23,3% илүү байна.

Хойт, өмнөд хилээр ачаатай хүлээн авсан вагоны тоо хоногт 408 вагон хүрсэн нь  өнгөрсөн онтой харьцуулахад 161 вагоноор илүү байна. Мөн хоёр хөршийн холбогдох албаныханд ачаатай хүлээлгэн өгсөн вагоны тоо хоногт 631 вагон байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс  50,7 хувиар өсжээ.

“УБТЗ” ХНН-ийн тээврийн үзүүлэлтүүд ийнхүү бүхэлдээ өссөн байгаа нь энэ жил тус нийгэмлэг өмнөө тавьсан зорилтоо биелүүлж, манай улсын эдийн засгийн өсөлт улам нэмэгдэх сайхан төлөвийг харуулж байна.

 

                                                                        Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН

 

Л.Пүрэвбаатараас тэрбумын хаусыг нь хураахаар боллоо
Л.Пүрэвбаатараас тэрбумын хаусыг нь хураахаар боллоо
 
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​