Урин дулаан цаг ирж буйтай холбоотой зам засврын ажлууд дагаад эхэлдэг билээ. Хот доторхи замаа сайжруулахын тулд өнөөдрөөс зам хааж эхэлж байгаа аж. 04 сарын 16-ны 05:00 цагаас эхлэн Замын цагдаагийн урд уулзвараас урагш Home plaza төвийн зүүн хойд уулзвар буюу Оддын хотхон хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлана. Иргэн та бүхэн Соёолж төвийн нүхэн гарц болон 40 жилийн өндөрлөгөөс хойш Нарны зам руу зорчих боломжтой гэж Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ.
Эх сурвалж Шуурхай.мн