fbpx Ашигт малтмалын газрын АЙМАР эмэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 39 секунд

Ашигт малтмалын газрын АЙМАР эмэгтэй

Ашигт малтмал газрын тосны газарт Монголын томоохон улс төрийн бүлэглэлээр хамгаалалт бамбай хийсэн нэгэн эмэгтэй байдаг гэнэ. Тэр эмэгтэйгээс Ашигт малтмал газрын тосны газрын дарга, удирдах албан тушаалтнуудаас эхлээд бүх ажилтнууд нь айдаг гэх мэдээлэл байна. Шинээр ирсэн дарга нар " Энэ хүүхнээр оролдож болохгүй. УИХ-ын гишүүн тэр өмөөрөөд сүйд хийчихнэ. Арай гэж энэ албан тушаалд ирчхээд энэ хүүхнээс болж дарга нарын дургүйг хүргээд яах юм бэ” гээд л нүдэн балай чихэн дүлий өнгөрөөдөг гэнэ. Тэр эмэгтэй Уул уурхай үйлдвэрлэл, технологийн хэлтэст ажилладаг. Ашигт малтмал газрын тосны газарт Засгийн газрын сайд, УИХ-ын гишүүд өөрсдийнхөө хамгийн ойр гэх итгэлт хүмүүсийг газар, хэлтсийн даргаас эхлээд мэргэжилтэнгээр хүртэл томилдог байна. Улс төрчид Ашигт малтмал газрын тосны газарт өөрийнхөө хүнийг байлгах сонирхол нь мэдээж уул уурхай, ашиглалт болоод хайгуулын лиценз олголттой холбоотой юм. Тэр эмэгтэй ийм л эрх ашиг сонирхолтой хүмүүсийн гар хөл, жадны үзүүр болж Ашигт малтмал газрын тосны газарт ажилд орсон түүхтэй.

Улс төрчдөөр хамгаалуулсан эмэгтэйн авлигын хэрэг

Уул уурхайн компанийн уулын ажлын төлөвлөгөө батлагдаж байж ажил хийгддэг ёстой. Тэр төлөвлөгөөг дээрх хэлтсийн мэргэжилтнүүд баталж өгдөг байна. Өөрөөр хэлбэл уул уурхайн компаниудын ирэх жил ажлаа хэвийн үргэлжлүүлэх үү эсвэл нам зогсох уу гэдэг нь тэр эмэгтэйгээс шалтгаалдаг байна. Үүнийг тэр эмэгтэй овжин ашигладаг. Бүр авлига хээл хахуул авдаг өөрийн гэсэн дүрэм журам дэг жаягтай ажээ. Уулын ажлын төлөвлөгөө батлуулахаар ирсэн компаниуд хамгийн түрүүнд тэр эмэгтэйд бичиг баримтаа өгдөг.Айж, чичирсэн амьтан уулын ажлын төлөвлөгөөгөө бариад ирдэг гэнэ. Нөгөө эмэгтэй өрөөндөө ярвайсан амьтан сууж байдаг. Ирсэн бичиг баримтыг нь үзэж байгаад "Чи юун хачин юм хийгээд ирдэг юм бэ. Энэ чинь засвартай юм байна. Энэ алдаагаа засаад ир” гээд явуулчихдаг байна. Нөгөө хүн нь "Хаана ямар алдаа, засч залруулах зүйл байгаа юм бол” гээд асуугаад л бурууддаг байна. Нөгөө хүүхэн "Эргүү тэнэг мал минь ямар алдаа гаргаснаа мэдэхгүй байж яах гэж ирсэн юм. Тэнэг п.....вэ. Эргүү мал. Эндээс зайл тэнэг новш минь” гээд л орилж, чарлаад эхэлдэг байна. Ямар засвар хийхээ мэдэхгүй болсон уул уурхайн компаниуд тэр эмэгтэйн танил тал, ах, дүү хамаатан садан, арван жилийн анги, оюутны найзууд гээд л авлига дамжуулж болох хүн бүрийг хайдаг байна. Нөгөө хүүхэн ч авлига авах аргаа сайн мэддэг байна. Тэр эмэгтэй мөнгөө бэлнээр авдаг. Өөр хүний нэр дээр байдаг утсаар холбоо барьж, мессеж бичдэг гэнэ. Бүр мөнгөө тэнд тавиад яв. Тэнд тийм хүн мөнгө авна гэж хүртэл ярьдаг байна.

Тагнуулын ерөнхий газраас түүнийг шалгаж байна

Тагнуулын ерөнхий газраас Ашигт малтмалын газрын хэд хэдэн хүнийг шалгаж эхэлжээ. Уул уурхайн компаниудын хуурамч нөөц батлуулдаг. Үүнийг нь залилангийн гэмт хэрэгтнүүд ашиглаж өндөр үнээр зарж борлуулдаг хэргийг шалгаж байгаа аж. Мөн гадаадын компаниудад нүүрс, алтны нөөцтэй ордуудын мэдээллийг худалдан борлуулдаг ноцтой баримт байгаа аж. Дээрх хэрэгт тус газрын эмэгтэй холбогдоод байгаа гэнэ.

Ашигт малтмалын газрын аймаар эмэгтэйн нэгэн компанийн удирдах албан тушаалтныг доромжилж хэл амаар доромжилж байгаа гар утасны бичлэг, авлига авсан баримтыг уншигч та бүхэнд удахгүй хүргэх болно.

Эх сурвалж: www.offshore.mn

Б.Оюунгэрэл

Оюутан танд Голомт банкинд ажиллах боломж нээлттэй байна

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​