fbpx Ш.Гантулга: Жинхэнэ эх оронч болон урвагч хэн болохыг Америкийн Элчин сайдын захидал харууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 30 секунд

Ш.Гантулга: Жинхэнэ эх оронч болон урвагч хэн болохыг Америкийн Элчин сайдын захидал харууллаа

Оюутолгойн гэрээг ҮАБЗ-өөр хэлэлцэх үед хэн, ямар байр суурьтай байсныг АНУ-ыг төлөөлж Монголд Элчин сайдаар ажиллаж байсан Марк Минтон захидалдаа бичиж Цагаан ордон руу илгээсэн байдаг. Захидлыг дэлхийн улс орнуудын удирдагч нартай холбоотой нууц баримтыг дэлгэдгээрээ алдартай сэтгүүлч Жулиан Ассанжийн үүсгэн байгуулсан

“Wikileaks” сайтад нийтэлсэн нь олны анхаарлыг татаад байгаа юм. Энэ талаар Олон улсын тоймч Ш.Гантулгатай ярилцлаа.

-Оюутолгойн гэрээний талаар Монгол Улсын ҮАБЗ-ийн хурлаар яригд­сан зүйлийг Жулиан Ассанжийн үүсгэн бай­гуулсан “Wikileaks” сайт мэдээлсэн. Энэ талаар тодруулмаар байна?

-Жулиан Ассанж одоо болтол Лондон хот дахь Эквадорын Элчин сайдын яаманд хоргодож байгаа нь ганцхан шалтгаантай. Түүний үүсгэн байгуулсан “Wikileaks”  сайтад зөвхөн анхдагч эх үүсвэр бүхий жинхэнэ баримтыг дэлгэдэг.  Жулиан Ассанж АНУ-ын Элчин сайдууд, төрийн департментын 250 мянга гаруй нууц захидлыг задалсан төдийгүй захидлууд үнэн гэдэг нь батлагдсан учраас АНУ-ын хамгийн заналт дайсан болсон юм. Түүнийг одоо бол цахим орчноос бүрэн тусгаарласан байгаа. Учир нь АНУ түүнийг дарамтлахын тулд Эквадорын сонгуульд хөндлөнгөөс оролцож Жулиан Ассанжийн дайсан болсон хүнийг зориуд ерөнхийлөгч болгосон байдаг. Нэг ёсондоо Жулиан Ассанж Эквадорын Элчин сайдын яаманд удаан хугацаанд хоргодож байгаа нь нэг талаас амиа алдахаас сэргийлж байгаа бол нөгөө талаас цахим орчноос тусгаарлагдсанаар ажил хийх боломжгүй болсон.

-Жулиан Ассанжийн дэлгэсэн баримт дунд Монгол Улстай холбоотой мэдээлэл бий. АНУ-ыг төлөөлж Монголд сууж байсан Элчин сайд Марк Минтоны Оюутолгойн гэрээний талаарх захидал байдаг. Захидалд Монгол Улсын ҮАБЗ-ийн хурлын мэдээллийг нээлттэй, бараг протокол маягаар бичсэн нь олны анхаарлыг татаж байна? 

-Эрх мэдэлтэй хүмүүс “Wikileaks”  сайтыг олон удаа хаасан. Хаах тоолонд дахин шинээр нээдэг. Түүнчлэн одоо болтол “Wikileaks” сайтыг хааж чадаагүй байгаа юм.

Америкийн Элчин сайд Монголын Үндэс­ний аюулгүй байдлын хуралдааны мэдээллийг нээлттэй бичсэн нь Монгол Улсын сайд дарга нар эх орноосоо урвасныг харуулж байна. Үүнд эргэлзэх шаардлагагүй. Уг нь ҮАБЗ дээр яригдаж байгаа бүхэн улсын нууц байх ёстой. Аль ч улс орон ийм байдаг. ҮАБЗ-ийн хуралдаан дээр яригдсан зүйлийг задлах, тэр тусмаа гадаад орны Элчин сайдын яаманд очиж хэлнэ гэдэг бол эх орноосоо урвасан хэрэг. Нууц мэдээллийг задруулсан хүн төрийн шийтгэл хүртэх ёстой. Монгол Улс тусгаар тогтносон улс шүү дээ. Манай Үндсэн хуульд ч тодорхой заасан байдаг.

-Захидлыг 2009 оны гуравдугаар сард бичсэн бол Оюутолгойн гэрээ аравдугаар сард батлагдсан. Тухайн үед ҮАБЗ- д Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд С.Баяр, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ажиллаж байсан. Мөн Марк Минтоны захидалд тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр Оюутолгойн гэрээний 51 хувийг Монголчууд эзэмших ёстой гэсэн байр суурь дээрээ хатуу байсныг тодорхой бичсэн байдаг. УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Оюутолгойн гэрээний одоогийн хувилбарыг яаравчлах талаар улайрч байсан талаар ч бичсэн байсан?

-Оюутолгойн гэрээний талаар ҮАБЗ-ийн хуралдааны нээлттэй тэмдэглэл ганцхан зүйлийг харуулж байна. Монгол Улсад ардчилал буруу замаар явагдаж эх орон ард түмний төлөө тэмцдэг хүн төрийн толгойд гарч ирээд ганцаардаж байсныг харуулсан. Тэр цорын ганц эх оронч хүнийг эх орноосоо урвагчид тал талаас нь бөөрлөж дайрч байж. Хамгийн ноцтой нь тэр дайралтууд гадаад орны Элчин сайдын удирдлага дор явагдаж буй, нөгөө талаас эх орноосоо урвасан гэдгийг харуулж байна. Энэ бүх үйлдлийн эцсийн үр дүн юунд хүргэснийг бид мэднэ.

Марк Минтоны захи­дал бол нэг ёсондоо Ца­гаан ордон руу явуулсан тэр хүний ажлын тайлан юм. Монголын Засгийн газрыг яаж үймрүүлж, эргээд Засгийн газар парламентаар нь ард түмэнд ашиггүй, харин АНУ болон тус улсын үндэстэн дамнасан корпо­рациудад ашигтай хуулийг хэрхэн батлуулдгийг энэхүү захидал тод харууллаа. Азаар цорын ганц эх сурвалж болох Марк Минтоны захидал бидний гарт орлоо. АНУ-ын Элчин сайдын нууц шифрийг унших боломжгүй ч энэхүү үйл явдлыг илчилсэн Жулиан Ассанж гэдэг шударга сэтгүүлчид талархах учиртай. Жулиан Ассанж дэлхийн ядуу буурай олон ард түмнийг хамгаалж, тэр дундаа Монголын оффшор баячуудын үнэн нүүр царайг илчилс­ний­хээ төлөө аюулд ороод байна. Харин Мон­гол­чууд Жулиан Ассан­жийн дэлгэсэн барим­тын мөн чанарыг ойлгохгүй, оффшор данстай баячуу­дын хөрөнгийг хураахгүй, жинхэнэ урвагчдыг таньж ялгаж чадахгүй байгаа нь харамсалтай.

АНУ-ын Элчин сайдын энэхүү захидлаас Монголчууд бид гадны хөрөнгөтөн, Монголын оффшор данстай баячуудад саад болоод байсан цорын ганц хүний нэрийг мэдэж авлаа.

-Оюутолгойн гэрээ зурагддаг жил Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Марк Минтоны захидалд “Долоон тэрбум ам.долларын өртөгтэй энэ төсөл 2004 онд эхэлсэн ч Монголын сонгуулийн жилийн улс төр түүнийг будилуулсан” гэсэн байдаг. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуультай холбож ойлгож болох уу?

-Ерөнхийлөгч Н.Энхбаярын ачаар Монголчууд ОХУ-д төлөх ёстой асар их зээлээсээ салсан. Монголчуудын эрх ашгийг хамгаалж шударга ёсны төлөө ганцаараа тэмцсэнийхээ төлөө оффшор данстай баячуудын заналхийлэлд өртсөнийг харлаа шүү дээ.

Оюутолгойн гэрээг эсэргүүцэж, Монгол 51 хувийг эзэмших ёстой гэсэн хатуу байр суурьтай байсныхаа төлөө Н.Энхбаяр Ерөн­хийлөгчийн сонгуульд ялагдсан. Дараа нь төрөл бүрийн хуйвалдаан зохиож түүнийг баривчилсан. Өөрөөр хэлбэл, Америкийн Элчин сайдын захидлаас жинхэнэ эх оронч хэн бэ гэдгийг ойлгож авлаа. Оюутолгой гэж ярихаас илүү дайсан, хулгайч, эх орноосоо урвагч нар хэн юм бэ гэдгийг олж мэдэх ёстой. Бидний нүдэнд харагдахгүй аалзны торны бодит мөн чанарыг харах нүхийг Жулиан Ассанж нээж өгсөн.

-Нөгөө талаас ҮАБЗ-ийн мэдээллийг алдагдуулсан асуудал сөхөгдөж байна?

-АНУ-ын Элчин сайд Марк Минтоны захидалд ноцтой хандаж, захидал дээр үндэслэн үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Эх орноосоо урвасан урвагчдыг шүүхэд татаж хатуу шийтгэх ёстой. Энэ бол гадаад орны Элчин сайд тэр дундаа дэлхийн хамгийн хүчирхэг капиталист орны Элчин сайд юу гэж үздэгийг харуулсан хэрэг. АН засгийн эрх барьж байхдаа  Ардын намтай нийлж МАНАН гэгдэж байх үедээ АНУ-ыг бурханчлан шүтдэг, юм бүхнийг даган дуурайдаг, Элчин сайдын хэлсэн үг бүрийг хүлээн авдаг байсан. Гэтэл Монголчуудын энэхүү гэнэн тэнэг байдлыг капитилист орны Элчин сайд  хэрхэн овжин ашиглаж, ашиг хүртэж байгааг ганцхан захидлаас олж харж болно. Хэдийгээр дэлхий даяар болж байдаг үйл явдал ч гэсэн “Wikileaks”  сайт, Жулиан Ассанжийн ачаар АНУ-ын хувьд  ичгэвтэр байдлаар нь бодитоор олж харсан. Тиймээс захидлын ач холбогдлыг дээд зэргээр үнэлэх ёстой.

Ганцхан олдсон боломжид тулгуурлан Монголчууд толгойгоо ажиллуулах ёстой. Үнэнийг ойлгож жинхэнэ эх оронч хэн болох, жинхэнэ хулгайч урвагч хэн болохыг АНУ-ын Элчин сайдын захидал ялгаж, харуулж өглөө.

-Захидалд Канадын сайд Монголд айлчлахдаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нартай уулзахдаа Оюутолгойн гэрээг хийх талаар шахалт үзүүлсэн талаар бичсэн байдаг. Канадын худалдааны сайд тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр дээр орж Засгийн газрынхаа байр суурийг дагахыг зөвлөснийг  Марк Минтон  дурдсан байсан?

-АНУ, Канад хоёр тусдаа улс биш. Канадын корпораци гэдэг бол АНУ-ы корпораци буюу тив алгасч үндэстэн дамнасан корпорациуд гэдэг нэртэй захирлуудын зөвлөлд нь АНУ-ын тэрбумтанууд байдаг. Канад, АНУ-ын Элчин сайд бараг ялгаагүйг монголчууд тэр бүр мэддэггүй. Ерөнхийлөгчтэй уулзаж ярилцана гэдэг бол нэг талаас заналхийлсэн, айлган сүрдүүлсэн гэсэн үг. Харин Ерөнхийлөгч Н.Энхбаяр энэ бүхнээс айхгүйгээр бодлого хэ­рэг­жүүлсэн. Үүнийх нь төлөө Монголчууд бид Н.Энхбаярт талархах ёстой.

-Оюутолгойн гэрээ­тэй холбоотой ноцтой ба­рим­тыг гадны сэтгүүлч дэл­гэлээ.  Тэгвэл Монголын хэвлэл мэдээллийн хэ­рэгсэлүүд улс орны эрх ашигтай холбоотой асуу­далд хэрхэн хандаж байна вэ? 

-Жулиан Ассанжийн талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлдэггүй нь хэвлэлүүдийн 98 хувь барууны, капитилист орнуудын мэдэлд байдагтай холбоотой. Их Британи гэхэд бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь ганцхан магнатын гарт байдаг. Монгол Улсын  хувьд  2006-2009 онуудад болсон үйл явдлыг одоо л олж харж байна гэдэг манай улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олигархи баячуудын мэдэлд орсныг харуулж байна. Санхүү бэхэжсэн, технологийн дэвшлийг ашиглаж буй хамгийн хүчтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд жирийн иргэдийн бус олигархиудын эрх ашгийг хамгаалдаг учраас энэ талаарх мэдээллийг гар­гахгүй байна. Тэр байтугай Монголын ард түмнийг төлөөлж олигархиудтай тэмцэж чадах хүнийг ард түмнээс тусгаарлахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ашигласан гэж хэлж болно. Харин энэ асуудал одоо сөхөгдөж байгаа шалтгаан нь намын дотор эрх мэдлээ буцаацалдах, оффшор данст­нууд байгалийн баял­гийг хувааж идэж дуу­саад хоорондоо тулалдаж эхэлсэнтэй холбоотой.

СУянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ХУДАЛДААНЫ ДАЙН ХУРЦАДВАЛ АЛТ “БИДНИЙГ ХАМГААЛНА
ХУДАЛДААНЫ ДАЙН ХУРЦАДВАЛ АЛТ “БИДНИЙГ ХАМГААЛНА"
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​