Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр үзэсгэлэн худалдаа ажиллана


Бодибилдингийн УАШТ ирэх ням гаригт болно. Уг тэмцээнээс долоо хоногийн дараа дөрөвдүгээр сарын 27-28-нд Бодибилдингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт болох юм. 

 

 

 

 

 

Энэ онд Монголын Бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбоо Бодибилдингийн тивийн аварга шалгаруулах 52 дахь удаагийн тэмцээнийг эх орондоо хүлээн авч зохион байгуулж байгаа. "Корпорейт Конвейншн" төвд болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Азийн 40 гаруй орны баг тамирчид, дасгалжуулагч болон сонирхогч 800 орчим төлөөлөгч ирэх мэдүүлгээ өгчээ. Бодибилдингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний өдрүүдэд Монголын Бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбоо Монгол Улсаа сурталчлах ажлыг зохион байгуулах ажээ.

Тухайлбал тив, дэлхийн аваргын томоохон тэмцээнийг хүлээн авч зохион байгуулдаг талуудын жишгийн дагуу "Корпорейт Конвейншн" төвийн үзэсгэлэнгийн зааланд спортын бараа бүтээгдэхүүн, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагч, Монгол Улсын нүүр царай болсон брэнд бүтээгдэхүүн, ноос ноолуур үйлдвэрлэгч компани аж ахуйн нэгж, спорт клубуудын танилцуулга, сурталчилгааг нэгтгэсэн олон улсын жишигт нийцсэн томоохон үзэсгэлэн худалдааг нээн ажиллуулах юм байна. Энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцох аж ахуйн нэгжүүд гадаад, дотоодын 4500 орчим зочин төлөөлөгч, тэмцээнийг үзэж сонирхож буй иргэдэд өөрсдийн сурталчилгаа мэдээллийг нэг дороос хүргэн, борлуулалтаа нэмэх боломж нээгдэж байгаа ажээ.


Энэ мэдээ таалагдаж байвал: