Модель Амгаа, бүжигчин Бямбаа нар харилцаагаа ил болгожээ


Загварын ертөнцийн бас нэгэн содон төрхтэй залуу бол яахын аргагүй Амгаланбаатар хэд хэдэн киноонд дүр бүтээж чадварлаг жүжигчин гэдгээ ч батлаад амжсан. Харин түүний хувьд хайр дурлалын асуудал дээр олон  бүсгүйчүүдтэй нэр холбогдож явдаг загвар өмсөгч билээ. Амгаланбаатар буюу Амгаа одоо л нэг юм хайраа олсон бололтой. Тэрээр “Зэрлэг цэцэгсийн хүлэмж кино”-ны Яргуйн дүрээр олны танил болсон бүжигчин Бямбаатай хайрын холбоо үүсгэжээ.

Бүжигчин Бямбаагийн хувьд өмнө нь өөрөөсөө нилээд ах бүжиг дэглээч С.Төгсөөтэй дэр нэгтгэж явсан ч хамтын амьдрал нь бүтэлгүйтэж байжээ. Харин Амгаагийн хувьд загвар өмсөгч Энэрэлтэй нэг хэсэг үерхэж сайхан хосууд хэмээн нэрлэгдэж явсан ч удалгүй салцгаасан.

Энэ тухай модель бүсгүй нэгэн нэвтрүүлэгт орох үеэрээ хуучин экс хайр нь түүнийг нилээд их харддаг байсан тухай өгүүлсэн байдаг юм билээ.

                                         Эх сурвалж Шуурхай.мн


Энэ мэдээ таалагдаж байвал: