ЛИВЕРПҮҮЛ аваргын төлөө тоглох магадлал өндөр


Өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн хүрээнд болсон хасагдах шатны шөвгийн 4-ийн эхний тоглолт Английн Ливерпүүл болон Италийн Рома багуудын хооронд болж өнгөрлөө. Өмнөх шатандаа нутгийн баг Манчестер Ситиг буулган авч дөрвөн багийн нэг болсон Ливерпүүлийн Анфиелд цэнгэлдэхэд тоглолт болсон юм.

2005 оноос хойш аваргуудын лигийн цомоор ангаж цангаж буй хотон шувуунууд хүссэн хүлээсэн тоглолтоо тун чиг сайн үр дүнгээр өндөрлүүлж Италийн Рома багийг 5-2 харьцаагаар гэртээ буулгаж авлаа. Английн хөлбөмбөгийн оны шилдэг тоглогчоор тодорсон Мохамед Салах тоглолтын эхний хоёр гоолыг оруулсан бол довтлогч Мане нэг, Фирмино хоёр гоол оруулснаар ийнхүү тэд төгс тоглолтыг гэртээ үзүүллээ.

Хариу тоглолт долоо хоногийн дараа Италид явагдах бөгөөд Английн баг цаашдаа аваргын төлөө тоглох өндөр магадлалтай болж байна. Нөгөө талд Испанийн эзэн хааны Реал Мадрид, Германы Байерн Мюнхен багууд учраа таарсан байгаа юм.

Мохамед Салах (35’ 45’) Садио Мане (56’) Роберто Фирмино (61’ 68’)   -   Эдин Жеко (81’) Диаго Перотти (85’ т.цохилт)

Ливерпүүлийн тоглогчдоос нэг улиралд бүх тэмцээнд хамгийн олон гоол оруулсан тоглогчид:
47 Иан Раш
43 Мохамед Салах*
42 Рожер Хант
40 Иан Раш

                                                               Эх  сурвалж Шуурхай.мн  

 


Энэ мэдээ таалагдаж байвал: