fbpx Машин яагаад хүнээс өшөөгөө авдаг вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 24 секунд

Машин яагаад хүнээс өшөөгөө авдаг вэ?

Хэдэн жилийн өмнө би хайртай машинаа зарах гээд баахан гүйсэн юм. Тэр машин бид хоёр чамгүй ихийг хамт туулсан тул хоёр биенээ нэг нэгэнгүйгээр төсөөлөхөд бэрх болсон гэхэд болно. Гэвч машин маань зарагдахгүй л байлаа.

Өнгө үзэмж сайтай, эвдрэлгүй, цэмцгэр машиныг хүмүүс авахгүй байв. Нэлээн хямдруулсан ч авах хүн олдохгүй хэвээр. Эцэст нь арга чаргатай улсаас асуувал “Эзнээ олохгүй байна” гэсэн хариу өгдөг юм байна. Тиймээс эзэн нь олоод аваасай гэж хэчнээн хүссэн ч машин маань урьдын адил байрандаа. Хүмүүс мөнгөө барьж ирэн тоолоод зогсож байхдаа л гэнэт бодлоо өөрчлөн алга болох нь ердийн явдал.

Тэгээд сурагласаар байгаад учрыг нь оллоо. Машин болон хүний эдэлж хэрэглэдэг зүйлүүдэд татах хүчний энерги шингэсэн байдаг бололтой. Тэр энергиэ салгаж чадахгүй бол машин тэр чигээрээ таны энергиэр амьсгалсаар байдаг гэнэ. Тиймээс би машинаа аргадаж, түүнд талархал илэрхийлээд, тусгай дом хэрэглэсний эцэст сая нэг юм эзнийг нь олоод зарчихсан юм. Гэхдээ ганцхан жилийн дараа машин маань зарагдсан үнээ ч нэхэлгүйгээр надад үнэгүй шахам эргээд ирсэн гэвэл та итгэх үү? Үнэхээр тийм явдал болсон шүү. Тэр машиныг анх авч байхдаа би түүнд “Чи бол минийх. Ганцхан л минийх байх ёстой машин” гэж хөөрөн хэлж байснаа тэр үед нэхэн санаж билээ. Энэ мэт машин техник заримдаа хүмүүст санаанд оромгүй бэлэг барьж, санаанд оромгүйгээр амь насанд нь халдах явдал байдаг талаар энд өгүүлье.

Автомашин худалдаж авахдаа би үнэн хэрэгтээ өөрийн амьдрах хугацааг хэмжигч цагтай боллоо гэсэн үг. Миннесетагийн их сургуулийн сэтгэлзүйн профессор Дан Крейнворт нэгэн бага хурал дээр ийнхүү мэдэгдсэн ба үүнийхээ нотолгоо болгож ХХ зууны хамгийн дуулиантай аллага болон эмгэлэнт явдлын тухай хувилбар дэвшүүлсэн байна. 1955 оны есдүгээр сарын 30-нд Холливудын алдарт жүжигчин Жеймс Дин автомашины ослоор нас барав. Түүний “Порше” цагт 150 км-ын хурдтай давхиж байгаад өөдөөсөө ирж явсан “Кадиллак” руу шууд л үсрээд орчихож. 40 метрийн зайд эсрэг урсгалаар явж байсан машинтай Диний машин яахаараа очиж мөргөлддөг билээ гэдэг асуулт цагдаа нарын хувьд оньсого хэвээр үлджээ. Дугуйнх нь хээний мөрөөр шинжвэл хоёр машин яг зэрэгцэж ирэх үед “Порше”-гийн жолоо хажуу тийш огцом эргэн мултарснаар сайхи машин хар хурдаараа халз урдаас нь огцом мөргөсөн байлаа. Жүжигчин эр архи дарс амсаагүй, цоо эрүүл байсан нь батлагдсан гэнэ. Тэр битгий хэл шинжээчдийн үзсэнээр тухайн нөхцөлд бие бялдрын хувьд ийнхүү гэнэтийн эргэлт хийх нь бараг байх боломжгүй бөгөөд тэгж огцом эргэхийн тулд хүн бус хүч гаргах хэрэгтэй аж.

Дин машинаа “Бяцхан новш” гэж нэрлэдэг байв. Тамтаг болсон уг машиныг жүжигчин залуугийн шүтэн бишрэгч болох Техасын саятан эмэгтэй Анжела Перри худалдан аваад сэлбэж шинэчлэн, сэтгэл зүрхээ зориулжээ. Бүсгүй машинтайгаа яг л хүн шиг харилцаж, заримдаа бүр энхрийлэн илбэдэг байсан гэдэг. Ингэхдээ тэр шүтдэг жүжигчинтэйгээ ярилцаж байна гэж ойлгодог байв.

Анжела нэг удаа жүжигчин эрд яг юу тохиолдсоныг үзье хэмээн бодоод Диний осолдсон газар руу явлаа. Цагийн дараа түүнийг өөдөөсөө ирж яваа машинтай мөргөлдөн хүзүүгээ хугалсны улмаас ухаан оролгүй байсаар амьсгал хураасан тухай мэдээ ирсэн аж. Гэрчүүдийн хэлснээр “Порше”-г жолоодож явсан эмэгтэй эхэндээ жолоотой ноцолдож буй мэт тэмцэлдэж байгаад ямар ч найдваргүй болсныг мэдэж, жолоогоо хаян нүүрээ таглаад орь дуу тавьж хашгирчээ.

Хэргийн газарт ажилласан цагдаагийн тайлан тэмдэглэлд “Дотроос нь бүтцийн хувьд тархины атирааг санагдуулам барьцалдаж гагнагдсан дамжуулагч утас хэд хэдийг илрүүлсэн” гэсэн хачин жигтэй өгүүлбэр хадгалагдан үлдсэн байх нь тэр. Тийнхүү эздийнхээ хяналтаас гарч, өөрөө ажиллаж эхэлдэг механизмын хачирхалтай зан авирын талаарх мэдээллийг эмч Барч анх цуглуулж эхлэв.

Гэвч тэр эмч цуглуулсан баримтаа олны хүртээл болгож чадалгүй машиныхаа дугуйн дор амиа алдсан юм. Түүний судалгааг үргэлжлүүлсэн хүн бол талийгаач эмчийн найз Дан Крейнворт байлаа. Ерөнхийлөгч Жон Кеннедиг алуулах үед машин нь анхны буун дуунаар газарт хадаатай мэт зогсоод огт хөдлөхгүй байжээ. Энэ нь алуурчинд сайхан боломж болсон мэт санагдана. Тэгсэн атлаа ганцхан секундийн дараа байрнаасаа ухасхийж хөдөлсөн боловч ерөнхийлөгч хэдийнэ сумны бай болсон байв.

Нобелийн шагналт, алдарт зохиолч Альберт Камюгийн үхэл ч бас Жеймс Динийхтэй төстэй. Түүний машин замын эргэлтэн дээр огцом хурдалж, замаасаа гараад мод мөргөн осолджээ. Энэ үед машиныг түүний үеэл дүү Мишель Халлимар жолоодож явсан юм. Мөн Халлимарын эхнэр, охин хоёр машинд хамт явж байсан аж. Ах дүүс амь үрэгдсэн агаад хамт явсан эхнэр, охин хоёр нь амьд гарав. Халлимар тэгтлээ хурдалж, ид хаваа гайхуулах дургүй байсан учир хурд хэтрүүлснээс болсон гэх ямар ч үндэслэл байсангүй. Хожим энэ машиныг зохиолч Камюг шүтэн бишрэгч нэгэн эмэгтэй мөн худалдан авч, засаж сэлбээд өөрийн болголоо. Хачирхалтай нь тэр эмэгтэй мөн л эргэлтэн дээр замаасаа гарч мод мөргөөд хорвоог орхижээ.

Унаж яваа машиндаа донтож хэнээтсэн, өөрөөр хэлбэл түүнийг шүтэн дурласан хүмүүс юун түрүүнд энэ мэт ослоор энддэг гэж Крейнворт тэмдэглэсэн байна. Түүнийхээр бол механизм хүчтэй сэтгэлзүйн энерги машинд шилжих адил болж хөнөөн сүйтгэх чадвартай хүчирхэг энергиэр цэнэглэгддэг гэнэ.

“Далд амьдрал” сониноос

Зээрийн мах тээвэрлэж явсан хятад Гао Индэ нөхөн төлбөр төлөхгүй гэж ТОМОРЧЭЭ
Зээрийн мах тээвэрлэж явсан хятад Гао Индэ нөхөн төлбөр төлөхгүй гэж ТОМОРЧЭЭ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​