Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тусгай элч төлөөлөгч Ким Ын Ён хоёр Солонгосын удирдагчийн уулзалтыг ирэх сарын сүүлчээр зохион байгуулна хэмээн өмнө нь мэдээллэж байсан билээ. Тэгвэл энэхүү хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт өнөөдөр Улаанбаатрын цагаар 8:30 цагт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөдийн газар шороонд хөл тавьснаар эхэллээ.
Тэрээр 65 жилийн дараа анх удаа Өмнөд Солонгост зочилсон Пёньяны удирдагч болж байна. Хоёр удирдагч эхлээд хилийн шугамны хоёр талаас мэндчилж, гар барилцсан юм.
Дараа нь Ким Жон Ун хилийн дээсэн дээгүүр алхаж Өмнөдийн нутагт хөл тавьсан. Харин үүний дараа Ким Жон Уны гэнэтийн санаачилгаар Мүүн Жэ Ин тэр хоёр буцаж Хойд Солонгосын газар нутагт хөл тавьцгаажээ.
Удалгүй дахин хоёул хил давж Өмнөдийн газарт гишгэснээр ажиллагаа цааш үргэлжилсэн юм. Ийнхүү хоёр Солонгосын удирдагч хэдхэн секундын дотор харилцан бие биеийн газар нутагт айлчиллаа.
Эх сурвалж Шуурхай.мн