fbpx Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 6 секунд

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа. Тус байнгын хорооны 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төсүүдийн анхны хэлэлцүүлгийг хийжээ. Хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан зармчын зөрүүтэй санал гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Д.Тогтохсүрэн, М.Билэгт, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол асуулт асууж, хууль санаачлагч болон ажлын хэсгээс хариулт авлаа.

Тухайлбал, хуулийн төслийг дэмжиж буйгаа Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан илэрхийлээд нийслэлийн ундны усны эх үүсвэр болсон Туул голын ай савын дагуух барилга, обьектууд, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байгааг цаашид хэрхэх талаар тодрууллаа. Агаар, орчны бохирдол хүндэрсэн өнөөгийн нөхцөлд Улаанбаатарын дагуул хотуудыг байгуулах, бүсчилсэн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгамдаад байгааг тэрбээр тэмдэглэж байв.

Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо орох чиглэлийн дагуу Туул голын урд хэсэг нь тусгай хамгаалалттай газар бөгөөд энэ бүсэд аялал жуулчлалын зориулалтаар 50 гаруй иргэн, аж ахуйн нэгжид үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон байдаг талаарх мэдээллийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ч.Гал өглөө.

Эдгээрээс 28 иргэн, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг 2018 оны нэгдүгээр улиралд цуцалсан бол хүрээлэн буй орчинд эрсдэл үүсгээд буй 28 тусгай зөвшөөрлийг цуцлахаар ажиллаж байгаа гэв. Мөн Туул голын дагуух аялал жуулчлалын бүс байгуулах төлөвлөлтийн дагуу тодорхой ажлууд хийгдэж байгаа аж. Хэлэлцэж буй хуулийн төсөлд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгахаар тусгасан байгааг өөрчилж, хугацаагүй болгох саналыг өмнөх хэлэлцүүлгийн үеэр хэд хэдэн гишүүн гаргасан талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Тогтохсүрэн дуулгав.

Энэ саналыг Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр авч үзсэн эсэхийг тэрбээр тодрууллаа. Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр дээрх асуудлыг хэлэлцсэн бөгөөд газрын харилцаа, газар хувьчлалын асуудлыг бодлогын түвшинд иж бүрнээр нь зохицуулах нь зүйтэй гэдэг саналуудыг хэлж байсан хэмээн Г.Тэмүүлэн гишүүн хариуллаа.

Хэлэлцэж буй төсөл дэх хугацааны асуудлыг “10 жил” гэснээр нь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд дэмжсэн гэлээ. Төвлөрсөн дэд бүтэц бүхий суурин газруудад иргэд гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх сонирхолтой байгаа хэдий ч энэ нь хүрэлцээгүй байгаа учир төр үүн дээр анхаарал хандуулж нийслэлийн төвлөрлийг сааруулах чиглэлээр дагуул хотуудыг байгуулах, шаардлагатай бол тодорхой аж ахуйн нэгжүүд, төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэх зэрэг шийдвэртэй алхамуудыг хийх нь зүйтэй гэдэг байр суурийг Д.Оюунхорол илэрхийлсэн.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хэлэлцэж буй төсөлтэй холбогдуулан санал хэлсний дараа төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах Байнгын хорооны горимын саналаар санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь уг саналыг дэмжсэн. Иймд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 76.7 хувь нь, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 80 хувийн саналаар тус тус дэмжиж баталлаа.    

Чингис хааны тухай уран зөгнөлт кино маргааш Хятадад нээлтээ хийнэ
Чингис хааны тухай уран зөгнөлт кино маргааш Хятадад нээлтээ хийнэ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​