fbpx Автотээврийн үндэсний төв ТӨҮГ тээвэр зохицуулагчидаа чадавхижуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 34 секунд

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ тээвэр зохицуулагчидаа чадавхижуулж байна

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас энэ оныг "Үйлчилгээний чанарыг сайжруулах жил" болгон зарласантай холбогдуулан "Үйлчилгээний чанарыг сайжруулахад тээвэр зохицуулагчийн үүрэг, оролцоо" сэдэвт сургалтыг тус газрын 179 тээвэр зохицуулагчдыг хамруулан зохион байгууллаа.

Тээвэр зохицуулагч нь ачаа болон зорчигч тээврийн үйлчилгээг аюулгүй, ая тухтай, шуурхай хүргэх үйлчилгээг зохицуулж, зохион байгуулах үүрэг бүхий албан тушаалтан бөгөөд автотээврийн салбарыг төлөөлөх, тэргүүн фронтод үүрэг гүйцэтгэдэг хүмүүс. Тэгвэл энэхүү хоёр өдрийн сургалтаар Автотээврийн салбарын хууль, эрх зүй, ажлын байр, түүний оролцоо, тээврийн хэрэгслийн хяналтын нэгдсэн систем, түүний хэрэглээ, улс хот болон ачаа тээврийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдлэг мэдээллийг олгож буй юм.

Тус арга хэмжээг нээж тус үйлдвэрийн газрын захирал П.Дэлгэрнаран “Автотээврийн үндэсний төвийн үйл ажиллагаа тээвэр зохицуулалтын үйл ажиллагаанаас шууд хамааралтай. Тиймээс тээвэр зохицуулагчид ямар арга технологиор, ямар эрх зүйн баримт бичгийг баримталж, хэрхэн оновчтой зөв ажиллах талаар ойлгуулах, дадлагажуулж сургах шаардлага тулгарч байна. Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Автотээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг хэлэлцүүлгийн шатанд явж байна. Мөн Засгийн газрын тогтоол, ЗТХ-ийн Сайдын тушаал, Захиргааны хэм хэмжээний актууд , нийтлэгээр дагаж мөрдөх дүрэм журмууд, норм норматив стандартуудын талаар мэдлэг, мэдээлэл олж авч цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй.  Зам, тээврийн хөгжлийн яам энэ оныг “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах жил”, манай байгууллага “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарласантай холбоотойгоор эдгээр үйл ажиллагааг цогцоор нь хийж хэрэгжүүлж, мөрдлөг болгох шаардлага тулгарч байна” гэлээ.

Энэхүү сургалтаар Автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль түүний хэрэгжилт сэдвээр ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд илтгэл тавьлаа.

Автотээврийн салбарт нийт 120 мянга гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд нийт 900 мянга гаруй тээврийн хэрэгсэл байгааг тэрээр илтгэлдээ дурдав. Өнгөрсөн жилийн байдлаар бүх төрлийн тээврийн 57,8 хувийг ачаа тээвэр, зорчигч тээврийн 98,8 хувийг автотээврээр тээвэрлэсэн нь салбартаа хамгийн өргөн ажил үйлчилгээг гүйцэтгэж байгаа салбар гэдгийг илтгэж байгаа гэдгийг мөн онцлов. ЗТХЯ болон АТҮТ хамтран олон улсын тээвэр зохицуулах арга хэмжээг хэрэгжүүлж, одоогийн байдлаар Монгол Улс 9 улсын Засгийн газрын хэлэлцээртэй бөгөөд 2 хөрштэй идэвхитэй хамтран ажиллаж байгаа талаар танилцууллаа. Тэрээр “Автотээврийн салбарт Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2020-той нийцүүлж Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 гарсан. Үүнд аль салбарт ямар бодлого баримтлах талаар тусгаж өгсөн байдаг. Үүнд Зам, тээврийн салбарт эдийн засгийн өсөлтийг хангах, зам, тээвэр логистикийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй ая тухтай тээврийни үйлчилгээг хөгжүүлнэ гэсэн гол зорилтууд бий” хэмээн энэ үеэр хэллээ.

Цаашид дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх хүрээнд Орос-Монгол-Хятад гурван улсын эдийн засгийн коридор хөтөлбөрийн Азийн авто замаар дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэх хэлэлцээрийн дагуу AH-3, AH-4  гэсэн 2 коридороор явахаар баталгаажсан тул энэхүү тээвэрлэлт ирэх намраас хийгдэнэ гэдгийг тэрээр дуулгав. Энэхүү дамжин өнгөрөх тээврийг цаашид Европын холбооны улсын эдийн засгийн коридоруудтай холбох, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын коридоруудтай холбон өргөжүүлэх шаардлагатай. Хаана ачаа, хаана зорчигч байна энэ зах зээлийг өргөжүүлэх нь автотээврийн салбарын гол үүрэг гэдгийн мөн онцоллоо.

 

 

ТОП 100 компанийн цэвэр ашигөмнөх жилээс  81 хувиар өсжээ
ТОП 100 компанийн цэвэр ашигөмнөх жилээс 81 хувиар өсжээ
 
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​