“Хориг” Х.Баттулга ээлжит хоригоо тавилаа


                Сүүлийн үед “Хориг” нэрээрээ алдаршиж буй Ерөнхийлөгч Х.Баттулга ээлжит хоригоо тавьжээ. Учир нь тэрбээр 2018 оны төсвийг хэт үрэлгэн байна хэмээн үзэж, Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт хориг тавьсан байна. Энэ тухайд УИХ-ын дарга М.Энхболдод албан бичиг хүргүүлж, түүнд өгүүлэхдээ

              “ Улсын Их Хурал Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийг батлахдаа тухайн төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 5,207,337.2 сая төгрөг, зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 7,710,777.6 сая төгрөг байхаар тооцож 2,503,440.4 сая төгрөгийн алдагдалтай төсвийг баталсан байх бөгөөд нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 9.5 хувьд хүрсэн байна” гэх буюу бусад үрэлгэн зүйлсийг тодорохой дурдаад Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавьж байна. Энэхүү хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү” хэмээжээ.

                Үнэхээр үрэлгэн төсөв байгаа бол хориг тавих нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал мөн. Гэхдээ байнга л хориг тавьж, тэр тусмаа ард түмэнд таалагдах тал дээр бол ямар нэг бодлого барилгүйгээр улстөр нийгмийнхээ нөхцөл байдлыг тунгааж харалгүй хориг тавьдаг нь манай Ерөнхийлөгчийн алдаа билээ.

Х.Баатар

Шуурхай.мн 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [202.179.27.231] · 2017/12/05

    Ta er taalagdahgui bna martagdsan onigoo


  • Зочин · [103.10.22.50] · 2017/12/05

    Женко Баттулгад өөрт нь бялуу хүртэхгүй байгаа тул юм бүхэнд хориг тавьж уураа гаргаж суухаас өөр яах билээ... Женко Баттулага их удахгүй Монголын шоронгийн буг болох өдөр ирнэ ээ...


  • Зочин · [103.229.120.17] · 2017/12/05

    Наагуур нь бэлтрэг . . . . .


  • зочин · [66.181.190.115] · 2017/12/05

    Дөчин мянгатад өссөн С.Баяр, Сү.Батболд,Э. Бат-Үүл, Д.Цогтбаатар, С.Зориг, Н.Энхбаяр, тагнуулчин Хурц зэрэг хүмүүс бол хар нялхаасаа бусдын юмыг булааж, дээрэмдэж, хулгайлж авах сэтгэхүйгээр өссөн хэзээ ч засрахгүй луйварчид юм гэдгээ АРДЧИЛЛЫН 30 жилд батлан харууллаа. Харин Монголын хөдөө хээр талд өссөн Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан, Юмжаагийн Цэдэнбал, Д.Бямбадорж, Н.Багабанди, П.Очирбат, Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Нямдорж, Ш.Отгонбилэг, М.Зэнээ, О.Дашбалбар, геологич Хурц нарын голт зүрхэнд Монголынхоо төлөө, Монголчуудынхаа төлөө гэсэн сайхан сэтгэлийн гал бадамлаж байдаг гэдгийг АРДЧИИЛЛЫН 30 жилд бид харлаа. Өөрөөр хэлвэл дөчин мянгатад өссөн хэнийг ч болов Монголын улс төрд ойртуулахгүй байвал Монгол хөгжинө.


  • зочин · [202.180.218.38] · 2017/12/05

    энчоо одоо болио


  • ЛУУК .БУУРИН · [66.181.160.32] · 2017/12/05

    УТААНЫ ТАЛААР ДУУГАРААРАЙ,ТАГ БАЙГАА ШҮҮ.ХАРЖ БАЙГАА ШҮҮ


  • Зочин · [66.181.165.36] · 2017/12/05

    тавьсан хоригоо ойлгож байх л хэрэгтэй