fbpx Д.Сумъяабазар: Засаглалын ойлгомжгүй байдал л Тавантолгойг гацааж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
15 минут 12 секунд

Д.Сумъяабазар: Засаглалын ойлгомжгүй байдал л Тавантолгойг гацааж байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазартай ярилцлаа.

-Баялгийн сангийн тухай хуулийг батлуулах, баялгийн сантай болох асуудлыг та багагүй хугацаанд ярилаа. Танхим чинь хэр дэмжлэг үзүүлж байгаа вэ?

-Танхим дэмжиж байгаа. Манай УИХ ч гэсэн дэмжинэ ээ.  Үүнийг дэмжихгүй бол эх орныхоо эсрэг үйл ажиллагаа болно биз дээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын бодлогод Үндэсний хөгжлийн баялгийн сан голлох зүйл болно. Учир нь эрдэс баялгийн салбар нь манай улсын эдийн засгийн суурь салбар. Уул уурхайн салбар нь хариуцлагатай, ил тод, зөв байж бусад салбараа дэмжих боломж бүрдэнэ. Тиймээс бид Үндэсний хөгжлийн баялгийн сангаа цаг хугацаатай уралдан хууль эрх зүйтэй нь уялдуулж хийхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. 2016 оны УИХ-ын сонгуульд Монголын ард түмэн МАН-д итгэл үзүүлэн 65 суудал, төр барих эрхийг бидний гарт атгуулж итгэлээ өгсөн.

Энэ нь нөгөө талаасаа юу гэсэн үг вэ гэвэл 2012-2016 онд эдийн засгийг хүнд байдалд оруулж, ард түмний амьдралыг доройтуулсан нөхөдтэй хариуцлага тооцсон сонголт болсон. Тэгэхээр бид илүү ухаалаг, илүү бодитой ажиллаж, төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох, эдийн засгийн өсөлт, бүтээн байгуулалтыг бодитоор хийж итгэлийг зүтгэлээр хариулах ёстой. Иймийн тулд Үндэсний хөгжлийн баялгийн сантай болох асуудлыг санаачлан гаргаж ирсэн.  Стратегийн 16 орд дээр суурилсан Эрдэнэс Монгол нь Үндэсний хөгжлийн баялгийн сан юм. Бид 2012 оноос хойш нэлээд хугацаанд УИХ-ын гишүүдтэйгээ зөвлөлдөж ярилцаж явсны үр дүнд тулгамдаж байгаа гурван асуудлыг сэдэвчлэн гаргаж ирсэн. Нэгд, Үндсэн хуулийн өөрчлөлтийг заавал хийх ёстой. Төрийн институци хоорондын засаглалын хямралыг засч залруулж сайн засаглалтай болох. Хоёрт Эдийн засгаа төрөлжүүлж бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай тулж байна. Иймд Үндэсний хөгжлийн баялгийн сантай болж Эрдэнэс Монгол ХХК-ийн үйл ажиллагааг олон улсын стандартад нийцсэн, сайн засаглалтай, ил тод, хариуцлагатай Сан болгож баялгийн тэгш шударга хуваарилалтыг ард түмэндээ хүргэх зорилтыг тавин ажиллаж байна. Мөн Үндэсний хөгжлийн баялгийн сангийн үйл ажиллагааг явуулах хууль эрхзүйн зохицуулалтыг нь давхар хийж байгаа. Энэ зохицуулалтаар Монгол улсын Ерөнхий сайд нь Баялгийн сангийн ТУЗ-ийн дарга байна. Ингэснээр Үндсэн хуулийн 6.1, 6.2-ыг үндэслэн газрын доорх баялгаа төр хамгаалалтад бүрэн авна л гэсэн үг. Гуравдугаарт хүн амын төвлөрлийн 50-иас дээш хувь нийслэл Улаанбаатар хотод амьдарч ажил амьдралаа зохицуулж байна. Хотын төлөвлөлт, агаарын бохирдол, хөрсний бохирдол, орчны бохирдлууд нь ноцтой тулгамдсан асуудлууд болоод байна.  Иймд дээрх гурван тулгамдсан асуудлыг манай УИХ болон Засгийн газар шуурхай ажиллаж сайн шийдвэрүүд гаргах ёстой.

-Тэгэхээр баялгийн сангаа хэрхэн хамгаалах вэ. Хуулийн төсөлдөө тодорхой тусгасан уу. Хэн нэгэн улстөрчийн цүнхийг барьж яваад л албан тушаалд очдог шүү дээ?

-Тийм зүйл байж болохгүй ээ. Үндэсний хөгжлийн баялгийн сан бол улс төрөөс ангид байх ёстой. Энэ сангийн гүйцэтгэх захирал нь бэлтгэгдсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх, өндөр мэдлэг, боловсролтой, гадаадын хөрөнгийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай эдийн засагч, санхүүч, хуульч хүн байх ёстой. Мөн гаднаас туршлагатай менежментийн багтай хатуу гэрээ хийж 3-4 сонгуулийн цикл дамнуулан удирдуулах бодолтой байна. Энэ хугацаанд монгол залуусаа мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэж шилжих процессоор гүйцэтгэх удирдлагыг аажимд нь авахаар зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа.

-Хуулиа хэдийгээр батлуулж, манай улс хэзээнээс баялгийн сангийнхаа үр шимийг хүртэх боломжтой гэж төлөвлөж байгаа вэ?

-2018 ондоо багтаж хуулиа батлуулаад дараа оноос нь үр шимээ хүртэх төлөвлөгөөтэй байна. Тэргүүн ээлжинд стратегийн 16  ордын нэг болох Эрдэнэс Тавантолгой эдийн засгийн эргэлтэд орсноороо Баялгийн сангийнхаа үр шимийг бид эхний ээлжинд хүртэнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл 1072 ширхэг хувьцаа бодитоор өгөөжөө өгч эхэлнэ.  

-Хятад улсад хийсэн Ерөнхий сайдын багт та явсан. Айлчлалын үр дүн юу байв. Энэ хавар том төслүүдээ хөдөлгөж чадах уу. Хятадын талаас Тавантолгой, төмөр замыг цогцоор нь шийдэх саналтай байгаагаа илэрхийлсэн гэсэн?

-Тавантолгойн төслийг цогцоор нь шийдэх ёстой гэдэг зарчмын байр суурь дээр бүгд санал нэг байгаа. Тавантолгойг цогцоор нь шийдэж л хөдөлгөхгүй бол салгаж ярихад хүндрэлтэй шүү дээ. Ганц автозам бариад хөгжил гэж ярихгүй байх. Түүгээрээ түүхий нүүрсээ зөөгөөд ч үр дүн багатай. Монголчууд бид дотооддоо ойлголцож, бодлогоо нэгтгэж явбал богино  хугацаанд бодитой үр дүнд хүрнэ гэж харж байна. БНХАУ-ын тал бидэнтэй бүх талаар хамтын ажиллагааг хөгжүүлж, харилцан ашигтай худалдаа арилжааг хийхэд бэлэн гэдгээ хэлсэн. Тавантолгойн төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэл бүхий УИХ, Засгийн газрын 2006 оноос 2017 оны 6 сар хүртэлх бүх тогтоол шийдвэрүүд гарчихсан байгаа шүү дээ. Тогтоол шийдвэрүүдээ хийж хэрэгжүүлэх л үлдээд байна. даа.

-Ерөнхийлөгч Тавантолгой дээр хамтарч ажиллах санал тавьсан гэсэн. Яг ямар байдлаар хамтарч ажиллах саналтай байгаа вэ?

-Монгол улсын Ерөнхийлөгч Үндэсний хөгжлийн баялгийн сан, бүтээн байгуулалтын том төслүүдийг дэмжиж ажиллахаа, мөн тэр дундаа олон жил яригдсан Тавантолгойн төслийг бүрэн дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.

-Тавантолгойн үнэт цаас гаргана гэж байсан. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ. Тавантолгойг Олон улсын зах зээлд гаргах нь ямар ач холбогдолтой вэ. Тавантолгой, Оюутолгой гэх мэт том төслүүд салбарын сайдын шууд удирдлагад бус ЗГХЭГ-ын дарга хариуцдаг. Энэ зохицуулалтыг та хэрхэн үзэж байгаа вэ. Салбарын сайд нь уул уурхайн төслүүдээ хариуцаад явж болдоггүй юм уу?

-Эрдэнэс Тавантолгой сайн засаглалтай олон улсын стандартад  нийцсэн хувьцаат компани байх ёстой. Олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах ажлууд бэлтгэлийнхээ шатанд яваа. Эрдэнэс тавантолгой ХК-г олон улсын хөрөнгийн зах дээр гаргахад гадаад болон дотоодын нөлөөлөх хүчин зүйлүүд байна. Энэ нь юу гэсэн  үг  вэ гэвэл гадаадад хийгдэх процесс нь маш тодорхой бөгөөд бэлэн байна гэж ойлгох хэрэгтэй. Харин дотоодод хийгдэх бэлтгэл хангах ажлын процесс нь “энэ бол Х”. Өөрөөр хэлбэл зуун задгай байна. Дотоодод ийм байгаа шалтгаан нь нэг гарт удирдлагыг төвлөрүүлээгүй засаглалын хямралаас шууд үүдэлтэй гэж ойлгож болно. (ЗГХЭГ уул уурхайн экспорт импортын үйл ажиллагаа эрхэлж явуулдаг Эрдэнэс Монгол ХХК болон түүний охин компаниудыг тогтоолоор шууд удирдлагаар хангаж байгаа).

Засгийн газрын тухай хуулийн 4-р бүлгийн 20-дугаар зүйлд УУХҮ-ийн сайдын эрхлэх чиг үүргийн хүрээнд геологи, эрдэс баялгийн бодлого, геологийн эрэл, хайгуул, судалгааны зохицуулалт, газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн болон түүний нөөцийн талаарх бодлого, цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах асуудал, олборлох үйлдвэрийн техник, технологийн асуудал, олборлох үйлдвэрийн техник, технологийн асуудал, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлого, хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудал, эрдэс баялаг болон хүнд үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт, импортын асуудал, аж үйлдвэрийн паркийн асуудал, агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудлууд орно гээд хуульчилсан байгаа. 

Харин энэ хуульд Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын даргын эрхлэх чиг үүргийн хүрээнд ЗГ-ын шийдвэрийн биелэлт, ЗГ-ын дотоод мэдээлэл, ЗГ-аас УИХ-тай харилцах асуудал, төрийн албаны хүний нөөцийн асуудал, орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого, орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлага, Засаг даргын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах асуудал, иргэдийн төлөөлөгчдийн хуралд үзүүлэх мэргэжил, арга зүйн туслалцаа, агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудлууд хамаарна гээд хуульчилсан нь цагаан дээр хараар бичсэн байгаа. Чиг үүргийг маш тодорхой зүйлчлэн хуульчилсан байхад төрийн хуулийг давсан тогтоолоор өнөөдрийн үйл ажиллагаа яваад байгаа нь өөрөө ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгээд байна.

Ийм учраас давхардал хийдэл, ойлгомжгүй байдал нь өнөөдрийн Монголын уул уурхайн салбарыг чадваргүй, ойлгомжгүй, хариуцлагагүй байдал руу аваачиж байгаа юм. Тэгсэн мөртлөө бүх хариуцлага уул уурхайн салбарын сайд дээр буудаг. Бодит нөхцөл ийм л байна даа. Зах руу гарах дотоодын бэлтгэл ажил зуун задгай байгаа нь үүнтэй шууд холбоотой. Бид яаралтай удирдлагыг нэг гарт төвлөрүүлж ажлыг эрчимжүүлж, товлосон хугацаанд олон улсын хөрөнгийн зах дээр гарч төлөвлөсөн ажлаа үр дүнд хүргэх ёстой. Тавантолгой олон улсын хөрөнгийн зах дээр гарснаараа (энэ бол манай улсын нэр хүнд) Монголын коксжих нүүрс дэлхийн коксжих нүүрсний үнэ цэнийг тодорхойлох болно. Эдийн засаг талаасаа төсөв санхүүгийн байдал эрс сайжирна.   

-Оюутолгойн ажлын хэсэг энэ долоо хоногт дүгнэлтээ танилцуулна гэсэн. Таны ажлын хэсгээс хүлээх хүлээлт ямар байгаа вэ?

-Хэвийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа Оюутолгойн төсөл рүү манай яамнаас бусад Монгол улсын бүх төр захиргааны институциудын ажлын шалгалтууд тодорхой цаг хугацаанд үе шаттайгаар орлоо. Оюутолгой төсөл бол Монгол улсын төсөл юм шүү. Бид  төслийн үйл ажиллагаанд Монгол талын өгөөжийг нэмэгдүүлэх, зардалд хяналт тавьж зардлын хэтрэлтийг бууруулах, Оюутолгойн Монгол талын ТУЗ-ийн үйл ажиллагааг чанаржуулж, идэвхижүүлэх ажлуудыг эрчимжүүлэх ёстой гэж сайдын хувьд үзэж байгаа.

-Ажлын хэсгийн дүгнэлтийн дүнд Оюутолгойн ТУЗ-ийг өөрчлөх ч юм уу дорвитой шийдвэр гаргаж чадах уу?

-Шаардлагатай бол Оюутолгойн ТУЗ-ийн Монгол талын төлөөллийг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилж болно. Монгол улсын Засгийн газар нийт хувьцаа эзэмшигч 3.2 сая иргэнийхээ өмнөөс дээрх шийдвэрийг гаргах бүрэн эрхтэй.

-Нефтийн үйлдвэрийг Дорноговьд барих эцсийн шийдвэр гарсан уу. Байршлын хувьд тохиромжгүй гэж үзэх хүмүүс цөөнгүй байх шиг байна?

-Дорноговь аймгийн төв Сайншандын ойролцоо Алтанширээд  улсын тусгай хэрэгцээнд 150 га газраа авсан. Дээрх газрыг сонгосон нь дэд бүтэц болон усан хангамжийн эх үүсвэрүүдтэйгээ уялдуулж шийдвэр гаргасан.

-Энэтхэгийн Засгийн газрын нэг тэрбум ам.долларын тусламжаар нефтийн үйлдвэр барина гэж байсан. Гэтэл сүүлд ТЭЗҮ хийгээд 1.8 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн. Үлдсэн санхүүгээ хаанаас босгох вэ?

-Монгол улсын Засгийн газар БНЭУ-ын Засгийн газартай байгуулсан зээлийн гэрээнд нэг тэрбум ам.долларын өртгөөр нефтийн үйлдвэр барих шийдвэрүүд гарсан. ТЭЗҮ хийх явцад өртөг нэмэгдсэн тал бий. Үүнийг олон улсын хөндлөнгийн аудитаар шалгуулах явцад хэт өндөр дүнгээр тооцож төслийг хийсэн байна гэдэг дүгнэлт гаргаж өгсөн. Бид дээрх дүгнэлтийг үндэслэн төслийн тооцооллыг дахин хийхийг талуудын ажлын хэсэгт үүрэг болгосон.

-Үйлдвэр барих ажил хэзээнээс эхлэх вэ?

-Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажил 2018 оны гуравдугаар улиралд  багтаан эхлүүлж 2022 ондоо хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Танай танхимын хоёр сайдыг УИХ дахь АН-ын бүлгээс огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Та үндэслэлүүдийг нь хэр бодитой гэж үзэж байгаа вэ?

-Монгол улсын Засгийн газар тогтвортой үйл ажиллагаагаа явуулж бүрэн эрхийнхээ хугацаанд ард түмнээрээ ажлаа дүгнүүлээсэй гэж би бодож байна. Засгийн газар тогтвортой байна гэдэг нь Монгол улсын эдийн засаг тогтвортой байх үндсэн суурь нь. Эдийн засаг тогтвортой байснаараа манай эх орон руу гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдын хөрөнгийн урсгал эрс нэмэгдэж, ажлын байр бодитоор бий болж, эдийн засаг тэлж, төгрөгийн ханшны тогтвортой байх нөхцөл хангагдаж ард иргэдийн амьдралд том дэвшил ирнэ гэж үзэж байна. Ер нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед эдийн засагт эерэг хандлага ажиглагдаж эхэлж байна.   

-Ярилцсанд баярлалаа.

Itoim.mn 

С.БАЯРЦОГТ НАРЫГ ХОРИХ ХУГАЦАА ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ДУУСНА
С.БАЯРЦОГТ НАРЫГ ХОРИХ ХУГАЦАА ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ДУУСНА
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​