fbpx “ХУЛСАН ТАШУУР”-ЫН ХАРУУСАЛ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 55 секунд

“ХУЛСАН ТАШУУР”-ЫН ХАРУУСАЛ

Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар, прокурор, шүүх... Монгол Улсын нийтлэг  эрх ашгийн төлөө ажилласан хүмүүсийн “эцсийн зогсоол” нь энэ мөн гэж үү.Оюутолгойн гэрээг байгуулсан, Дубайн гэрээ гэж нэрлээд байгаа уг гэрээг сайжруулах хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд гарын үсгээ зурсны төлөө төрд зүтгэж явсан тэргүүлэх залуусаа Монголын төр барьж хорилоо.

Шүүхээр гэм буруутайг тогтоогоогүй ч эхлэн саатуулахдаа ямар нэр хоч, шошго гуншин зүүснээс шалтгаалан нийгмээрээ тэднийг хавчин гадуурхаж гэм зэмтэйд тооцох боллоо. Энэ бол эрүүдэн шүүхээс дор гадуурхал юм. Өнөөдөр С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг ийм л шалтгаанаар “биеийг” нь хорьчихлоо. Гэхдээ итгэл үнэмшлийг нь, байгуулсан гавьяаг нь ч яллаж чадахгүй биз ээ. 

Тэд ёстой л “зангиагаа засаад” өчгөө өгөхөөр ирсэн. Оюутолгойн гэрээний үр шимийг ямар нэг байдлаар хүртээгүй монгол хүн өнөөдөр байхгүй боловч уг гэрээг мэдэхгүйчүүд цаазын тавцанд аваачих гэж шүлсээ үсчүүлэн байна. Авлига авсан байгаасай. Хэдэн ам.доллар хувьдаа авсан гэж дуулдах бол хэмээн мууд улангасч хүсэмжлэгчдэд бол хачин таатай явдал болсон биз. Харин бүх иргэнийхээ төдийгүй дэлхий дахины өмнө ил тод хийсэн энэ гэрээг ашиг хонжоо горилж хийгээгүйг нотлох улангасал хоригдож буй залуус одоо хэр нь харуулаагүй. Хорих ангиас захиа бичиж биш хуулийн байгууллагаас дуудагдаж ирэнгүүтээ хэвлэлийнхний асуусан асуулт бүрд бүрэн дүүрэн хариулаад хоригдсон С.Баярцогтын хувьд ч мөн адил.

Их хурцатгасан, үр дүнд нь чамгүй хуримтлагдсан өшөө хорслоор түүнд улстөрчийнх нь хувьд “ял тулгасан” нь энэ. Гэвч тэр “улс төрийн зорилгоор... ля ля” гэж захиа бичээгүй. Шалгах ёстой. Шалгуулсан нь ч сайн хэрэг гэсээр суугаа. Мэдээж баярлах юун. Гэвч өнгөрсөн 20 гаруй жилийн түүхээс харахад улс төрийн зорилгоор шалгаж байхад захиа бичиж тайлбарлаад нэмэргүйг ойлгосон. 

Захидал агуулдаг “хулсан ташуур” энэ удаа дотроо хоосон хөндий ч үүний л учир энэлэн шаналан хүнгэнэх мэт. “Сэхээтний төөрөгдөл” гэх нэгэн үеийн хэлмэгдүүлэлт тухайн үед намын үзэл суртлын хүнд нударгын буулгыг улс орноо авч явах өндөр мэдлэг боловсролтой залуу үеийнхнийг хомроглон хохироосон. Харин Оюутолгойн гэрээний хувьд үүнээс өөр. Гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэлх Монгол орны эдийн засаг, дэлхий дэх үнэлэмж, хөрөнгө оруулагчдын сонирхол энэ бүхний оршил, өрнөл, үргэлжлэл, дунд үед түр зуурын гацаа, хямралтай учирсан, Дубайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, итгэл үнэмшил улам бэхжиж гэрээ сайжирч хөрөнгө оруулалт нэмэгдсэн гээд бүх цаг үеийн үйл явцын гол баатар буюу энэ талаар хэт мэдээлэлтэйнхээ төлөө С.Баярцогт яллагдаж байгаа юм. 

Энэ талаар Улсын баатар Э.Бат-Үүл “Журамт иргэний ёсоор хуулийн байгууллагын үйл ажиллагаанд элдэв саад учруулалгүй хамтран ажиллаж байхад барьж хорьдог нь юу вэ? Гэрчийн мэдүүлэг авна гэж дуудаад сэжигтнээр татан хорино гэдэг чинь хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны наад захын зарчмыг зөрчсөн хэрэг бус уу? Гэрч, сэжигтэн гэдэг нь хуулиар хатуу зааглагдсан, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцогчид гэдгийг хуулийг хэрэглэх мэргэжлийн үүрэг хүлээсэн прокурорууд мэдэхгүй байлаа гэж үү? Политик (бодлого)-ийг хэзээ байтлаа гэмт хэрэг хэмээн үздэг болсон юм бэ?

УИХ, Ерөнхий сайдын ажлыг нэгд нэгэнгүй хянан удирдаж мэдэж байдаг Үндсэн хуультай гэдгийг мэдэхгүй баймааргүйсэн? Засгийн газар танхимын зарчмаар асуудлаа шийддэг хуультай шүү дээ?” хэмээн нийтлэлдээ бичсэн байдаг. Тэрбээр уг нийтлэлдээ “Ногоон малгайтнууд өнгөрсөн зууны 30-аад онд Бодоо, Данзангаас эхлүүлээд 40000 орчим гэмгүй монголыг шүүхгүйгээр цаазалчихсан юм. Өнөөдөр "нөгөө ертөнцөд одсон" тэднийг Монголын шүүхээр хэлэлцэн гэм буруугүйг нь тогтоогоод цагаатгаж байгаа.

Цаазалчихаад, дараа нь шүүж байгаа юм шүү дээ! Энэ ажил мөд барагдах янзгүй үргэлжилсээр буй. Жигтэй тохуутай тэнэглэл, эмгэнэлт түүх! Хачирхалтай нь, энэхүү тэнэглэл, эмгэнэлийг дахин үйлдэхэд "бэлэн байдал" манай нийгэмд байгаа нь Ерөнхий сайд нарын "Их баривчилгаа"-ны үеэр сая тодорч харагдлаа. Сайханбилэг, Баяр нарыг шүүхгүй буудчихад баярлах ногоон малгайтан онлайнаар дүүрээд ирэв шүү дээ” хэмээн дуу алдсан байлаа. Одоохондоо дээрх үйл явдлыг дэвэргэн сошиалаар давалгаалсан хүчтэй түрлэгийг ганцаараа сөрсөн нь тэр.

Бусад нь бүлэглэн “жиргэх” төлбөртэй бичээчдийн өөдөөс үг хэлэхээс эмээж, эсвэл түвэгшээж дотроо гоморхох... Гэхдээ хэн, хэн нь Оюутолгойн гэрээнээс ашиг хүртээгүйгээ баталж үл чадна.“Оюутолгойн гэрээг байгуулъя. Байгуулахдаа Монголын талд нэн ашигтайгаар байгуулъя. Золиос шаардах бол золиос нь би байг” гэсэн хэрээс хэтэрсэн итгэл үнэмшил байгаагүй бол энэ гэрээ батлагдахгүй байх байсан. Үүгээрээ тэр төгс төгөлдөр гэрээ болчихлоо ч гэж бодоогүй. Чадах чинээгээ тултал ажилласан. Хариуцлага хүлээхдээ ч Засгийн газраа, эсвэл тухайн үеийн УИХ-ыг татаж унана шүү гэж төлөвлөөгүй. Яагаад гэвэл Оюутолгойн гэрээ “хулгайн замаар” байгуулагдаагүй юм. 

Олон олон С.Ганбаатар, Ц.Даваасүрэнгүүд өөртэй нь тулгарна. Тэд гэрээг биш өөрийг нь “судалж”, эсэргүүцэхийн тулд л эсэргүүцээд байсан учраас урсах нулимс хүртэл дуусдагийн адил ухааруулах үгээ ч хэлж барсан. Товчхондоо Оюутолгойн гэрээ сайн, муу болсон гэх тайлбарт хариулт нь төгс бишийн адил С.Баярцогтын зөв буруугийн тухайд ч төгс хариулт төдийлөн олдохгүй. Гагцхүү алдсан бол мэдсээр байж алдсан, оносон бол зүтгэсээр байж оносныг л мэднэ. Жаран жилийн дараах Монголын хөгжлийг онилон байж, жаргахаас илүү зовохоо мэдэн байж, улс төрийн карьераа төдийгүй бүх насны амьдралаараа дэнчин тавьж С.Баярцогт Оюутолгойн гэрээг батлалцсан. 

Тэр хаашаа явж байгаагаа, юу хийж байгаагаа үргэлж мэддэг байсан. Тэр теоремоо баталж чаддаг. Шоолуулаад байсан шигээ олон мянган “модуль” дунд шаагиулж байсан алдар гавьяа магтаал дунд тэр өнөөдрийн их хэлмэгдэл рүү, “хорих ангийн” өрөө рүү аажимхнаар алхаж ирсэн юм. Цаашид хэрхэхийг ч зөвхөн тэр өөрөө л мэднэ...

Нийтлэлч Оргилмаа

“УБТЗ” ХНН ТОП 100 аж ахуйн нэгжээс 14-р байрт жагслаа
“УБТЗ” ХНН ТОП 100 аж ахуйн нэгжээс 14-р байрт жагслаа
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​