Стивен Сигал эхнэртэйгээ кинонд тоглоно


 

Холливудын нэрт жүжигчин Стивен Сигал Монгол бүсгүйтэй гэрлээд олон жилийг үджээ.

Хосууд хамтран холливудын алдарт найруулагчийн кинонд тоглох болсноо нэрт жүжигчний гэргий Б.Эрдэнэтуяа фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.Тэрбээр “Монгол хүнийг Холливудын өргөн дэлгэций уран сайхны кинонд тоглуулах гэж олон жил хичээсний дүнд хэдхэн сарын өмнө жүжигчин, мисс А.Баярцэцэгийгээ “Attrition” кинонд тоглуулсан билээ.Гэтэл надад кинонд тоглох санал ирнэ гэж бодоогүй явлаа.Ханийнхаа хамт тэр тусмаа гэргийнх нь дүрд тоглоно гэдэг алдаж болшгүй ховор завшаан гэж бодож байна” хэмээн фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ.

 

Хосууд холливудын алдарт зохиолч, найруулагч, продюссер Филипп Мартинезийн “General Commander” хэмээх телевизийн олон ангит кинонд тоглохоор болж, эхний зураг авалтаа амжилттай дуусгажээ.

 

 

Г.Ням

Эх сурвалж: "Монголыг үнэн" сонин


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [103.10.22.50] · 2017/12/05

    Сайн байна... Хүний газарт очсон бэрд Монголоо гэх сэтгэл үлдсэн л байна даа...


  • soyoloo · [182.160.34.75] · 2017/12/05

    Belgiin hurchirhiilegch gesen shdee stiv chine haha