3x3 Азийн АШТ: Өнөөдөр Монгол - Иорданы багууд хасагдах шатны тоглолтоо хийнэ


Ази тивийн аварга шалгаруулах 3x3 тэмцээн БНХАУ-ын Шинжин хотноо амжилттай үргэлжилж байна. Өчигдөр FIBA TV Азийн аваргын онцлох зочноор Монгол тоглогч Энхбатын ДӨЛГӨӨН-ийг онцлон ярилцлага авлаа. 

Өнөөдөр манай баг 16:20 минутаас Иордан улсын шигшээ багтай хасагдах шатны тоглолтоо хийнэ. Мөн FIBA 3х3-аас гаргасан Топ 5 үзүүлбэрийн тэргүүн байрт 2017 оны Ази тивийн аваргын "Үнэ цэнэтэй тоглогч" Э.Дөлгөөн цагирган дээрээс гарч ирсэн бөмбөгийг хүчтэй нэмсэн данк заларчээ.

Дэлхийн шилдгүүдийн манлайд нь Монголын залуус маань бичигдэж эхэллээ

.


Энэ мэдээ таалагдаж байвал: