ХНХЯ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо /ХАБЭАҮХ/, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, МХЕГ, НДЕГ- аас жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулдаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян- 2018” амжилттай болж өндөрлөлөө. Манай улс 2012 оноос эхлэн “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр”-ийг угтан энэхүү аяныг өрнүүлж ирсэн уламжлалтай.
Энэ жилийн хувьд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг төлөвшүүлэхэд залуусын оролцоог нэмэгдүүлцгээе” уриан дор зохион байгуулж буй юм. Сарын аяны хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандарт, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулах, идэвхжүүлэх, аюул ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлага, чадварыг иргэд төдийгүй залуучууддаа олгоход илүү анхаарсан олон томоохон ажлыг зохион байгуулжээ.
М.ӨНӨРӨӨ