fbpx Их хотын завгүй хэмнэл бэлэн хүнсний зах зээлийг тэлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 51 секунд

Их хотын завгүй хэмнэл бэлэн хүнсний зах зээлийг тэлж байна

Сүүлийн жилүүдэд нарийн боов, хагас боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа тэлэх, бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх үүднээс сэндвич, бургер зэрэг бэлэн хүнсний зах зээлд ихээр нэвтрэх болсон. Forbes сэтгүүлийн судалгаагаар Millennials буюу мянганыхан (1980 оны эхэн үеэс 1990 оны дунд үед төрөгсөд) ажлын бус цагаар гадуур хооллох эсвэл аль болох хурдан хугацаанд идэж болох түргэн хоол ихээр худалдан авдаг нь тогтоогдсон.

2017 онд залуучуудын гадуур хооллолт 43.5 хувьд хүрчээ

1970-аад оны үед залуучуудын гадуур хооллолт 25.9 хувь байсан бол 2017 онд 43.5 хувь болсон байв. Үүнд зөвхөн мянганыхан бус маш олон хүчин зүйл нөлөөлсөн нь мэдээж. Гэхдээ шинэ үеийн залуусыг мянганыхан гэж тодотгох болсон гол шалтгаан нь өсөн нэмэгдэж буй өрсөлдөөн юм. Хурдацтай өөрчлөгдөж буй технологи өрсөлдөөнийг шинэ түвшинд аваачиж, энэхүү цаг үед ажлын гараагаа эхэлсэн залуус улам завгүй байх болсон.

Үүнээс үүдэн залуус гэртээ хоол хийхээс илүү бага зэрэг зардал гарган гадуур хооллох, бэлэн хүнс худалдан авах сонирхолтой болжээ. Үйл ажиллагаагаа эхлээд 20 гаруй жил болж буй МонБейкери компанийн мэдээлж буйгаар бэлэн хүнс худалдан авагчдын дийлэнх нь 20-35 насныхан бөгөөд гэр бүлээрээ хооллох нь түгээмэл. Үнийн хувьд дэлгүүрээр худалдаалдаг бэлэн хүнс дунджаар 2500-5000 төгрөг. АНУ-ын NPD группийн хүнсний зах зээлийн ахлах шинжээч Харри Балзер USA Today сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Бусдын адилаар мянганыхан хямгач байдаг. Бид хүнсийг адал явдал эрэлхийлж бус, амин дэмээ нөхөх гэж л хэрэглэдэг” хэмээн хэлсэн нь хямд үнэтэй, чанартай бэлэн хүнсний эрэлт өдрөөс өдөрт нэмэгдэж буйг тайлбарлах мэт.

Хэдийгээр мянганы залуус гадуур хооллох сонирхол ихтэй ч судалгаанаас харахад бусад аль ч үетэй харьцуулахад эрүүл хооллолтыг эрэлхийлдэг байна. Энэ талаар NDP группийн рестораны зах зээлийн шинжээч Бонни Риггс “Үнэ дангаараа тийм ч чухал биш. Хүнсний чанар, шинэлэг байдал, үнэ гурвын хоорондын хамаарал хамгийн чухал. Борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд шинэ, чанартай, амт сайтай, хямд үнэтэй байх ёстой гэсэн үг. Амт тааруу бол нэг доллараар ч худалдан авахгүй” хэмээн тайлбарласан байдаг.

Бэлэн хүнс худалдан авагчдын дийлэнх нь 20-35 насныхан

Тиймээс бэлэн хүнсний зах зээл хөгжихөд тулгамдаж буй асуудлын нэг нь төвлөрсөн түгээлт болоод буй. Учир нь үнэд шингэсэн түгээлтийн зардал иргэдийн худалдан авах чадалд нийцүүлэхийн тулд амт, чанарыг сулруулахад хүргэх боломжтой. Тэгвэл энэ жишгийг “convience store” буюу “дөхөм дэлгүүр” шийдэж болох юм. Гаднын орны жишгээс харахад дөхөм дэлгүүр бэлэн хүнсний борлуулалтаараа хүнсний дэлгүүр, түргэн хоолны газрыг зах зээлээс шахан гаргаж эхэллээ. Хэрэглэгчийн худалдан авалтад түлхүү анхаарал хандуулдаг дөхөм дэлгүүр худалдан авагчдад цөөн сонголт санал болгож, харин цаг хэмнэхэд тусалдаг нь бэлэн хүнсний борлуулалтад ихээхэн нөлөөлдөг аж.

Учир нь залуус түргэн хоолны газар дугаарлан зогсохоос илүү түргэн худалдан авалт хийх сонирхолтой нь ажиглагдаад байна. Дашрамд өгүүлэхэд, “Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ- 2020” нийслэлийн дэд хөтөлбөр өнгөрсөн пүрэв гарагт батлагдсан. Уг журмын хүрээнд худалдаа үйлчилгээний салбарын харилцааг зохицуулах эрх зүйн орчин сайжирч, худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журам болон холбогдох стандартуудыг шинэчилж, шаардлагатай зарим стандартыг шинээр боловсруулах аж. Энэ нь бэлэн хүнсний зах зээлд маш том үүд хаалга нээж магадгүй.

Уг хөтөлбөрөөр дамжуулан бэлэн хүнс үйлдвэрлэгчид нэгж бүтээгдэхүүнд шингэсэн зардлаа багасгаж чадвал цаашид үүсэх өрсөлдөөнөөс бүтээгдэхүүний чанар нь сайжирч, эрэлт нь тогтмол зах зээлээр борлуулалтаа өсгөх боломжтой юм. Харин төвлөрсөн түгээлтийн хувьд Монголын зах зээлд дөхөм дэлгүүрийн сүлжээ саяхнаас орж ирээд байгаа. Үүний анхдагч болж Circle K сүлжээ Улаанбаатарт хоёр салбар нээсэн ба дахин дөрвөн салбар байгуулахаар төлөвлөжээ.

Харин Premium Group-ийн Central Express сүлжээ энэ сарын дундуур Өмнөд Солонгосын хамгийн том сүлжээ болох CU дөхөм дэлгүүрийг Монголд оруулж ирэхээр санамж бичигт гарын үсэг зурсан аж. Өрсөлдөөн үүгээр зогсохгүй бөгөөд Lemon 27 сүлжээ дөхөм дэлгүүрийг эмийн сантай хослуулсан үйлчилгээ хүргэж эхлээд байгаа билээ. Монголд шинэ давалгаа болж хүчээ авч буй бизнесийн хэв маяг болох дөхөм дэлгүүрийн талаар сонирхолтой мэдээллийг манай сонин тун удахгүй танд хүргэх болно.

Б.Төгсбилиг

Засгийн газрын мэдээ сонин 

С.БАТБОЛД: НИЙСЛЭЛИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭХГҮЙГЭЭР МОНГОЛ УЛСЫНХЫГ ШИЙДЭХ БОЛОМЖГҮЙ
С.БАТБОЛД: НИЙСЛЭЛИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭХГҮЙГЭЭР МОНГОЛ УЛСЫНХЫГ ШИЙДЭХ БОЛОМЖГҮЙ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​