УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Хэлэлцэх асуудлын нэгдүгээрт Засгийн газраас энэ оны гуравдугаар сарын 30-нд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг сонсох аж. Үүний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын усны нөөц, ус ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр мэдээлэл хийнэ.
УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу Ерөнхий сайдын мэдээллийг үдээс хойш буюу 15.00 цагт сонсох юм.
Чуулган: Ерөнхий сайд мэдээлэл хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.