Цахим бодлогын түр хороо цаашид УИХ-ын байнгын хороо болж явах ёстой гэв


УИХ-ын гишүүн Н.Учрал цахим бодлогын түр хорооны гишүүний хувиар манайдаа л шинэлэг гэгдээд буй энэ чиглэлд ямар бодлого барьж ажиллах талаар өдрийн сонинд ярилцлага өгч өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр энэ талаар хэлэхдээ Н.Учрал: УИХ-ын тухай хуулинд Түр хороо байгуулах зохицуулалт байдаг. Түр хороо тухайн асуудлыг шийдвэрлэхийн тулд байгуулагддаг. Асуудал шийдэгдсэний дараа татан буугддаг. Нэг үгээр хэлбэл Байнгын хорооны бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Монгол Улсын Их хурлын дэргэдэх Байнгын хороодын хэрэгжүүлэх ажлууд гээд жагсаалт бий. Тэнд цахим аюулгүй байдал, цахим шилжилт, мэдээлэл технологийн салбараар хөгжлийг хэрхэн уртасгах вэ зэрэг ажил нь аль Байнгын хороонд харьяалагдах нь тодорхойгүй явж ирсэн. Өмнө нь Бүртгэлийн тухай хууль Их хуралд орж ирэхэд хэлэлцэх эсэх дээрээ буцсан. Учир нь Бүртгэлийн тухай хуульд ямар цахим шилжилт хийх гэж байна вэ гэдгээсээ эхлээд ойлгомжгүй байсан юм. Өнгөрсөн хугацаанд нэг тэрбум гаруй ам.долларыг цахим салбарт зарцуулсан хэрнээ энэ платформууд яагаад нэг хэлбэрт шилжиж чадахгүй байгаа юм. Бүртгэлийн тухай хууль орж ирэхэд концепци нь нэг зүгт чиглээгүй учраас бэрхшээлтэй тулсан. Хөдөлмөрийн тухай хууль Их хуралд орж ирсэн байгаа. Хөдөлмөрийн харилцааг хэрхэн цахим шилжилттэй уялдуулах вэ, бүртгэлийн системээ яаж сайжруулах юм, цалинг яаж цахим хэлбэрээр олгох вэ гээд асуудал гарч ирнэ. Бүх хуулинд цахимтай холбоотой асуудлууд сууж байх ёстой. Хууль батлагдаад байдаг хэрнээ цахимтай холбоотой асуудал нь сууж өгөхгүй байгаа учраас сүүлд хууль хэрэгжүүлэхэд хүндрэл учирдаг. Хэн нэгэн хүн шинэ аппликейшн гаргачихлаа гээд шинэ программ гаргаж ирээд явдаг. Энэ мэтчилэн зохион байгуулалтгүй ажлууд явагдсанаар салбарын байгууллага хоорондын уялдаа холбоо хангагдаагүй байсан. Их хурал дээрээ нэгдсэн бодлогод хүрээгүйгээс болж бид цаг хугацаа алдсан.

Цахим бодлогын түр хороог байгуулж Их хурлаар оруулж ирж байгаа хууль, тогтоомжууд дээр санал дүгнэлтээ гаргая гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл яаж шилжилт хийх вэ, хөгжлийг хэрхэн хурдасгах вэ, төрийн үйлчилгээг иргэдэд хэрхэн хурдан хүргэх вэ, технологийн шилжилттэй хэрхэн хөл нийлүүлэх вэ гэдгээс эхлээд хууль бүр дээр санал дүгнэлт гаргана. Хуулиуд Цахим бодлогын түр хороогоор дамжин яригдах байхгүй юу. Бараг бүх хууль дээр яригдах болно. Тухайлбал, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийг яаж патентийг бирж дээр гаргах вэ гэхэд л хүссэн хүсээгүй цахимтай холбогдоно.

Цахим гэдэг маань дижитал шилжилт. Дижитал гэдэг чинь инновацийн тоон технологи юм. Тоонд шилжиж байгаа учраас ямар ч алдаагүй байдаг. Хурдан хугацаанд эдийн засгийг төрөлжүүлэх, салбарын хөгжлийг хурдасгахад зориулагдаж байгаа юм.

Цахим гарын үсгийн тухай хуулиас эхлээд олон хууль тогтоомж дээр Цахим бодлогын түр хорооноос ажлын хэсэг гаргаад хуулийн хэрэгжилтийг шалгаж, Байнгын хороо дүгнэлт гаргаж Их хуралд танилцуулна. Шаардлагатай гэвэл Их хурлын тогтоол гаргая. Ингээд концепци нь тодорхой болчихоор Засгийн газрын үйл ажиллагаа ойлгомжтой болж эхэлнэ. Засгийн газрын зүгээс Цахим бодлогын түр хороог дэмжиж байгаа. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэд Цахим шилжилтийн ажлын хэсэг байгуулсан. Бид ажлын хэсэгтэйгээ уялдаж ажиллана. Их хурал хууль тогтоох эрх мэдлийн байгууллага учраас Байнгын хороо санал дүгнэлтээ боловсруулж, шаардлагатай тохиолдолд ажлын хэсэг гаргана. Түүнчлэн Их хуралд шууд ажлаа тайлагнадаг байгууллагуудын мэдээллүүдийг тогтмол сонсоно. Шаардлагатай гэвэл Цахим бодлогын түр хорооноос Засгийн газарт чиглэл өгнө" гэжээ.

Б.Саруул


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • МЭРГЭН · [103.57.95.98] · 2018/05/06

    ЦАХИМ ХОРОО ,ЦАХИМ МӨНГӨ ГЭХ МЭТ ИЙМ ЗҮЙЛД ИХ БОЛГООМТОЙ ХАНДАХ УЧИРТАЙ .ЕР НЬ АСУУДАЛД "УЛААН ХАМГААЛАГЧ" МЭТ ХАНДААД БАЙГАА ХЭДЭН ЗАЛУУС ХАРАГДААД БАЙГАА ШҮҮ.