Улстөр / 2018/05/07 / 38

Ч.Сайханбилэгийн ШШГЕГ-ын харъя 461 дүгээр ангиас бичсэн ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.



МУ-ын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар хоригдон шалгагдаж байгаа билээ. Ч.Сайханбилэгийн ШШГЕГ-ын харъя 461 дүгээр ангиас бичсэн ил захидлын бүрэн эхээр нь хүргэж байна.
 
ИЛ ЗАХИДАЛ
Ч.Сайханбилэг миний бие Та бүхэнд 461-р хаалттай хорих ангиас хандан энэхүү  захидлыг бичиж байна. Хорих ангийн алхах гишгэх зайгүй жижиг умгар өрөөнд өргөст торны цаана өдөр хоногийг өнгөрөөн бие, сэтгэлийн там эдлэн суухын зовлон хэцүүг хичнээн дүрслэн тайлбарлаад ч энд орж үзээгүй хүмүүс ойлгохгүй буй за. Үнэхээр идсэн уусан, эрүүгийн хэрэг хийсэн бол төрийн цээрлэлийг эдлээд л гарна. Харин Үндсэн хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлж, эх орондоо хэрэгтэй том төсөл хөдөлгөснийхөө төлөө ингэж суух нь үнэхээр эгдүүцмээр. Оюутолгойн гүний уурхайн төслийг хөдөлгөснөөр юуны өмнө 2016 оны сүүлээр учрах байсан, одоо ч ярихгүй байгаа төсөв, санхүүгийн default-аас Монгол улс зайлж чадсан юм. Өнөөдрийн 5 хувийн эдийн засгийн өсөлтийн талаас илүүг буюу 3 орчим хувийг Оюутолгой бүтээн байгуулалт хангаж байна. 3000 хүртэл буурсан Монгол ажилчид өнөөдөр 14000-д хүрч, мянга илүү аж ахуйн нэгж, 41000 хүн бизнесээ тэлэх боломж оллоо. Жилдээ хасах 200 сая доллар хүрч буурч байсан гадаадын хөрөнгө оруулалт 1,5 тэрбум доллар болж өсөн, үүний 3 доллар тутмын хоёрыг нь Оюутолгой гүний уурхайн хөрөнгө оруулалт хангаж байна. Хэрэв 2015 онд энэ төслийг хөдөлгөөгүй бол жил бүр 400 орчим сая долларын хэмнэлт орлогоо бид алдах байлаа. Хамгийн гол нь 2015 онд хөдөлгөөгүй бол 2020 онд гүний уурхайн олборлолт эхлэхгүй байх байлаа. Тэр үед эхлүүлээгүй бол өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг харсан ч хамгийн өөдрөг, хурднаар төсөөлөхөд 2025 он, түүнээс цааш л гүний уурхайн олборлолт эхлэхээр байсан нь улам тодорхой болж байна. Хамгийн багаар бодоход 5-10 жил түүнээс ч их хугацаа алдахаар байжээ. Үүнийгээ жилийн 400 сая ам.доллараар үржүүлээд үз дээ. Бидний шийдвэр гараагүй байсан бол алдах орлогын зөвхөн нэг хэсэг. Үүнийг манайд хэн ч нэхдэггүй, хэн ч хариуцлага тооцохыг шаарддаггүй. Оюутолгой гүний уурхайн төслийг хөдөлгө гэдэг даалгаврыг Ерөнхий сайдын хувьд би Ард түмнээсээ авсан юм. 450,0 мянга орчим иргэн мессежээр анх удаа саналаа өгч энэ төслийг түргэн эхлүүлэхийг 60 гаруй хувь нь даалгасан билээ. Тухайн үеийн УИХ хоёр ч удаа тогтоол гарган Оюутолгойн гүний уурхайн төслийг эхлүүлэх даалгаврыг Засгийн газарт өгсөн. Урт удаан хугацаанд үргэлжилсэн хэлэлцээрийн явцад Засгийн газар уг асуудлыг хэд хэдэн удаа хэлэлцэж, эцэст нь Санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг холбогдох албан тушаалтнуудад олгосон юм. Энэхүү төслийг хөдөлгөх шийдвэрийг тухайн үед Парламентад суудалтай улс төрийн бүх нам хүчин оролцсон Хамтарсан Засгийн газрын үед гаргаснаараа онцлог билээ. Дараа нь УИХ-д албан ёсоор танилцуулж, сонирхсон бүх гишүүдийн асуултад хариулсан болно. Мөн хамтарсан Засгийн газар буусны дараа 2015 оны Намрын чуулганд нэр бүхий гишүүдээс уг асуудлаар тавьсан Асуулгын хариуг Чуулганы нэгдсэн хуралдаан дээр өгч, мөн сонирхсон бүх гишүүдийн асуултад хариулсан. Үүнээс гадна уг асуудлаар УИХ дахь цөөнхөөс Засгийн газрыг огцруулах саналыг 2016 оны нэгдүгээр сард өргөн барьж, Оюутолгой гүний уурхайн төслийг хөдөлгөсөн асуудлаар Засгийн газарт хариуцлага тооцох шаардлагагүй гэж УИХ-ын гишүүдийн олонхоор шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл уг асуудалд УИХ ач холбогдол өгч хангалттай цаг хугацаа зарцуулж байр сууриа тодорхой илэрхийлсэн. Энд нэг зүйлийг онцлон дурдах ёстой. Оюутолгойн гүний уурхайн төслийг хөдөлгөх эсэх, яаж хөдөлгөх зэрэг асуудлууд нь цэвэр бодлогын бөгөөд УЛС ТӨРИЙН шийдвэр юм. Уг төслийн төлбөр тооцоог хэрхэн шийдэх, зардлаа хэрхэн тооцох, санхүүгийн тайлан хүлээж авах эсэх нь гүйцэтгэх засаглалын хүрээнд шийдэх улс төрийн шийдвэрийн асуудлууд байсан. Хэрэв Засгийн газрын тогтоол захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгоно гэж Үндсэн хуулийн 45.2-т мөн холбогдох хуулиудад тодорхой заасан байдаг. /Тухайн үед УИХ дээр ийм асуудал үүсч байгаагүй болно/ Өөрөөр хэлбэл бодлогын буюу улс төрийн шийдвэрийн зөв бурууг Үндсэн хуулиар өөр хэн ч биш зөвхөн хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын байгууллагууд өөрсдөө тогтооно. Энэ үндсэн эрх мэдлээ шүүх засаглал руу шилжүүлбэл засаглал хуваах зарчим алдагдаж жинхэнээсээ Үндсэн хуулийн хямрал руу шилжинэ гэсэн үг. Америк, Англи зэрэг өндөр хөгжилтэй орнуудад улс төрийн шинжтэй асуудлыг шүүх хянаж үздэггүй зарчим тогтсон байдаг юм. Жишээ дурдъя. 2017 онд Монгол улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж шинээр 2,7 тэрбум долларын өр зээл авах уу, эсхүл алт, нүүрс, зэсийн үнэ нэмэгдэж төсвийн орлого сайжирч байгаа учраас хөтөлбөрт хамрагдалгүй явах уу гэдэг УЛС ТӨРИЙН шийдвэрийн буруу зөвийг 2017 оны нөхцөл байдлыг ойлгохгүй дараагийн УИХ ажлын хэсэг гаргаж, шалгана гэвэл яах вэ? Буруу зөвийг нь хууль шүүхийн байгууллага тогтоох уу? Хэнийгээ бас барьж хорино гэх вэ? Саяхан Монгол улсын Ерөнхий сайд Тавантолгойн төслийг хөдөлгөх улс төрийн шийдвэрээ удахгүй танилцуулна гэсэн. УИХ нэг дуугаар, санал нэгтэй дэмжиж чадах уу? Санал зөрөлдсөнөө бас хууль шүүхээр шийдүүлнэ гэх үү? Хорьж шалгах ажил дараа нь бас үргэлжлэх үү? Оюутолгой гүний уурхайн асуудал яг дээрх хоёр жишээтэй адилхан юм. Гурван парламент дамжсан асуудлын дэнсийг гурван шүүгчид даатгаад орхиж болохгүй ээ. УЛС ТӨРИЙН шийдвэрийн зөв бурууг шүүх тогтоож эхлэх л юм бол Монгол Улсад улс төрийн хоригдлууд л шинээр төрж эхэлнэ. Өнөөдөр Монгол Улсын хоёр ч Ерөнхий сайд, Сангийн сайдаар ажиллаж байсан хүмүүс холбогдох албан тушаалтнууд улс төрийн шийдвэр гаргасныхаа төлөө эрх чөлөөгөө хасуулан цагдан хоригдож байна. Ийм учраас энэхүү ил захидлаараа миний бие та бүхэнд хандан дараах  хүсэлт, санал бодлоо хүргэж байна.
 
Нэг. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар болон УИХ, Засгийн газрын нийт гишүүдэд:
1. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч хүн үүрэгт ажлаа гүйцэтгэж, Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлж, УЛС ТӨРИЙН ШИЙДВЭР гаргасныхаа төлөө урт хугацаанд хоригдох залхаан цээрлүүлэлт -“Вышинский”-н аргын амьд хохирогч болж байгаад ҮАБЗ-ийн гишүүдийн хувьд анхаарлаа хандуулахыг хүсье.
2. УИХ-ын танхимд нам, бүлгээрээ улс төржиж, маргаж мэтгэлцэн олонх, цөөнхөөрөө аливаа бодлого улс төрийн асуудлаар шийдвэрээ гаргадаг нь Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхийн нэг билээ. Харин хууль тогтоох,гүйцэтгэх засаглалаас бүрэн эрхээ гуравдагч засаглалд санаатай санаандгүй шилжүүлэх үү гэсэн асуудал өнөөдөр үүслээ. Цаашил УИХ, Засгийн газар улс төр, эдийн засгийн том асуудлуудаа бие даан аливаа гадны нөлөөгүй шийдвэрлэж чадах уу гэдэг асуудал боллоо. Асуудлын зөв бурууг Шүүх бус УИХ шийдэх учиртай. УИХ-ын нийт гишүүдийг нам эвсэл үл харгалзан энэ асуудлаар нэгдмэл нэг хатуу байр суурьтай байхыг хүсч байна.
3. Оюутолгойн асуудлаар байгуулсан УИХ-ын Ажлын хэсэг нэг талыг барьж ажиллахгүй гэдэгт найдаж байна. Дүгнэлтээ гаргахаасаа өмнө хэлэлцээрт оролцсон ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж тэдний байр суурийг шорон оронд бус албан өрөөнд сонсож, тодруулахыг хүсэж байна.
 
Хоёр. Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг, Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан, Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал нар Танаа:
1. УИХ-ын танхимд өрнөдөг улс төрийн зовлонтой олон асуудлуудыг дүүргийн шүүхийн танхимд шилжүүлэн улс төртэй хутгалдах хүсэл сонирхол мэдээж та бүхэнд байхгүй гэдэгт итгэж байна. Иймд энэ асуудлыг дахин гаргуулахгүйн үүднээс эхнээс нь тодорхой байр суурь баримтлахыг Та бүхнээс хүсье.
2. Тухайн асуудлаар хоригдож буй хүмүүс оргон зайлаагүй, зайлахгүй албан тушаал одоогоор хашаагүй байгаа учраас дахин хэрэг үйлдэх боломжгүй, хуулийн байгууллагуудыг хүндэтгэн бүх талаар хамтран ажиллана гэдгээ удаа дараа илэрхийлсэн билээ. Гэвч зарим хүмүүсийг дахин үргэлжлүүлэн хорих шийдвэрээ ахин гаргалаа. Иймд нийгэмд ч ойлгомжгүй байгаа, бидэнд ч ойлгомгүй байгаа, ямар ч үр дүн авчрахгүй залхаан цээрлүүлэлт болсон цагдан хорих шийдвэрээ эргэн харж, холбогдох шийдвэр гаргахыг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье.
3. Оюутолгойн төслийг анх эхлүүлэхэд, мөн үргэлжлүүлэхэд гадны нээлттэй хяналттай том компаниас Монгол төрийн ямар ч албан тушаалтан авлига аваагүй гэдэгт миний бие 100 хувь итгэлтэй байна. Хэрвээ ингэсэн бол ямар ч ял шийтгэл хүлээхэд бэлэн гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье.
 
Гурав. Хэвлэл мэдээллийн бүх байгууллагууд, нийт сэтгүүлчид, сонин сэтгүүл, ТВ радио болон цахим хуудас, сошиал ертөнцийн мянга мянган идэвхитэй хэрэглэгч Танаа:
Миний бие Монгол төрөө хүндэтгэн дуудсан цагт нь төрсөн дүүгийнхээ хорт хавдарынх нь эмчилгээг дуусгалгүй эргэн ирж шалгуулсан. Намайг хорьж шалгах ямар ч шаардлага байхгүй байхад 30 хоног хориход ганц үг гадагшаа дуугараагүй. Сар гаран хугацаанд хоригдохдоо уг асуудлаар ганц удаа л байцаалт өглөө. Мэдээж, хүн л юм чинь нэг ч гэсэн өдрийн өмнө настай аавынхаа сэтгэлийг амраахыг, эхнэр хүүхдүүдээ эрхлүүлж нэг үнсэхийг, өнөөдрийг хүртэл аавыгаа эмнэлэгт хэвтсэн гэдэгт итгэж хоног тоолон хүлээж суугаа амьдралыг гүйцэд таниагүй бага охиноо тэврэн авч өвөртөлж нэг унтахыг хүсэлгүй л яахав. Гэхдээ энэ бол энд хоригдож байгаа миний болон 4,5 хувь хүний асуудал биш юм аа. Монгол улсад цаашид улс төрийн хоригдолууд бий болох уу, үгүй юу, Үндсэн хуулийн суурь зарчмууд ганхах уу, үгүй юу, УИХ, Засгийн газар цаашид хэвийн ажиллаж чадах уу, үгүй юу, хөгжлийг авчрах том төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх шийдвэрүүдээ гаргаж чадах уу, үгүй юу, цаашид Та бидний үр хүүхдүүд ямар нийгэмд амьдрах вэ гэдэг асуудал болон хөндөгдөж байна. Хүн ёс, шударга ёс, хууль ёсыг эрхэмлэгчид хөлсний бичээчдээс хамаагүй олон гэдэгт гүн гүнзгий итгэж явдгийн хувьд дээр дурдсан асуудлуудыг зөв шийдвэрлэх, мөн улс орон, эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн Оюутолгойн энэ том төслийг саадгүй үргэлжлүүлж, Цаашид Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр Та бүхнийг мэдээ сурвалжлагаараа, нэвтрүүлэг нийтлэлээрээ, постоороо жиргээгээрээ идэвхтэй дэмжиж өгөхийг чин сэтгэлээсээ хичээнгүйлэн хүсэж байна.
 
 
Хүндэтгэсэн
                                                            МОНГОЛ УЛСЫН 28 ДАХЬ ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ
 
                                                                2018 ОНЫ 05 САРЫН 02-НЫ ӨДӨР


  • zochin · [72.80.130.124] · 2018/05/10

    Ehner ni yagaad temtsehgui baigaa yum be? hulgailsan mongoo aldchih vii geed aigaad baina uu?


  • zochin · [103.57.92.167] · 2018/05/09

    olnii ug ortoi, mongolchuud oyun uxaaniihaa chadalaar delhiid 3-rt ordog, end setgegdel bichsen humuusiin 90 garui hubi ni chamaig buruutai uildel hiij mongoliin ard tumeniig hohirooson gedegiig chini tob todorhoi bichsen bna


  • zochin · [103.57.92.167] · 2018/05/09

    huurs gansux umdunduu sheesen gesen,,, xarin ene nuhur udaxgui umdunduu baaj gene gej sonsogdox vii harj l baigaarai


  • zochin · [103.57.92.167] · 2018/05/09

    chingis haan kinond gardag shte mongoliin olon zuun hudaldaachidiig DEEREMDSEN XOTIIN DARGIIN 2 NUDEND BUTSALAM XALUUN MUNGU TSUTGAJ ALSAN DAA,,,,,,er ni ard tumenee gesen setgelgui zubhun xar tolgoigoo bodson xumuusiig niigemees tusgaarlaj daxin gai tarixgui, gonginoxgui bolgox xeregtei yum,,,,, ene bol ariun yabdal shuu jinhene


  • Зочин · [112.72.14.19] · 2018/05/09

    ХУЦАЖ УЛИЛГҮЙ БООВОО ТЭВРЭЭД ХЭВТЭЖ БАЙ МУУ ЯС МИНЬ? УЛС ОРНОО ГАДНЫ ЛУЙВАРЧДТАЙ НИЙЛЖ ИДЭЖИХЭЭД ЮУ ГЭЖ ГОНГНООД БАЙГАА ХЭРЭЭ ВЭ? ЧИ УДАХГҮЙ БОСООГООРОО УНАХ БОЛНО???


  • Уурхайчин · [103.57.92.83] · 2018/05/09

    Содбаатар гишүүн их зөв ярьж байна?!?! Төр 34 хувиа зараад, роялтийгаа ЭТ- тэй адилхан хуулийн дагуу аваад явбал ард түмэнд хамаагүй илүү ашигтай шүү?!?!?!


  • ӨРӨВДҮҮЛЭХ БАШИР АРГА · [103.111.68.3] · 2018/05/09

    "ТА СУВГАА БҮҮ СОЛИОРОО" ГЭЭД 1990-ЭЭД ОНД ХОТЫН НЭГ ГОРЗГОР БАНДИ ЗУРАГТААР ХАШГИРСААР БАЙГААД 1996 ОНД АН-аас УИХ НЭР ДЭВШЭЭД УЛС ТӨРД ОРЖ ИРЖ БИЛЭЭ. 1998 ОНД БОЛОВСРОЛЫН САЙД ЭНЭ ТЭР ХИЙЖ БААХАН ТЭНЭГТЭЖ БАЙСАН. ХОЖИМ НЬ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД БОЛДОГ БАЙГАА. ЗА ЭНЭ Ч ОЛИГТОЙ Ч ЭР БИШДЭЭ ГЭСЭН ОЙЛГОЛТТОЙ ЯВЖ БАЙТАЛ БААХАН ХУЛГАЙ ЗЭЛГИЙ ХИЙСЭН ЮМ ШИВДЭЭ. ОДОО ЯААЯ ГЭХЭВ, ЯМАР ГЭМ ХИЙСЭН? ТЭРЭНДЭЭ ТОХИРОХ ЗЭМЭЭ ХҮРТЭХ Л БОЛЖДЭЭ.


  • Зочин · [50.99.240.110] · 2018/05/09

    Сайханбалаг бол торд зутгээгуй зовхон оорийн эрх ашгийн толоо зутгэсэн. ОТ Дубайн гэрээ (~30 тэрбум ам долл), Эрдэнэт 49%хулгайч нарт (~15 тэрбум ам долл), Ховд Боинг онгоц (5сая ам долл) г м том алдагдалд Ард тумнээ Улсаа оруулсан буруутан. Та хамтрагч Баярцогттойгоо хуулийн хариуцлага завал хулээх учиртай. Та мэдэж л байгаа, ард тумэн бур илуу мэдэж байна. Хуурах оролдлого одоо хэрэггуйдээ.


  • Зочин · [59.153.87.206] · 2018/05/09

    Төрд зүтгэсэн нэгнээ ингэх ч гэж дээ............Үхэрүүд..........


  • Зочин · [64.119.22.192] · 2018/05/08

    NAAD MUUGAA UHTEL N BANDID


  • Зочин · [202.179.24.62] · 2018/05/08

    Энэ нөхөр Элбэгтэй нийлж мөн ч их юм шаасандаа. Олон хавар нэгэндээ, түмний буянд бузар гараа дүрсэн этгээд олны хараал идэж орогнох нүх хайна гэдэг болждээ. Халхын заяа буян гэж байдаг юм шүү. Бөгс долоогчоо.


  • Хамт ажиллаж байсан хун. · [103.26.195.30] · 2018/05/08

    Ч.Сайханбилэг ээ чи Оуютолгой компанийн улсад толох естой татварыг чолоолж, Оюутолгойн ашгаас Монголын ард тумний шууд хуртэх байсан ашгийг 16 жилээр хойшлуулж, эх орондоо ямар ч ашиггуй гэрээ хийснийгээ хуульд нийцсэн шударга улс торийн шийдвэр гаргасан гэж бодоод байгаа юм уу? Мон Эрдэнэтийн 49 хувийг УИХ-аар хэлэлцуулэхгуй, эрх мэдэлээ хэтруулэн ашиглаж хувийн компанид шилжуулсэн уйлдэлээ хуульд нийцсэн шударга улс торийн шийдвэр гаргасан гэж бодоод байгаа юм уу? Угуй. Эдгээр чинь бугд эрх мэдэлээ урвуулан ашиглаж БУСДАД ДАВУУ ЭРХ ОЛГОСОН хууль зорчсон уйлдэл шуу дээ. Иймд хууль хяналтын байгууллагаар л шалгуулж тогтоолгохоос оор арга байхгуй шуу дээ дуу минь. Ингэж хууль хяналтын байгууллагын уйл ажиллаанд саад учруулж, хийсэн хэрэгээ будлиантуулаад байвал чиний АСЕМ Виллагаас 5 тэрбумаар авсан ХАУС-ын тухай эсвэл эхнэрийнхээ нэрээр нэрлэсэн "Байгаль" гэдэг алмаз, унэт эдлэлийн дэлгуур, гоо сайханы газруудын тухай мэдээлэлийг хууль хяналтын байгууллагад огохоос оор арга байхгуй болно шуу дээ. Залуу хун байж чи шударга байхыг бод л доо.


  • КАК ПАРТИЗАН · [202.131.228.131] · 2018/05/08

    ХЭРРЭГ ҮЙЛДСЭН ХҮНД СЭЖИГТНЭЭР ТАТДАГ, ДАРАА НЬ ЯЛЛАГДАГЧААР. ЭНЭ ХОЕР УХАГДАХУУН ШАТ ДАРААЛАЛТАЙ БАЙДАГ. ТА БОЛ ЯЛТАН БОЛООГҮЙ ХАРИН ӨМНӨХ ҮЕ ШАТАНДАА БАЙНА. БУРУУ ХИЙСЭН ХЭРЭГ БАЙНА УУ ГЭВЭЛ БАЙНА БҮҮР УЛСЫНХАА ЭСРЭГ ҮЙЛДЭЛ. ТЙИМ УЧРААС КАК ПАРТИЗАН ШИГ ЧИМЭЭГҮЙ Л БАЙ Л ДАА. ЭР ХҮН ШИГ.


  • Зочин · [103.26.195.30] · 2018/05/08

    Оуютолгой компанийн улсад толох естой татварыг чолоолж, туунээс Монголын ард тумний шууд хуртэх байсан ашгийг 16 жилээр хойшлуулж эх орондоо ямар ч ашиггуй гэрээ хийснийгээ чи хуульд нийцсэн шударга явдал гэж узээд улс торийн шийдвэр гаргасан гэж бодоод байгаа юм уу? Мон Эрдэнэтийн 49 хувийг УИХ-аар хэлэлцуулэхгуй, эрх мэдэлээ хэтруулэн ашиглаж хувийн компанид шилжуулсэн уйлдэлээ хуульд нийцсэн шударга явдал гэж узээд улс торийн шийдвэр гаргасан гэж бодоод байгаа юм уу? Угуй. Эдгээр чинь бугд бусдад ДАВУУ ЭРХ ОЛГОСОН хууль зорчсон уйлдэл шуу.


  • худал · [103.29.144.5] · 2018/05/08

    сайд байхдаа өчнөөн юм идээд гонгонож чадахгүй байсан юм байлгүй дээ одоо гонгоноод яах вэ хэнд хаана ч мэдэгдэлгүй явж гэрээг хийчихээд инээд алдаад , энэ олон хүний мөнгийг ганцаараа авчихсандаа ямар их сэтгэл хангалуун инээж байсан дүр зураг чинь бидний нүдэнд харагдаад л бнадаа тэгэхээр дуугүй хийгээд ирж болсон юм дуугүй л ялаа үүрсэн нь дээр биздээ битгий хөгшичүүлээ оруулаад гон гон гээд байдаа


  • зочин · [103.212.116.62] · 2018/05/08

    Оюутолгойн асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв хувилбар бол 1-рт, авилгал өгсөн, авсан хэргээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан Монголын улс төрчид болон Рио Тинтогийн удирдлагыг туурга тусгаар Монгол улсын эрүүгийн хуулиар хатуу шийтгэж, ялыг нь Монголд эдлүүлэх; 2-рт, авилгал өгч, авч байгуулсан тул Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлаж, уурхайн бүх барилга байгууламжийг (баяжуулах фабрик, хүдрийн ил, далд уурхай) экспроприаци хийх (нөхөн төлбөргүйгээр төрийн өмчид авах) замаар 100 хувь төрийн өмчлөлд шилжүүлж, орд газрыг ашиглах гэрээг дэлхийн аль нэг хүчирхэг гүрний (Жишээлбэл, ОХУ мэт) Засгийн газартай дахин шинээр байгуулах явдал юм. Эс тэгвэл Монголчууд дахиад 100 жил Рио Тинтогийн дээрэмчидтэй (эдийн засгийн алуурчидтай) зууралдаад, ашиг ч үгүй, алт ч үгүй, зэс ч үгүй, дааж давшгүй өрөнд ороод хоцорно.


  • Үнэн · [202.72.245.220] · 2018/05/08

    ХАРИН Ч ЧАДАЛТАЙ ЗАЛУУ ДАА,


  • Зочин · [202.131.243.190] · 2018/05/08

    үйлдвэрчний эвлэлийн сургууль төгссөн, сэтгүүлч нэр зүүсэн этгээд мэдэхгүй чадахгүй байж, албан тушаалын сэнтийд заЙДАГНАЖ АРВИН ИХ БУДАА ИДЭХЭЭР ИЙМ Л ЮМ БОЛНО. тэгэхээр шороогоо үүрээд буцах замынхаа тойргоор гэлдэрч л таарна. Эдийн засгийг солонгоруулна гээд солиороод байсан.


  • Зочин · [202.131.243.186] · 2018/05/08

    Tsag hugatsaani haichin d orood erdenetiig hulgaichuudad belgelsen erunhii said gej mongold l gantshan baidag bh.tiim tulhgui er hii said bdaggui bhaa


  • зочин · [124.158.113.3] · 2018/05/08

    Монгол улсын эрүүл мэндийн дээд мэргэжилтэн бэлтгэдэг АШУҮИС гэх улсын ганц сургууль бий. Түүнийг удирддаг захирал болох Г.Батбаатар анагаахын оюутан охидоор зугаагаа гаргаж албан тушаал, эрх мэдлээ ашиглан бэлгийн дарамт учруулдаг болон зарим нэг бүсгүйчүүдийг заавал өвөртөө оруулж байж ажилд авдаг. Тэгвэл саяхан энэ явдлын нэг нь олны нүдэн дээр илчлэгдэн булайгаа дэлгэнэ гэгч болсон байна. Тодруулбал, 2018 оны 5 дугаар сарын 6-ны ням гаригт улсын нэгдүгээр амаржих газарт өөрийн охин гэх тайлбартайгаар 25 настай Э-г дагуулан ирж төрөх эмнэлгийн эмч Бадрахаар түрий барьж уг эмэгтэйг эмэгтэйчүүдийн тасагт хэвтүүлсэн байна. Улмаар эмэгтэйн биеийн байдал хүндэрч эхлэхэд Улсын нэгдүтээр төв эмнэлгийн мэс заслын тасгаас зөвлөх эмч дуудан үзүүлэх үед охины ар гэрийнхэнтэй муудалцан улмаар “...энэ бол миний том охин, залуу насны минь алдаа байсан ч би харж хандаж байдаг ” гэхчлэн дайрч давшихад охины ээж болох эмэгтэйд олны нүдэн дээр ил цагаан худал хэлж уурлаж бухимдан олныг доромжилсон байна. Үнэн хэрэгтээ охины аав ч биш өөрийнх нь сургуулийн төгсөгч Э гэгч эмэгтэйг жирэмсэн болгоод улмаар үр зулбуулдаг эм уулгасан боловч дутуу үр зулбан гарсны улмаас эмэгтэйн бие муудаж халууран хүндэрч ирсэн байна. Түүгээр ч зогсохгүй эмэгтэйд бэлгийн замын халдварт өвчин халдаасан нь өвчнийг хүндрүүлэх нөхцөл болсон байна. Эмэгтэй 6-ны оройдоо мэс засалд орж саваа тайруулсан ба хэвлийн хурц үрэвслээр хэд хэдэн гуурс гэдсэндээ тавиулж мөн бэлгийн замын халдвар өвчний эмчилгээг хийлгэж байгаа гэнэ. Энэ мэтчилэн эрүүл мэндийн сургуульд эрдмийг түгээх захирал нь эрдмийг биш эмгэг өвчнийг түгээж эрүүл сайхан эмэгтэйн савыг хүртэл тайруулж яваа энэ 50 нилээн гарсан этгээдийн дураараа авирлахыг төр засаг нь зүгээр хараад сууж болох уу?! АШУҮИС-н захирлын албыг 5 дахь жилдээ хаиж буй энэ этгээд хувьдаа 5 том лабортортой бөгөөд захирал болсноосоо хойш бүгдийг нь байгуулсан байдаг. Мөнгөөр асуудлыг шийдэж болдог гэдгийн тод жишээг үлгэрлэн харуулсан нь саяхан энэ оны 1 дүгээр сард боловсролын сайд Цогзолмаа ажлаас нь чөлөөлнө хэмээн олноо зарласан боловч дээгүүр доогуургүй гүйж 500 гаруй сая төгрөгийг сайд дарга нарт өгч байж тогтсон гэх яриа байдаг. Олны үг ортой гэж бас бий. Энэ мэтчилэн дээрх эмэгтэйн хувь заяаг мөнгөөр амыг битгий таглаад таг чиг болгоосой гэж хүсэж байна. Төр төмөр нүүрээ харуулах цаг болжээ.


  • Бид бас дээрээ төртэй улс гэдгээ харуулж байна . Зөв зөв


  • гол асуудал · [150.129.140.81] · 2018/05/08

    42 сая тонн зэс ь1,8 тонн алттай байж бид яагаад 34 хувь аваад дээр нь өрөнд ордог юм. Бид шууд 51 хувь авах дээр нь Эрдэнэтэд шиг хот босгох хэрэгтэй . Хаана байна энэ асуудал ? . Нэг 3000 хүн ажилтай гээд байх юм эд нар чинь зүгээр туслан гүйцэтгэл хийж байгаа болохоос шүү дээ. Ханган нийлүүлэгч гээд байх юм ханган нийлүүлж байгаа бүх компани танил талаараа нийлүүлж байдаг юм байна лээ. би хувьдаа нийлүүлэх гээд чадаагүй . Нийлүүлсэн дүнгийн 10 хувь авна гэдэг юм байна лээ. Дээр Монгол ирж байгаа бүх сэлбэгүүд болон тоног төхөөрөмжүүд хаана ч байхгүй 10 дахин их үнэтэй байдаг . Энэ ХО нэмэгдүүлж байгаа гээд байгаа . Шалгалт ордог хэдэн эргүй Аудитууд зүгээр байна гэдэг . Орлогоо дандаа гадаадад төвлөрүүлдэг гэх мэт асуудлыг Монголчууд мэддэггүй тэнэг гэж үздэг . Одоо хөөж гаргах цаг нь болсон хөөж гарга даа?


  • Navaan · [202.131.243.186] · 2018/05/08

    baahan balag tarichaad bodlogogui hungun shiidwervvd gargaj uul uurhain baylgiig tsulmusun ni il baihad yu geed gonshigonood bgaam . turiin said gehed dendvv hariutslagagui shidwervvd gargasan


  • Navaan · [202.131.243.186] · 2018/05/08

    Сайхнабилэг бол Монголчуудыг 100 жил тэжээх байсан Оюутолгойн уурхайг гадаадын эдийн Засгийн алуурчидад зарсан, Монголчуудыг 40 жил тэжээсэн Эрдэнэтийн уурхайг дотоодын эдийн засгийн алуурчдад зарсан, Монголын ард түмний өмнө хэмжээлшгүй хор хохирол учруулсан аймшигтай нүгэлтэн. Сайханбилэг хуулийн хамгийн хатуу гэсгээл хүртэх ёстой. нүгэлтэ


  • irgen · [66.181.187.43] · 2018/05/08

    oros mongoliin xamtarsan erdenet uildberiin 49 n xubiig gemt bulegleld xuibaldaj oGsun nugelii chin ard tumen xezeech iuchlaxgui ter gemt uildliin caad tolgoilogch n xen gedgiig ch ard olon medsen teriig chin tun udaxgui xolii n gozolzuulaad naana chin abaad ochno


  • irgen · [66.181.187.43] · 2018/05/08

    tuxain gereeg batlaxiig zubshuurch batalsan ter ueiin uix zasgiin gazar uabz gex met b tur iin deed baiguulguudiin zubshuurluur absanii undsen deer ter gereend gariin useg zursan baij taarna tiimees ene xelmegduuleltee bolix xeregtei 1937 n xelmegduulelt dabtagdax esgui


  • Зочин · [59.153.115.40] · 2018/05/07

    Сайхнабилэг бол Монголчуудыг 100 жил тэжээх байсан Оюутолгойн уурхайг гадаадын эдийн Засгийн алуурчидад зарсан, Монголчуудыг 40 жил тэжээсэн Эрдэнэтийн уурхайг дотоодын эдийн засгийн алуурчдад зарсан, Монголын ард түмний өмнө хэмжээлшгүй хор хохирол учруулсан аймшигтай нүгэлтэн. Сайханбилэг хуулийн хамгийн хатуу гэсгээл хүртэх ёстой. нүгэлтэн.


  • Зочин · [139.5.217.83] · 2018/05/07


  • Зочин · [139.5.217.83] · 2018/05/07

    ug ni ene hun ene ondor alban tushaaliig zuvhun luivar hiihed ashiglachihaad mongol ulsiin eronhii said geed ooriigoo bichih yum gutamshigtai gonshigonuur novsh


  • зориг · [202.21.117.162] · 2018/05/07

    1 рт та захидалдаа , би гэмт хэрэг хийсэн, гэмтэн гэдгээ шууд хүлээн зөвшөөрсөн байна, 2 рт та улсын ерөнхий сайд байсан хүн гэхэд энэ захидал чинь утга ,найруулга даан ч муу, яг юу хэлэх гээд буй чинь маш ойлгомжгүй байна,3 рт та эр хүн гэхэд үгүйдээ л ичиж үхмээр гоншигоносон юм бичжээ,өөрөөс чинь үе мултарсан ах с, баяр ганц ч нялуун үг ган хийхгүй байгааг хар л даа, 4 рт үүрд эдлэх эрх мэдэлтэй болсон мэт авирлаж хүний үг сонсохоо байж тэнгэрийн амьтан болсноос ингэж байгаа юмаа, монгол улсын эрх ашиг, монголчуудын эрх ашиг таны эрх ашгаас 1000 дахин илүү гэдгийг ойлгохүй хүн юм байна даа,5рт энэ бүхний гол буруутан нь элбэгдорж гэдгийг шударгаар хэлчих л дээ, тэгвэл ял чинь 50 хувь хөнгөрнөө дүү минь


  • Зочин · [66.181.185.47] · 2018/05/07

    ЕС-д байхдаа сайн зүйлс хийсэн юм бол баатар болохгүй яасын,шоронд орхоороо уйлаад байхдаа яахав дээ эр хүн шиг ялаа үүрээд явдаа


  • Зочин · [122.201.21.194] · 2018/05/07

    дУУГАЙ ЯЛАА ИДЭЛ . эЛБЭГДОРЖ .бАЯР НАРТАЙГАА ХАМТ


  • зочин


  • mongol · [66.181.160.76] · 2018/05/07

    nasaar ni ysiig ni tsaital ni suulga hahaj uhetlee idsen lalaruudiin 2 nudiig hon hereend hayj ugsun ch bagadana shuu


  • zochin · [103.206.193.66] · 2018/05/07

    ingej uhen hatan zahia bicheh avral eren gonshignoh baisiim bol ard tumhiihee turiin mungu yundan ideg bainaa


  • манан · [202.179.24.74] · 2018/05/07

    ямар ч дэмжих сонирхол төрсөнгүй 2тэрбум долларын татварын өр хүчинггүй болгосон яасан бэ энэ тухайгаа ярьдаггүй бичдэггүй тээ


  • Зочин · [119.40.97.2] · 2018/05/07

    Үндсэн хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлж, эх орондоо хэрэгтэй том төсөл хөдөлгөснийхөө төлөө ингэж суух нь үнэхээр эгдүүцмээр.Оюутолгойн төслийг анх эхлүүлэхэд, мөн үргэлжлүүлэхэд гадны нээлттэй хяналттай том компаниас Монгол төрийн ямар ч албан тушаалтан авлига аваагүй гэдэгт миний бие 100 хувь итгэлтэй байна.Оюутолгойн төслийг анх эхлүүлэхэд, мөн үргэлжлүүлэхэд гадны нээлттэй хяналттай том компаниас Монгол төрийн ямар ч албан тушаалтан авлига аваагүй гэдэгт миний бие 100 хувь итгэлтэй байна. гэнээ юу гэж худлаа ярих гэж байна.


  • Шударга · [112.72.15.46] · 2018/05/07

    Наранд байхдаа бүхэл бүтэн улсыг идсэн мангас Нарсанд хэд хоног суухдаа гонгинох хэрэггүй