Улстөр / 2018/05/08 / 50

Ц.Нямдоржийг энэ оны намраас өмнө огцруулах төлөвлөгөө боловсруулжээ



Одоогоос хоёр сар орчмын өмнө УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд хандан: "Одоо байна шүү дээ, намайг замаасаа зайлуулаад С.Зоригийн хэргийн талаар амыг нь хаах, "Эрдэнэт"-ийн 49 хувийн луйврын талаар амыг нь хаах ийм л улс төрийн операци явагдаж байгаа. Өөр юу ч байхгүй. Замдаа тээглэсэн хүн болгоныг эд нар ингэж нухчин дарахыг оролдоно. Ц.Элбэгдоржийн багийг би бүхэлд нь хэлж байна, Б.Хурцыг оруулаад" хэмээж байсан билээ. Үүнээс хойш Авилгатай Тэмцэх Газраас "Жаст" группийн Ерөнхий захирал асан Ш.Батхүүг баривчилж, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад ажилладаг С.Анхбаярын гэрт нэгжлэг хийж, "Алтжин" группийн Ерөнхий Захирал Г.Алтанг гэрчээр тооцон, шалгаж буй. С.Анхбаяр, Г.Алтан нар нь УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдоржтой ямар нэг хэлбэрээр холбоотой хүмүүс билээ. Учир нь Ц.Нямдорж Г.Алтангийн тансаг байранд урсгал зардлыг нь төлөөд амьдардаг бол С.Анхбаяр нь Ц.Нямдоржийн ойрын танил, багшийнх нь хүүхэд юм. Тагнуулын Ерөнхий Газрын Дарга асан Б.Хурц хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ Ц.Нямдорж С.Анхбаяраар дамжуулан  42 сая ам.долларын шахааг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт хийсэн хэмээн мэдэгдэж байв. Мөн Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдорж хэсэг цагдаа нарт захиалагч  нэр бүхий сэтгүүлчдийг тагнаж, чагнуулсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж, Нийслэлийн прокуророос дээрх цагдаа нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлж байгаа. 
Түүнчлэн өчигдөр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчийг илрүүлэхэд ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Улсын ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын Шадар зөвлөх Г.Эрдэнэбат телевизийн ярилцлагад оролцох үедээ С.Зоригийг хөнөөсөн захиалагчийн хэргийг илрүүлэхэд Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдорж л саад болж байна гэх ойлголтыг олон нийтэд өгөхийг хичээж байв. Ийм үндэслэлээр түүнд дахин эрүүгийн хэрэг ч үүсгэж болзошгүй бололтой. Үүнээс гадна Хон Хэрээд Б.Энхбатын "Хөх Монгол" бүлгэм, Х.Бат-Ялалтын удирддаг Монголын Хүний Төлөө Намынхан сүүлийн үест ихэд идэвхжин, ойрхон давтамжтайгаар хэвлэлийн бага хурал зарлан, "Монголд Ц.Нямдоржоос илүү муу хүн байхгүй" гэсэн мэдэгдэл хийдэг болов.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Ц.Нямдоржид албан ёсоор хэд хэдэн хэрэг үүсгэн шалгахын сацуу зарим тэмцэгч, иргэний хөдөлгөөнийхөн гэгчдийг ашиглан, нийгмийн дарамт үүсгэн, Засгийн газраас "зайлуулах" операци идэвхжиж эхэлсэн байна. Тэр бүү хэл түүнийг энэ оны намраас өмнө Хууль Зүй, Дотоод Хэргийн сайдаас нь огцруулах төлөвлөгөөг МАН, АН-ын нэр бүхий гишүүд, бизнес бүлэглэл хамссан хэсэг этгээдүүд боловсруулжээ. Зорилгодоо хүрэх магадлал ч өндөр байгаа аж.
 
П.Мандах


  • иргэд · [64.119.21.87] · 2018/05/11

    Нямдорж гишүүн бол төрийн мафжсан бүлэглэлийн эсрэг тэмцэгч мөн тул ард түмэн түүнийг хамгаалан тэмцэх болно


  • зочин · [202.5.198.21] · 2018/05/10

    хэрэгтэй хүн,ард түмэн ард чинь байгаа , хүчтэй бай,ганцаардуулах гээд яаж ч чадахгүй.Таныг ард түмэн дэмжинэ.


  • Зочин · [203.91.119.102] · 2018/05/09

    хэрэгтэй хүн


  • ажилчин · [202.131.243.190] · 2018/05/09

    Нямдорж гишүүн төрийг төлөвшүүлэх төрд хэрэгтэй хүн шүү.Муу санаат улс төр бизнес банк санхүүгийн дээрэмчин луйварчин мафи бүлгэлэл удахгүй илэрч баригдах биз.


  • бод · [202.131.238.18] · 2018/05/09

    Хүн юм чинь бага сага зүйл байлгүй л яахав Ням дорж бол үнэхээр шудрага монгол д хэрэгтэй хүн шүү энэ том хэргүүдийг хэлэн хэдэг чинь тийм амар зүйл биш шүү одоо л ард түмэн хамгаалах хэрэгтэй тун бэрх юм дундуур яваа шүү цөмөөрэй нэг ялж үзье л даа


  • Зочин · [112.72.14.196] · 2018/05/09

    Ард түмэн минь хүн таньж сур. Үнэнийг хэлэхэд Нямдорж уриалан оролцож Эрдэнэтийн 49%ийг буцааж авах шийдвэр гарсан. Очирбат, Элбэгдорж гээд дандаа буруу сонголт хийсэн. Нямдоржийг ард түмэн дэмжих хэрэгэй.


  • хар · [59.153.87.206] · 2018/05/09

    Энэ хүнийг Хятадын тагнуул гэдэг шүү дээ...


  • zochin · [103.206.193.66] · 2018/05/09

    erdenebat guia huuliin hureend mash boditoi zuv yarj bsan.ene nyamdorj guia uuruu huulig sain meddeg gesen murtuluu yagaad humuusiin tolgoi erguuleh zul yariad bgaan yum ve?erdenebatin yarij bgaa_tegj boldog yum uu?gej asuuj bgaa huuliin buh zaaltiig hyamka guia bur sain medej bgaa biz dee!deed,dood buh alvand turshuul shurguulj barimt burduulj _b barimttai yum yaridag geed,uuriin talaar bolohgui zuil yarigdahaar -aan ter uu,ali deer ungursun zuil ch geh shig yaridag ene hun chini ayultai yum bish uu?


  • коммент уншаад... · [139.5.216.140] · 2018/05/09

    комментод нэг хүн зөв юм бичжээ. Тагнуул гадны хүчээс, цагдаа дотоод буруу үйлдэлээс ард түмнээ хамгаалах ёстой байтал 7-1нд цагдаа нь ард түмэн лүүгээ буу шагайж, тагнуул нь бүх салбарт хятадын хөрөнгө оруулалтыг оруулж дэмжээд, төр нь мунхаглан юу хийхээ мэдэхгүй явсаар энэ олон жилийг үдсэн байна шүү ер нь....


  • Зочин · [66.181.165.91] · 2018/05/09

    Үнэнийг хэлээд бүх зүйлийг ил болгоод ирэхээр нөхдүүд ер нь дургүй юм байна. Бушуухан зайлуулах оролдлого хийх гээд.


  • Зочин · [103.11.194.254] · 2018/05/09

    202.179.24.104 бол Элбэгээ боло Женкогийн бөгс долоогч байна. Яагаад заавал МАН-ы хүмүүсийг түүж чичлээд байгаа юм? АН энэ улсыг сайхан болгоо юу? Хуцна биз.


  • Иргүн · [202.179.24.104] · 2018/05/09

    "Оюутолгойн гэрээ буруу болсны хариуцлагыг хар толгойгоороо хариуцна" гээд ам гараад байсан ЭХ ОРОН, ЭЛГЭН САДНААСАА УРВАГЧ с. баяраас ч бас ял асуух ёстой!!! МАН. АН- с үлгэр дуурайлал авч багабанди, баяр, д. зоригт, м. энхболд, мөнх -оргил, сү. батболд, л. энх- амгалан , номтойбаяр, оюунхорол гм УРВАГЧДАА намаасаа хөөж хуулийн байгууллагад тушаах ёстой !!! Хэрэв хүчрэхгүй байгаа бол наад урвагчдын оромжоо ТАРАА!!!


  • Иргүн · [202.179.24.104] · 2018/05/09

    Юуны түрүүнд гэмтэж , бэртэж, осолдсон хүүхдүүд, морьдоор сэтгэлийн таашаал авагч гаж донтон, Улаанбаатарыг амьсгалах агаар , ээх нар, сэвэлзэх салхигүй болтол нь газрыг нь баруун , солгойгүй зарж барилга бариулсан, 60 тэрбумын гол хэрэгтэн, Хятадын гар хөл бологч , ЭХ ОРНООСОО УРВАГЧ М. ЭНХБОЛДЫГ, ТҮҮНИЙ ТАВЬСАН ГАР ХӨЛ НЬ БОЛОГЧ !!! -АТГ-ын дарга энхжаргал -дээд шүүхийн ерөнхий шүүгч зоригийг үндэслэлгүйгээр хөлжсөн бусад шүүгчдийн хамт -ЦЕГ - ын дарга баатаржав -ерөнхий прокурор энх- амгалан -түүнд тойргоо бэлэглэгч ерөнхийлөгч асан элбэгдорж, түүний 2 долдой баярцогт, сайханбилэг, -ҮХЦ-ийн гишүүн сугар, жанцан мэтийн тойрон хүрээлэгчид, - Монголчуудад молиго үмхүүлэгч хуулийг хэрэгжүүлэх үүргээ умартдаг, өөрөө Монголын төрд шургалсан хулгайч , луйварчин , алуурчин , ЭХ ОРНООСОО УРВАГСДЫН гэмт хэргийг нуун дарагдуулсаар байгаа ХЗЯ- ны сайд нямдорж -эмсиэс- ийн оджаргал, петровисийн оюунгэрэл, м. энхсайхан, Оюутолгойн гэрээний ажлын хэсгийн ахлагчаар ажилласан д. зоригт, золжаргал, дамбын хишгээ,бадамжунай гм хамтран зүтгэж Монгол Улс , монголчуудыг хорлогсодтой нь цуг Монголын төр, эдийн засгийн бүх шатны байгууллагуудаас үтэр түргэн зайлуулаагүй цагт Монголд ХУУЛЬ ХЭРЭГЖИХГҮЙ ! , бид 1 хором ч амар заяагаа үзэхгүй төдийгүй ЭХ ОРОН, ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО АЛДАХ НЬ !!! ҮР ХҮҮХДҮҮДЭЭ ХАРИЙНХНЫ БООЛЫН БООЛ БОСГОНЫ ИВЭЭС БОЛГОХ НЬ БАЙНА. СЭРЦГЭЭ, СЭХЭЭРЦГЭЭ, УХААРЦГАА МОНГОЛЧУУД АА !!!


  • Иргүн · [202.179.24.104] · 2018/05/09

    УРВАГЧ ГЭЖ ХЭН БЭ ? Улс , Үндэстнийхээ эрх ашгийн эсрэг үзэл баримталж, Улс, Үндэстэн, Төрийн. Оршин тогтнох тулгуур үндсүүдэд халдаж , харийн дайсанд урвасан , дагаар орсон , туслалцаа үзүүлэн дэмжсэн зэрэг Улс, Үндэстний эрх ашигт харшилсан алив үйлдлийг өдүүлсэн , үйлдсэн , түүний тулд зүтгэсэн хэн боловч УРВАГЧ этгээдэд тооцогдон ял хэлэлцэгддэг бөгөөд энэ ёс дэлхийн бүх Улс, Үндэстэнд адилхан мөрдөгддөг жамтай ... А. Гэрэл. " Оршихуй" 2007 он.


  • irgen · [66.181.187.43] · 2018/05/08

    luibrchdiin bulgiin esreg shudragaar temcdeg boloxoor n zamaasaa zailuulax gej zoxion baiguulalttai xor nairuulga xiij exlebee nuguu shudarga l bauy ldaa gej dongodoj bsn xunii bii bolgoson gemt buleglel mongoliig idej


  • Зочин · [103.229.123.119] · 2018/05/08

    МИ. Элбэгдорж.Баяр. Хурц нарыг төрөөс зайлуулахгүй бол МОНГОЛ СӨНӨНӨ ШҮҮ МОНГОЛЧУУДАА


  • иргэн · [202.5.198.21] · 2018/05/08

    Эрэдэнбат гэдэг хүн хуулийн хүрээнд үнэн бодит зүйлийг ярьлаа.Үнэхээр айлгасан байх Нямдорж тэргүүтэй хүмүүсийг .Олон улсын Парламентийн холбоо энэ тэр гээд балайраад байсан энэ хүн.нямдорж ер нь хамаг муу муухйа зйүлийн үндэс чбайж мэдэх нээ .Хурцыг дарамталж байгаад явуулсан одоо энэ хүнрүү довтолж байгаа юм байна.Аль эсвэл монголын мөрдөн байцаагчид, прокурор, шүүгчид бүгд чадваргүй болчихсон Нямдорж ганцаараа агуу суут хүн юм уу


  • Зочин · [64.119.22.192] · 2018/05/08

    Nyamdorj guaiaa! zorigiin hergiig ilruulcheechdeee tand buh erh medel n baina shuu deee humuus sanaj baigaa 2000 oni songuuliin umnu ta zorigiin hergiig ilruulne geed l humsug zangidaj yarvaij baigaad l tv geer kazinogiin 3n hereg yuuuuuch bish geed l baisan man yalj ta said bolson bas l tag bolson shdee odoo bas man yalaad ta said boltson baina!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!


  • иргэн · [66.181.167.54] · 2018/05/08

    Нямдорж төрөөс зайлах цаг нь болсон.МАН болон төрийг жинхэнэ утгаар ь буснуулж байгаа хүн мөнөөс мөн.Шударга царай нь өөрийнхөө буруу үйлдлийг хамгаалах гэсэн арчаагүй башир арга.Яг Монгол төрд түй гээч сэтгэл байхгүй.Хамгийн их хорчин хор найруулагч мөнөөс мөн.Үнэн ялж буруу бодол нь хүзүүг нь ороож байгаа нь энэ дээ энэ балиар өвгөнийг.


  • Зочин · [202.180.220.172] · 2018/05/08

    Ганц зарчим барьж үнэн үг хэлдэг хүнээ төрөөс холдуулах гэж мөн их зүтгэж байнаа, энэ хүнийг огцруулчихвал дураараа дургих нь л дээ, даанч чадахгүй.


  • Жудаг · [103.26.193.60] · 2018/05/08

    МАНАН-гийн луйварчид Нямкагаас айгаад алиа алдаж байна даа.


  • зочин · [66.181.160.95] · 2018/05/08

    Нямдоржийг огцруулбал Зоригийн хэрэг замхарна ял авах ёстой улсууд нь гадагшаа зугтаад алга болох байлгүй


  • зочин · [66.181.160.95] · 2018/05/08

    Эрдэнэт үйлдвэр 100% төрийн мэдэлд байх зөв хулгайч нар төрд байвал өөдлөхгүй хувьдаа авах гэсэн башир арга Чилийн жишээг хар та нар яаж хөгжсөнийг


  • Зочин · [119.40.103.186] · 2018/05/08

    ehleed naad ylaandaa garsan lyibarchdaa shorondoo hii hamgiin suuld nyamdorjoor manyyl


  • ЭХЛЭЭД АЛУУРЧИН, ДЭЭРЭМЧИН ХУРЦ ХУЛГАЙЧИЙГ БАРИВЧИЛЖ ШИЙТГЭ, ТЭГЭЭД ХУЛГАЙЧУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН ЕРӨНХИЙ ПРОКУРОР, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАРЫГ ОГЦРУУЛЧХААД ХЭРГИЙГ НЬ ХҮЛЭЭГЭЖ ШИЙТГЭ. ТЭРНИЙ ДАРААГААР Л НААД Ц.НЯМДОРЖТОЙГОО ШИЙТГЭХЭЭ ЯРЬ, ЗА ЮУ.


  • зочин · [112.72.14.245] · 2018/05/08

    топор хөөрцөглөж явахаар 49 нэг тийш нь шиидээч .женког дагаж салбагнахаар үхээр албан тушаалын дон туссан арчаагүй


  • Zochin · [27.123.212.132] · 2018/05/08

    Nyamka bitgii buuj uguurei 49% iig luivardaj awsan humuus Nyamkagaas aigaad uhlee dee


  • Иргэн. · [180.149.78.75] · 2018/05/08

    Яг энэ асуудлууд дээр бол Ц.Нямдорж буруугүй нь тодорхой???.. Харин түүнийг луйварын бүлэглэлийнхэн захиалгаар хилмэгдүүлэх гээд байгаа нь ч үнэн бололтой???... Яаж нэг энэ төрийг цэвэршүүлэх юм билээдээ Ард түмээн???...


  • зочин · [103.212.116.62] · 2018/05/08

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.


  • зочин · [103.212.116.62] · 2018/05/08

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.


  • зочин · [103.212.116.62] · 2018/05/08

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, оффшор бүс, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.


  • зочин · [103.212.116.62] · 2018/05/08

    Дэлхийн аль ч улсын тагнуулын байгуулагын үндсэн чиг үүрэг нь гадаадын аюулаас улс орноо, ард иргэдээ хамгаалах явдал юм. Харин цагдаагийн байгуулагын үндсэн чиг үүрэг нь дотоодын аюулаас улс орон, ард иргэдээ хамгаалах явдал юм. Харин манай тагнуулын байгуулагын удирдлагууд нь энэ үндсэн чиг үүргээ умартан Монголчуудтайгаа тэмцэж байгаа нь эмгэнэлтэй бөгөөд аюултай юм.


  • зочин · [103.212.116.62] · 2018/05/08

    Тагнуулын байгуулагын үндсэн чиг үүрэг нь гадаадын аюулаас улс орноо, ард иргэдээ хамгаалах явдал юм. Харин цагдаагийн байгуулагын үндсэн чиг үүрэг нь дотоодын аюулаас улс орон, ард иргэдээ хамгаалах явдал юм. Харин манай тагнуулын байгуулагын удирдлагууд нь энэ үндсэн чиг үүргээ умартан Монголчуудтайгаа тэмцэж байгаа нь эмгэнэлтэй бөгөөд аюултай юм.


  • зочин · [103.212.116.62] · 2018/05/08

    Дөчин мянгатад өссөн С.Баяр, Сү.Батболд,Э. Бат-Үүл, Д.Цогтбаатар, С.Зориг, Н.Энхбаяр, тагнуулчин Хурц зэрэг хүмүүс бол хар нялхаасаа бусдын юмыг булааж, дээрэмдэж, хулгайлж авах сэтгэхүйгээр өссөн хэзээ ч засрахгүй луйварчид юм гэдгээ АРДЧИЛЛЫН 30 жилд батлан харууллаа. Харин Монголын хөдөө хээр талд өссөн Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан, Юмжаагийн Цэдэнбал, Д.Бямбадорж, Н.Багабанди, П.Очирбат, Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Нямдорж, Ш.Отгонбилэг, М.Зэнээ, О.Дашбалбар, геологич Хурц нарын голт зүрхэнд Монголынхоо төлөө, Монголчуудынхаа төлөө гэсэн сайхан сэтгэлийн гал бадамлаж байдаг гэдгийг АРДЧИЛЛЫН 30 жилд бид харлаа.


  • зочин · [103.212.116.62] · 2018/05/08

    Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 1990-ээд оны сүүлээр АРДЧИЛЛЫГ бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1980-аад оны сүүлээр АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол уул уурхай, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн өмчид байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг Yндсэн хуулиндаа тусгаж өгдөг.


  • зочин · [103.212.116.62] · 2018/05/08

    Нууцаар хийсэн бүхнийг хулгай гэнэ. Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн асуудал бол яах аргагүй хулгай. Хулгай хийсэн хүнийг хулгайч гэнэ. Хулгайчтай наймаалцдаггүй, ярилцдаггүй, тохиролцдоггүй, харин хуулийн хатуу гэсгээл үзүүлдэг. Энэ бол дэлхийн хүн төрөлхтөний хэдэн мянган жилд бий болгосон соёл. Иймээс соёлт хүн төрөлхтөн гэдэг. Монгол улс цаашид соёлт хүн төрөлхтний жишигээр амьдрах хэрэгтэй.


  • зочин · [103.212.116.62] · 2018/05/08

    Сайханбилэг бол Монголчуудыг 100 жил тэжээх байсан Оюутолгойн уурхайг гадаадын эдийн Засгийн алуурчидад зарсан, Монголчуудыг 40 жил тэжээсэн Эрдэнэтийн уурхайг дотоодын эдийн засгийн алуурчдад зарсан, Монголын ард түмний өмнө хэмжээлшгүй хор хохирол учруулсан аймшигтай нүгэлтэн. Сайханбилэг хуулийн хамгийн хатуу гэсгээл хүртэх ёстой. нүгэлтэн.


  • зочин · [103.212.116.62] · 2018/05/08

    Хятад, Орос улсын хөгжлийн нууц нь конвергенцийн онолоор (загвараар) хөгжиж байгаа явдал юм. Конвергенцийн онолын мөн чанар нь Адам Смитын чөлөөт зах зээлийн онол, К.Марксын 100 хувийн төрийн өмчлөлийн онол, Ж.М.Кейнсийн төрийн оролцооны онолуудыг оновчтой хослуулах явдал юм. Энэ онолоор буурай болон хөгжиж байгаа орнууд улсын батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбаруудаа 100 хувь төрийн өмчлөлд байлгах, бусад салбараа чөлөөт зах зээлийн онолоор хөгжүүлэх явдал юм Энэ бүхнийг Үндсэн хуулиндаа тусгаж өгдөг байна. Ингэсэн нөхцөлд л мулгуу улс төрчид, улс төрийн наманцарууд, авилгал, хээл хахууль эцэс болдог байна.


  • зочин · [103.212.116.62] · 2018/05/08

    Эрдэнэтийн талаархи Монгол төрийн дараагийн шийдвэр нь "Монгол зэс корпораци"-ийн луйварчдыг Эрүүгийн хуулийн 79, 84, 145, 146. 147, 148, 162, 182, 263, 264, 265, 266, 270 дугаар зүйлээр яллах явдал юм. Туурга тусгаар Монгол төрийн минь сүлд өршөөж, Эрдэнэтийн 49 хувийг луйвардаж авсан гэмт этгээдүүд төрийн гэсгээл хүртэх ёстой.


  • зочин · [103.212.116.62] · 2018/05/08

    "Монголын зэс корпораци"-ийнхан бол туурга тусгаар Монгол улсынхаа хуулийг, УИХ-ын шийдвэрийг, Засгийн газрын шийдвэрийг уландаа гишгэсэн, гадаад, дотоодын эдийн засгийн алуурчидтай үгсэн хуйвалдсан гэмт хэрэгтнүүд юм . Гэмт хэрэгтнүүдэд Монголын нутаг дэвсгэр дээр гишгэх газар байх ёсгүй.


  • зочин · [103.212.116.62] · 2018/05/08

    "Монголын зэс корпораци"-ийнхан Английн шүүхээр Монголчуудыг бүү айлга. Монгол улс НҮБ-д бүртгэлтэй туурга тусгаар улс. Ядуу буурай, хөгжиж байгаа орнуудын байгалийн баялаг, ашигт малтмалыг "Монголын зэс корпораци"-ийнхан шиг гадаад, дотоодын луйварчдаас хамгаалах зорилгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс 1952 онд “Улс орнууд байгалийн баялагаа чөлөөтэй ашиглах эрхийн тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 626-р тогтоол, 1962 онд “Улс орнуудын байгалийн баялагийн тусгаар тогтнолын тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 1803-р тогтоол, 1974 онд “Олон улсын эдийн засгийн шинэ дэглэм тогтоох тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 3201-р деклараци, 1974 онд “Улс орнуудын эдийн засгийн эрх, үүргийн тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 3281-р Харти зэрэг хэд хэдэн тогтоол, Деклараци, Харти байдаг юм шүү.


  • зочин · [103.212.116.62] · 2018/05/08

    Дэлхийн суут баян Жон Девисон Рокпеллер, Эндрю Карнеги, Генри Форд, Мозес Тейлор, Билл Гейтс, Демидовынхан, Мальцовынхан шиг Монгол эх орондоо өөрийн оюун ухаан, хүч хөлсөө дуслуулан улаан гараараа нийгмийн баялаг (үйлдвэрийн газар) бүтээсэн бол бол тэр баялаг нь хэн ч халдашгүй хувийн өмч. Харин Монголын нийт ард түмний оюун ухаан, хүч хөлсөө дуслуулан байж улаан гараар бүтээсэн нийгмийн баялагийг (Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэр ХХК зэрэг) ямар ч аргаар ававч тэр нь хувийн өмч биш, хулгай, дээрэмийн өмч юм. АН-ыхан хулгайчид!!!


  • зочин · [103.212.116.62] · 2018/05/08

    Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.


  • зочин · [103.212.116.62] · 2018/05/08

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, авилгачид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа АН-ын нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.


  • зочин · [103.212.116.62] · 2018/05/08

    Орос ах нар Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй 27 настай нэг бацаан 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.


  • зочин · [103.212.116.62] · 2018/05/08

    Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн арван тэрбумтэй тэнцэх төгрөгийг 27 настай нэг луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.


  • зочин · [103.212.116.62] · 2018/05/08

    Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход олон арван тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 27 настай нэг луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг нь Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө!!! Нямдоржид баяр хүргэе!


  • Зочин · [202.179.25.169] · 2018/05/08

    Ёстой муухай хүн Монголын улс төрөөс зайлах ёстой хүн


  • Үнэн үг · [202.72.245.220] · 2018/05/08

    БҮҮ ШАНТАР ХҮМҮҮС ОЙЛГОЖ БАЙГАА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ


  • unen · [202.179.24.88] · 2018/05/08

    ih hudalch bie tooson basamjilsan hun dee