Шүүхийг хэн хөдөлгөөд байна вэ?


Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргасан. Хорих 461 дүгээр ангид хоригдож буй С.Баяр, Ч.Сайханбилэг нарын цагдан хориог цуцалж батлан даалтад гаргах, хилийн хориг тавих тухай шүүгчийн захирамж гарснаас хойш ердөө хоёр цагийн дараа тэднийг эргүүлэн хорих шийдвэр гарчээ. Цагдан хориог цуцалсан шүүгчийн захирамжийг эсэргүүцсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ерөнхий шүүгч шүүгчийн захирамжийг цуцалж, цагдан хориог сунгасан байна.

Шүүх ч яах вэ, прокурорын эсэргүүцэлд тулгуурлаж шийдвэрээ өөрчилсөн юм байж. Харин прокурор юунд үндэслэж цагдан хорихыг ахин дахин шаардсан байж таарах вэ?

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд цагдан хорих арга хэмжээг хэрэглэх тухай: 

14.9.1.Шүүх дараахь үндэслэлийн аль нэг нь байвал яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана:

1.1.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан;

1.2.шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;

1.3.гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;

1.4.урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.(14.9)

 

Тэгэхээр нэгдүгээрт, С.Баяр нар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг оролдсон уу?

Хоёрдугаарт, Шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч болон гэрч, сэжигтэн, гэмт хэрэг хамтран үйлдсэн этгээдийг дарамталсан, сүрдүүлсэн үү? Эсвэл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах гэсэн үндэслэл бүхий баримт мэдээлэл олсон уу?

Гуравдугаарт, Гэмт хэрэг дахин үйлдэх гэж байгаа тухай мэдээлэл прокурорын байгууллагад ирсэн үү?

Дөрөвдүгээрт, Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үү?

Хамгийн сүүлд буюу тавдугаарт, Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн үү? (Зөвхөн энэ тохиолдолд “яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэж хуульд заасан байна. Авна гээгүй шүү, авч болно гэсэн) Энэ зүйл ангид хүний амийг санаатайгаар хөнөөсөн болон хүндрүүлэх заалттай бусад гэмт хэргүүд орсон байгаа. Харин албан тушаалын гэмт хэргийн ялын дээд хэмжээ 5-8 жил.

Андуураагүй бол С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас анх баривчлан саатуулахдаа “албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй” гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Үүнээс хойш хоёр сар шахуу хугацаа өнгөрөхөд шинээр нотлох баримт олсон болон ялын зүйлчлэлийг өөрчилсөн тухай мэдээлээгүй.

Тэгвэл Эрүүгийн хуулийн 22-р бүлэг “Авлигын гэмт хэрэг” хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасч арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.

Тэгэхээр цагдан хориог цуцалсан шүүхийн шийдвэр үндэслэлтэй юу гэхээсээ цагдан хориог шаардаад байгаа прокурорын эсэргүүцэлд ямар үндэслэл байна вэ? гэдгийг эхлээд ярих хэрэгтэй болох нь.

Мөн хуульд “Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй”. “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэсэн байна. Гэтэл өчигдрийг хүртэл яллагдагчдын өмгөөлөгчдийн хэлж байгаагаар С.Баяр, Ч.Сайханбилэг нар ямар хэрэгт яллагдагчаар татагдсанаа мэдээгүй л сууж байна. “Гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй” гэдэг нь зөвхөн сэжиг таамаг, ямар нэг нотлох баримтаар тогтоогоогүй гэсэн үг. Тиймээс цагдан хорих хугацааг тов тодорхой үндэслэл, шалтгаангүйгээр үргэлжлүүлэн сунгаж байгаа нь яллагдагч нарыг өөрөөр нь хэргийг хүлээлгэх гэсэн “Вышинскийн арга” хуулийн байгууллагад хэрэглэгдэж байна гэж хардахад хүргэж байна. Саяхан УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Хорих 461-р ангид очиж яллагдагч нартай уулзаад гарахдаа “Б.Бямбасайханаас нэг ч удаа байцаалт аваагүй, бусдаас нь 1-2 удаа л байцаалт авсан байна” гэж мэдээлсэн.

Үүгээр С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг гэм буруугүй гэж хэлэх гэсэнгүй. Харин гэмт хэргийг илрүүлдэг, шалгадаг хуулийн байгууллагын үйл ажиллагаа өөрөө хуульд нийцэж байх ёстой гэдгийг л сануулах гэсэн хэрэг. Хэрэв тэгэхгүй бол харин ч “хуулиас гадуур эрүүдэн шүүсэн” гэм буруу хуулийн байгууллага дээр эргээд бууж болох юм.

Иргэд шударга ёсыг нэхэх эрхтэй. Шүүх шударга ёсыг сахиулах үүрэгтэй. Шударга ёсонд хамгийн ойр байдаг хүмүүс бол шүүгч нар. Яагаад гэвэл шүүгч хэний ч өмнө ёслохгүй, толгой бөхийхгүй байж, хэнээс ч хамааралгүй хараат бусаар шийдвэрээ гаргах эрхтэй. Энэ бол тэдэнд л зөвхөн хуулиар олгосон эрх мэдэл. Прокурор мэдээж яллах тал учраас нэг талыг барьж, алдаа гаргаж болно. Харин шүүх түүнийг нь засч залруулах ёстой. Гэтэл өчигдөр шүүх яагаад хоёрхон цагийн зайтай хоёр өөр шийдвэр гаргав? Хэн шүүхийг хөдөлгөөд байна вэ?

 

 

Б.Сэмүүн

Эх сурвалж: "Өглөөний сонин"


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • zochin · [150.129.140.189] · 2018/05/21

    mohgoliig abarsan ni buruudaad hudlaa hutssan ni zubduud bgaam bna da.yadarsan tsagiin teneguudbe.


  • Зочин · [210.117.14.10] · 2018/05/17

    Гэмтнийг өмгөөлж эхлэдэг нь монгол сэтхүй шүүдээ. Эд гэмтнүүд үү биш үү хэлэх хэрэгтэй.


  • zochin · [66.181.160.71] · 2018/05/17

    mongoliig samarsan lalaruudiig hurungiig ni huraagaad nasaar ni horih heregtei harand jargah tsag ni duussan odoo harsnii amidraldaa tabtai moriltsgoo hulgaichuudaa


  • Зочин · [202.70.41.102] · 2018/05/17

    З.Энхболдын шийдвэр бол уу гэж харж байна.


  • Бат · [87.214.37.106] · 2018/05/17

    шүүх ппокурор 2-н алин давуу эрхтэй байдаг вэ?


  • mongol · [202.179.10.58] · 2018/05/16

    нөгөө прокурор балай баавартай авгай л хөдөлгөнө ш дээ.


  • zochin · [122.201.31.243] · 2018/05/16

    ene 2-g yundaa omoordog yum semuunee.shuugch aldaa gargasnyg prokuror ilruulj zasuulsan yum


  • Бат · [112.72.14.234] · 2018/05/16

    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм


  • зочин · [66.181.183.209] · 2018/05/16

    Монголчууд бидэнд хоёрхон зам байна. 1-рт, Эх орноосоо урвасан Баяр, Баярцогт, Сайханбилэг нарт эрүүгийн хатуу хариуцлага хүлээлгэх (бүх насаар нь хорих буюу цаазлах); 2-рт, Оюутолгойн гэрээг цуцлаж Орд ашиглах гэрээг үндэстэн дамнасан корпорацитай (дээрэмчидтэй) биш, аль нэг хүчирхэг улсын (жишээлбэл ОХУ гэх мэт) Засгийн газартай байгуулах. Ийм хоёрхон зам байна. Эс тэгвэл Монголчууд бид Рио Тинтогийн дээрэмчидтэй дахиад 100 жил арбитр дээр маргалдана, хэлэлцэнэ, ширээний ард сууна, ажлын хэсэг байгуулна, араараа тавиулна, хулхидуулна, дахиад биднийг авилгалдана ... тэгээд бүх алт, зэсээ дээрэмдүүлээд өртэй хоцорно ...


  • зочин · [66.181.183.209] · 2018/05/16

    Монголын эмгэнэл бол Оюутолгойн гэрээ байгуулах үйл ажиллагаанд нэг ч уул уурхайн инженерийг оруулахгүйгээр дан ганц улс төрчид (хорчид), хуульчид, эдийн засагчид, бөхчүүд, дуучид, сэтгүүлчид зэрэг бодит амьдралаас (уул уурхайгаас) хол байдаг цагаан захтнууд байгуулсан явдал юм. Ийм гэрээ угаасаа хэзээ ч сайн гэрээ болохгүй, 100 жилийн маргааныг дагуулна. Одоо энэ гэрээг УИХ-аар цуцлаад үндэстэн дамнасан корпорацитай биш, дэлхийн аль нэг хүчирхэг гүний (ОХУ мэт) Засгийн газартай шинээр байгуулах хэрэгтэй. Монголчуудад өөр зам байхгүй.


  • зочин · [66.181.183.209] · 2018/05/16

    Үндсэн хуулиасаа Ардчилал гэсэн тэнэг үгийг авч хаяад Батлан хамгаалах, Эрүүл мэнд, Боловсрол,Эрчим хүч, Уул уурхайн салбарууд зөвхөн 100 хувь төрийн өмчлөлд байна, бусад салбар нь чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллана гэсэн заалт оруулаад явбал Монголын түмэн хэрүүл, авилгал тэр дороо үгүй болж Конвергенцийн онолоор (загвараар) Орос, Хятад шиг тэр дороо суга хөгжинө шүү дээ.Энэ бол тэнэг миний хэлсэн үг биш, Нобелийн шагналт эдийн засагчдын захиж хэлсэн үг юм шүү дээ.


  • зочин · [66.181.183.209] · 2018/05/16

    Хятад, Орос улсын хөгжлийн нууц нь конвергенцийн онолоор (загвараар) хөгжиж байгаа явдал юм. Конвергенцийн онолын мөн чанар нь Адам Смитын чөлөөт зах зээлийн онол, К.Марксын 100 хувийн төрийн өмчлөлийн онол, Ж.М.Кейнсийн төрийн оролцооны онолуудыг оновчтой хослуулах явдал юм. Энэ онолоор буурай болон хөгжиж байгаа орнууд улсын батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбаруудаа 100 хувь төрийн өмчлөлд байлгах, бусад салбараа чөлөөт зах зээлийн онолоор хөгжүүлэх явдал юм Энэ бүхнийг Үндсэн хуулиндаа тусгаж өгдөг байна. Ингэсэн нөхцөлд л мулгуу улс төрчид, улс төрийн наманцарууд, авилгал, хээл хахууль эцэс болдог байна.


  • зочин · [66.181.183.209] · 2018/05/16

    Сайханбилэг бол Монголчуудыг 100 жил тэжээх байсан Оюутолгойн уурхайг гадаадын эдийн Засгийн алуурчидад зарсан, Монголчуудыг 40 жил тэжээсэн Эрдэнэтийн уурхайг дотоодын эдийн засгийн алуурчдад зарсан, Монголын ард түмний өмнө хэмжээлшгүй хор хохирол учруулсан аймшигтай нүгэлтэн. Сайханбилэг хуулийн хамгийн хатуу гэсгээл хүртэх ёстой. нүгэлтэн.


  • зочин · [66.181.183.209] · 2018/05/16

    Гэмт хэрэг хийсэн бол урд нь ямар албан тушаал хашиж байсан нь ямар хамаа байна. Өмнөд Солонгосчууд авилгалын хэргээр гурван Ерөнхийлөгчөө хатуу шийтгэж чадаж байна шүү дээ. Харин Монголд эх орноосоо урваж гадаад, дотоодын эдийн засгийн алуурчдын гар хөл болсон Баяр, Сайхабилэг нарыг шийтгэж чадахгүй байгаа бол Монголын УИХ, Засгийн газар, Шүүх, Хууль хяналтын бүх байгуулага авилгалд бүрэн идэгджээ гэж үзэхээс өөр арга байхгүй.


  • зочин · [66.181.183.209] · 2018/05/16

    Оюутолгойн асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв хувилбар бол 1-рт, авилгал өгсөн, авсан хэргээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан Монголын улс төрчид болон Рио Тинтогийн удирдлагыг туурга тусгаар Монгол улсын эрүүгийн хуулиар хатуу шийтгэж, ялыг нь Монголд эдлүүлэх; 2-рт, авилгал өгч, авч байгуулсан тул Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлаж, уурхайн бүх барилга байгууламжийг (баяжуулах фабрик, хүдрийн ил, далд уурхай) экспроприаци хийх (нөхөн төлбөргүйгээр төрийн өмчид авах) замаар 100 хувь төрийн өмчлөлд шилжүүлж, орд газрыг ашиглах гэрээг дэлхийн аль нэг хүчирхэг гүрний (Жишээлбэл, ОХУ мэт) Засгийн газартай дахин шинээр байгуулах явдал юм. Эс тэгвэл Монголчууд дахиад 100 жил Рио Тинтогийн дээрэмчидтэй (эдийн засгийн алуурчидтай) зууралдаад, маргалдаад, арбитрдаад, ашиг ч үгүй, алт ч үгүй, зэс ч үгүй, дааж давшгүй өрөнд ороод хоцорно.


  • зочин · [66.181.183.209] · 2018/05/16

    Монголын улс төрчидөд авилгал өгсөн хэргээр Оюутолгойн оруулсан хөрөнгийг (энэ хөрөнгөөр барьсан баяжуулах фабрик, хүдрийн ил далд уурхайг) экспроприаци хийх замаар (шууд хурааж Монгол улсын 100 хувийн төрийн өмчлөлд авах) улсад хурааж авдаг олон улсын жишиг бий шүү. Энэ талаар гарсан НҮБ-ын тогтоолууд ч байдаг.


  • зочин · [66.181.183.209] · 2018/05/16

    Монгол улс цаашид ашигт малтмалын орд ашиглах гэрээг үндэстэн дамнасан корпорацитай (дээрэмчид, эдийн засгийн алуурчидтай) бус, харин дэлхийн аль нэг хүчирхэг улсын зөвхөн Засгийн газартай байгуулах хэрэгтэй. Эс тэгвэл Монголчууд үндэстэн дамнасан корпорацидуудад (дээрэмчидэд, эдийн засгийн алуурчидад) 100 жил хулхидуулна, 100 жил арбитрдана, 100 жил ажлын хэсэг байгуулна, тэгээд ашиг ч үгүй, зэс ч үгүй, алт ч үгүй, нүүрс ч үгүй, ухсан нүхтэйгээ дааж давшгүй өрөнд ороод хоцорно. Үүний яруу тод жишээг Рио Тинтогийн эдийн засгийн алуурчидтай байгуулсан Оюу толгойн гэрээ харуулдаг.


  • зочин · [66.181.183.209] · 2018/05/16

    Оюутолгойн талаар дараах арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй. 1-рт, Авилгал авч, өгч Монгол улсад 100 жилийн хохиролтой гэрээ байгуулсан улс төрчид болон Рио Тинтогийн эдийн засгийн алуурчдыг туурга тусгаар Монгол улсын хуулиар хатуу шийтгэж, ялыг Монгол улсад эдлүүлэх; 2-рт, Оюутолгойн гэрээг нэн даруй цуцлаж, орд ашиглах гэрээг дахин шинээр дэлхийн хүчирхэг аль нэг улсын зөвхөн Засгийн газартай байгуулах!!!


  • зочин · [66.181.183.209] · 2018/05/16

    С.Баяр, Ч.Сайханбилэг нар бол Монголчуудыг 100 жил тэжээх Оюутолгойн алт-зэсийн ордыг гадаадын эдийн засгийн алуурчдад (Рио Тинтод) зарсан, Монголчуудыг 40 жил тэжээсэн, цаашид 40 жиүл тэжээх Эрдэнэтийн зэс-молибдены ордыг дотоодын эдийн засгийн алуурчдад (Зэс корпорацид) зарсан гэм нүгэл нь 9 үеэр арилшгүй нүгэлтнүүд юм. Төр засаг, хууль цааз тэднийг шийтгэхгүй гэхэд бурхан тэднийг 9 үеэр нь гэсгээх болтугай!!!


  • Монгол хүн · [202.179.25.164] · 2018/05/16

    Уламжлалаа харвал үйлдсэн хэрэг нь хэнд ч ойлгомжтой, эзэн нь тодорхой ийм хэрэгт цаазын ял өгдөг байсан. Ийм хэргээр цаазлуулж магадгүй гэж цаазын ялыг халаагүй. Энрэнгүй, хөнжингүй үзлээр халаагүй нь ойлгомжтой. Элбэгдоржийн шудрага бусын хонгилыг тайрахгүй хамгаалалт хийгээд байгаа нь хамгийн их сэжигийг төрүүлж байна. Энэ хэргийг хийсэн хүмүүсийг шийтгэхгүй бол Оюу-толгойн араас Монголын бүх баялгийг хулгайлж зөөхөөр эдийн засгийн алуурчид төлөвлөгөө боловсруулаад ажилдаа аль хэдийнээ орсон байна. Энэ гэрээг зогсоохгүй бол Монголын бүх зүйлийг авилгалаар худалдан авна. Иймд энэ бол орших, эс орших асуудал юм.


  • зочин · [202.131.243.190] · 2018/05/16

    шүүх шударга ажиллахгүй байгаагаас улс төрийн алсан тушаалтай байсан хүмүүсийн хэргүүд бүдгэрч алга болдог


  • Зочин · [64.119.16.57] · 2018/05/15

    Helmegduulelt


  • Зочин · [45.117.35.15] · 2018/05/15

    Баяр өөрөө би Хар толгойгоороо хариуцна гэж ам гараа биз дээ. Одоо хариуцах болсон юм биш үү. Авилгын хэргээ эх орончоор шударгаар хүлээж бүх хүнээ илчлэх ёстой бус уу. Ийм эр зориг энэ хүнээс гарах эсэхийг харах үлдлээ


  • зочин · [59.153.114.95] · 2018/05/15

    эд нар буруугуй!!!!!!


  • Эр ХҮН ШИГ · [202.131.228.131] · 2018/05/15

    ЭР ХҮН БАЙЛ ДАА . КАК ПАРТИЗАН. ЮУН ОЛОН ЮМ ЯРИДАГ ЮМ БЭ. БУРУУ БИДНИЙГ ХОХИРООСОН ҮЙЛДЭЛ БАЙНА ЛЭЭ Ш ДЭЭ.


  • Зочин · [27.123.212.140] · 2018/05/14

    Буудаж тонилго


  • Badral · [211.36.141.77] · 2018/05/14

    Semuun chi boliochee bayartsigt ged ene hediig ulaan umguuleedl bga.. ene yg nuguu hulsnii bicheech bhaa


  • Mongol · [2.247.247.133] · 2018/05/14

    Anh ene luivarchidiig barij horihod barag mongol ulsiin buh irged bolij, shalgah heregtei, horih heregtei, hurungii n huraah heregtei geed l barag alah duhuj bailaa. Getel odoo yu bolood umuuruh tiishee bolood yavchihvaa. Shalgah l heregtei. NO naijil baigaa.


  • зочин · [202.21.118.58] · 2018/05/14

    ямар нэгэн но байхгүй гэж үзвэл түүн шиг худлаа юм дэлхийд байхгүй. Хийсэн хэргээ эр хүн шиг хүлээгээд, хагартлаа баяжсанаа үнэнээр нь хэлээд гарч чадахгүй арчаагүй эрчүүд байна даа. Бүх юм нь ард түмэнд ил байхад ингэж гоншигноод яах нь вэ?. Эд нар чинь хуулийн цоорхойг маш сайн мэддэг улс шүү анхаараарай.


  • Зочин · [64.119.19.171] · 2018/05/14

    Энэ 2 дахин хэрэг үйлдээд ч яах билээ, оргоод ч хаачих билээ. тэхлээр хайрцаглаж байгаад гадуур шалгах ажил гэж байнаа даа.Хулгайчууд үгсдэг байхгүй юу.Гаднаас ч мэдээлэл авах шаардлага ч байгаа байх.


  • za za bitgiiaad balairaad bai · [122.201.22.23] · 2018/05/14

    ene 2 hulgaichiig omoorood baigaa yum yy ? . Hahuul avsan ni unen sh dee?


  • Иргэн · [103.57.92.83] · 2018/05/14

    Баяр гарч ирж байгаад үзүүлээд өгөх байх даа


  • willliams owen · [197.211.61.53] · 2018/05/14

    ЗӨВЛӨГӨӨЛӨГЧИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТӨӨ Сайн байцгаана уу Та санхүүгийн хэрэгцээ Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 100,000.00 хамгийн багадаа 100,000,000.00 ам.доллараар хангаж, тохиромжтой хугацаа нь 18 жил ба түүнээс дээш жилүүдэд маш бага 3% хүүний түвшинтэй байна. Та бизнесийн зээл хэрэгтэй юу? Та хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна Та дахин санхүүжилт хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнесийн санал эсвэл өргөтгөлийг эхлүүлэхэд маш их нөөц хэрэгтэй юу? Та итгэл, санхүүгийн дарамтаа алдсан гэж бодож байна уу? Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо барина уу: E-mail us fundservice0@gmail.com


  • Zochin · [139.5.217.234] · 2018/05/14

    GENCO L BHGYI UUR HEN BDIIN