М.Энхболд, Т.Бадамжунай, Ц.Сандуй нар Нийслэлийн МАН-ын хуралд квотоор орох уу?


Зургаан жилийн дараа ээлжит товоо зарлаад буй Нийслэлийн МАН-ын хорооны хурал угтсан шахалт, шаардлага, эсэргүүцэл ид өрнөж байна. Энэ дундаас одоогоор хамгийн хүчтэй акц нь дөрвөн дүүргийн намын хорооны даргын гарын үсэгтэй МАН-ын Хяналтын хороонд хаягласан өргөх бичиг гэж болно.

Ирэх сарын 7-нд товлогдоод байгаа Нийслэлийн МАН-ын хорооны хурлыг угтаж Нийслэлийн МАН-ын намын хорооны тэргүүлэгчид хуралдаж тов, төлөөлөгчийн тоо, сонгох журмыг баталжээ. Ингэхдээ намын анхан шатны байгууллагаас 305 төлөөлөгчийг сон­гож, 69-ийг нь квотоор оролцуулахаар шийд­вэр­лэсэн нь Баянгол, Баянзүрх, Сонгино­хайр­хан, Налайх дүүргийн намын хорооны дарга нарын эсэргүүцэлтэй тулгарч, өдгөө Хяналтын хороонд “Тайлбар хүсэх бичиг”-ээр очоод байгаа аж. Тэд Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа шалтгаанаа ингэж тайлбарлажээ.  Нэгдүгээрт, хурлын 305 төлөөлөгчийн 69-г квотоор сонгох нь намын үндсэн дүрэмд заасан аймаг, нийслэлийн намын Бага хурал нь НАШБ-аас сонгогдсон төлөөлөгчөөс бүрдэнэ гэсэн заалтыг ноцтой зөрчсөн.  Дүрмээр 305-ууланг нь сонгох ёстой. Хоёрдугаарт, МАН-ын үндсэн дүрэмд аймаг, нийслэлийн намын хорооны Бага хуралд квотоор төлөөлөгч оролцуулна гэсэн зохи­цуу­лалт байх­гүй. Гэ­тэл квотоор орж ирэх 69 тө­лөө­лөгчийн дунд М.Энхболд, Т.Бадамжунай, Ц.Сандуй тэр­гүү­тэй хүмүүс орж ирнэ гэж үзэж байгаа гэнэ. Тиймээс дүүргүүдийн на­мын хороод болон хотын 1000 гаруй үүрийнхэн эсэргүүцэж ийм бичгийг МАН-ын Хяналтын зөвлөл, нийслэлийн МАН-ын хороонд хүргүүлээд байгаа юм.

Улмаар Хангарьд ордны үүдэнд монгол гэр барьж өлсгөлөн зарлах зөвшөөрлийг холбогдох байгуулагуудаас хүсч эхэлсэн байна.

Нөгөөтэйгүүр 2018 оны статистик тоогоор 32 мянга орчим намын гишүүний нэг хүрэхгүй төлөөллийг Нийслэлийн намын Бага хуралд оролцуулахаар шийдвэрлэж байгаа нь намын олон мянган гишүүдийн хүсэл, зоригийг илэрхийлсэн хурал болно гэдэгт эргэлзэж байна. Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн энэ шийдвэр нь МАН-ын гишүүдийн нам бус дарга нарын нам болсныг батлан харуулж байна гэж албан бичигтээ дурджээ.

Иймд намын дүрмийг үндэслэн НАШБ-аас сонгох гэдгийг нэг мөр ойлгон хэрэглэх тайлбар гаргаж өгөхийг хүсье гэжээ.

Дөрвөн дүүргийн намын хорооны дарга нарын гарын үсэгтэй бичигт “УИХ, орон нутгийн сонгуулиас хойш намын нэр хүнд иргэдийн дунд таагүй байгааг намын гишүүд дэмжигчид шүүмжилж байна. Нийслэлийн МАН-ын хороо нь дүрмийн бус намын даргыг үүрэг гүйцэтгэгчтэйгээр найман сар болж байгаа нь намын ажил зохих түвшинд явагдахгүй байна” гэдгийг ч тодотгосон байна.

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Үнэн дээ · [202.72.245.206] · 2018/05/20

    Ийм хүмүүсийг өнөөг хүртэл байлгаж байгаа нь бохир мөнгөтэй холбоотой доо, Хурдан салах л хэрэгтэй дээ,


  • sniper · [103.10.21.113] · 2018/05/19

    bi bol ene gurviig buudaj almaar bna


  • МАНын дэммжигч байлаа · [27.123.212.141] · 2018/05/19

    МАНн толгойд МЭнхболд олон жил сууж бохирлосон Жунайгийн хороор шүү Энэ шаардлага зөв бна МАН хөлөө жийлцлээ л гэх Зөв хүмүүс зөв замд нь оруулах гэсэн тэмцэл МЭнхболд тэргүүтэй МАНАНгийн бүлэглэлээс салвал л энэ нам цаашаа явна Эс бөгөөс удахгүй түүх болно Жунайтны гар хөлөөс салах нь чухал АН намын ХБаттулга, Зи нар бол МЭнхболдын үед нийслэл болон төрийн өмчөөр түрийвчээ зузаалсан нөхөд нь ХХБны бүлэглэл бол энэ хүмүүсийн л хамууд Монгол цэвэрших үү МАНын 32 33-н бүлэглэл гээд байгаа чинь харьцангуй шударга шударга бусын тэмцэ


  • Зочин · [202.9.40.240] · 2018/05/18

    60 тэрбумын Сандуй, Ганбаатар, шоронд байгаа С.Баяр, хүчин Гантулга, Гаалийн Баатар зэргээр МАН гоёж байна даа. 2020 онд МАН будаа.


  • иргэн · [64.119.26.3] · 2018/05/17

    тэртээ тэргүй сөнж баларч байгаа МАН д хэн ч байсан ижил


  • mekee · [103.10.22.97] · 2018/05/16

    МАН ын гөлөгнүүд


  • Иргэн. · [66.181.167.75] · 2018/05/16

    Бадамжунай болч ёстой хэрэггүй товарищ байна. М.Энхболд, Ц.Сандуй хоёрыг ч хажиглана гэвэл арай дэндэнээ???...


  • Urgen · [66.181.186.25] · 2018/05/16

    Tenegteech Henii huchimd nam chini udii zeregtei bgaan Ene 3 hunii hich numur nuulugdhuu.


  • mgl · [182.160.1.7] · 2018/05/16

    naad hedee shorond hiigeechee


  • Үнэн үг · [202.72.245.204] · 2018/05/15

    ЭНЭ 3 ААС Л САЛАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ МАН


  • Зочин · [64.119.17.99] · 2018/05/15

    гэдсэндээ сайн хөлөө хийлц 2020 он ойрхон гадаа чинь ирчихээд байна. 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулиар яаж нийслэлд далаараа цэвэр тавиулснаа мартлаа гэж үү МАН-гарууд аа


  • Зочин · [202.70.34.130] · 2018/05/15

    Квот гэсэн ойлголт МАН-ын дүрэмд угаасаа байхгүй. Гэхдээ МАН-ын Бага, Их хуралд квотоор оруулдаг бичигдээгүй хууль буй. Энэ байдал нийслэлд адил төстэйгөөр үйлчлэж буйг буруутгах аргагүй дээ


  • Зочин · [202.70.34.130] · 2018/05/15

    Квот гэсэн ойлголт МАН-ын дүрэмд угаасаа байхгүй. Гэхдээ МАН-ын Бага, Их хуралд квотоор оруулдаг бичигдээгүй хууль буй. Энэ байдал нийслэлд адил төстэйгөөр шйлялэж буйг буруутгах аргагүй дээ


  • ЗОЧИН · [103.242.47.242] · 2018/05/14

    намаа м.энхболдтонгаас аварья нөхөдөө. одоо болоо.намаа бодвол эднар сайн дуриараа нэрээ татах хэрэгтэй. намын нэр бузарласан энэ хэд шүү дээ


  • Зочин · [182.160.0.195] · 2018/05/14

    Тэг тэг. Та цатгалан байгаа бол өлсөөд нэг үз, биед чинь сайн. Жирийн иргэд тэртэй тэргүй өлсгөлөн яваа. Тэдэнтэйгээ хэдхэн цаг нэг төвшинд очоод үз.


  • Иргэн. · [66.181.167.75] · 2018/05/14

    "Юманд учир суманд занги" гэж бий. Сайн ч муу ч энэ хүмүүс нийслэлийн МАН-ын хороог өдий дайтай болоход нь зохих хувь нэмэрээ оруулсан хүмүүс. Үхсэндээ эсэргүүцээд байгаа юм. Харинч хувьчилж авах оролдлого хийх мэтээр харагдаж байна. Өлсгөлөн зарлавал эсрэг өлсгөлөн зарлана шүү???...


  • зочин · [203.91.118.247] · 2018/05/14

    Су. Батболдыг дэмжих гэж Миеэ, Сандуй нар орж ирэх гэж байгаа юм даа, оруулж болохгүй шүү, Су. намын дарга болбол 2020 онд Нийслэлд МАН байхгүй болно гэсэн үг


  • irgen · [202.21.118.174] · 2018/05/14

    zuv sanal baina!!! namiin hamt olnii erhiig bulaadag cag ungursun shyy!! enhbild,sundui naraas bolj nam surch baigaa shyy!!!!