fbpx П.Эрдэнэбилэг: “БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” сэдэвт нэгдсэн арга хэмжээ ирэх сарын тавны өдөр хүртэл үргэлжилнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 28 секунд

П.Эрдэнэбилэг: “БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” сэдэвт нэгдсэн арга хэмжээ ирэх сарын тавны өдөр хүртэл үргэлжилнэ

П.Эрдэнэбилэг: “БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” сэдэвт нэгдсэн арга хэмжээ ирэх сарын тавны өдөр хүртэл үргэлжилнэ Arslan.mn

ХЗДХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, БОАЖЯ, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс болон Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс хамтран Дэлхийн байгалиа хамгаалах өдрийг угтаж, улсын хэмжээнд “Байгалиа хамгаалъя” сэдэвт 20 хоногийн аяныг эхлүүлж байгаа бөгөөд энэ талаар холбогдох албаны хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ. 

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр: 

“Дэлхийн байгаль хамгаалах” өдрийг тохиолдуулан уг аяныг эхлүүлж байна. Хүрээлэн буй орчны эсрэг гардаг зарим зарим гэмт хэргийг таслан зогсоох үүднээс ХЗЯ, ЦЕГ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, ОБЕГ-тай хамтарч тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байна. БОАЖЯ-аас харъяа газрууд ойн газар, сав газруудад иргэд, орон нутагт байгаа цагдаагийн байгууллагуудтай хамтарч ажиллах чиглэлээр үүрэг даалгавар өгөгдсөн байгаа. Байгаль орчны эсрэг гэмт хэрэг сүүлийн 2 жилд өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд энэ гэмт хэргийн тоог буулгахын төлөө хамтарч ажиллаж байна" хэмээлээ. 

П.Эрдэнэбилэг: “БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” сэдэвт нэгдсэн арга хэмжээ ирэх сарын тавны өдөр хүртэл үргэлжилнэ Arslan.mn

Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг:

Энэхүү арга хэмжээний хүрээнд иргэд, олон нийтэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хуулийг сурталчлан ойлгуулах, зөв мэдээ, мэдээллээр хангах зэрэг ажлуудыг зохион байгуулна. Мөн энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулж, хамтран ажиллахаар болсон. 

“Улсын хэмжээнд цагдаагийн байгууллагад жилд дунджаар 25-30 мянга орчим гэмт хэрэг бүртгэгддэг. Үүний 0.7 хувийг хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг эзэлж байна. Энэ төрлийн гэмт хэрэг оны эхний дөрвөн сарын байдлаар 113 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 51 нэгжээр буюу 45.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Эдгээрээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр зүйлийн 24.2 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх, ашигт малтмал олборлох хэргүүд голчлон үйлдэгдэж, тэдгээр хэргийн тоо өссөн үзүүлэлт гарсан. Энэ нь шинээр батлагдан гарсан хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, бусад хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хяналт, шалгалтыг эрчимтэй зохион байгуулсантай холбоотой.
Тиймээс Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн ухуулга нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулж, гэмт хэргийн гаралтыг бууруулахын төлөө улсын хэмжээнд нэгдсэн аяныг зохион байгуулж байна. " хэмээлээ. 

П.Эрдэнэбилэг: “БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” сэдэвт нэгдсэн арга хэмжээ ирэх сарын тавны өдөр хүртэл үргэлжилнэ Arslan.mn
Цагдаагийн байгууллагаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг дараах 5 төрлөөр шалгаж байгаа аж. Үүнд :
     1.    Байгаль орчныг бохирдуулах
     2.    Ашигт малтмал хууль бусаар олборлох, хайх, ашиглах
     3.    Хууль бус ан агнах
     4.    Хууль бусаар мод бэлтгэх
     5.    Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах

Аяны хүрээнд “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэгийг мэргэжлийн байгууллагуудын дунд  өрнүүлж, чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын уялдаа холбоог сайжруулах, хуулийг хэрэгжүүлэхэд практикт учирч буй хүндрэл бэрхшээлийг  хэлэлцэж, гарсан саналыг  харьяалах чиг үүргийн яаманд хүргүүлэх ажлууд мөн зохион байгуулагдана.
Иймд иргэн бүр  “Байгалиа хамгаалъя” аянд өөрийн хувь нэмрээ оруулж,  идэвхтэй нэгдэн оролцохыг уриалж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

С.Мөнгөнчимэг: Энэ хуулийн төслийн амин сүнс нь тогтвортой гэр бүлийг дэмжихэд чиглэнэ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​