fbpx БАЙГАЛЬ ХАМГААЛАХ МОНГОЛ ЗАГВАР
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
18 минут 55 секунд

БАЙГАЛЬ ХАМГААЛАХ МОНГОЛ ЗАГВАР

                      

1.Гадаад орчин

XX зууны шинжлэх ухаан, техникийн хөгжлийн сөрөг нөлөө дэлхийн байгаль орчинд ихээхэн хор уршиг тарьж буйн эсрэг тэмцэх хүсэлтэй олон орон  1972 онд Стокгольм хотноо “Хүний хүрээлэн буй орчны тухай” Бага хурал зарлан хуралдуулсан нь байгаль орчныг хайрлан хамгаалах нийтийн ухаарлын эринийг эхлүүлжээ.

1992 оны 6-р сарын 3-14-нд Бразил улсын Рео-де Жанейро хотод хуралдсан “НҮБ-ын байгаль орчин-хөгжил” Бага хурлаас баталсан “Хотол дэлхийн тунхаг”, “XXI  зууны мөрийн хөтөлбөр” бол монгол орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох гадаад эерэг хүчин зүйл мөн.

НҮБ-ийн тус Бага хуралд манай улс: “Экологийн загвар болох нутаг дэвсгэрийн олон улсын сүлжээ” байгуулах түүнд “Монгол орны нутаг дэвсгэрийг олон улсын хамгаалалттай дэлхийн шим мандлын тусгай бүсийн статустайгаар хамруулах” саналыг дэвшүүлсэн бөгөөд тус Бага хуралд ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн оролцож, газар зүйн шинэ мужлалын тухай ашигтай санал санаачлага гаргасан нь ардчиллын жилүүд дэх байгаль хамгаалах талаарх хамгийн дорвитой ажил юм.

Тэрбээр Евразийн дотор орших Монгол орны экологийн тэнцвэр алдагдаж, байгаль орчны бохирдол хүлцэх  хэмжээнээс хэтэрвэл Төв Ази, улмаар дэлхийн шим мандалд нөхөж баршгүй гарз хохирол учирна. Үүнээс сэргийлэхийн тулд Монгол улсаа хөгжүүлэхдээ байгаль орчинд аюулгүй технологи нэвтрүүлж, дэвшил хөгжилд хүрэх нь зүйтэй гэсэн санааг тайлбарласан бичгийг НҮБ-ийн Бага хуралд оруулсан билээ.

Тайлбарлах бичгийн  гол утга нь Монгол орны байгаль орчны одоогийн онгонтөлөв байдлыг хэвээр хадгалах нь дэлхийн , ялангуяа Төв Азийн экологийн асуудлын салшгүй хэсэг гэдгийг иш үндэс болгож түүнийг судлах, хамгаалах, нөхөн сэргээх талаар олон улсын хамтын нийгэмлэгтэй  хамтран ажиллах явдал юм.

Монгол улсыг тойрсон бүс нутгуудын экологийн тэнцвэртэй байдалхоорондоо харилцан уялдаатай болохыг тодорхойлж,Евразийн бүсчиллийг улам нарийсгахшинэлэг санал санаачлага дэвшүүлсэн нь өнөөдөр ч ач холбоглоо алдаагүй хэвээр байна.

Ялагуяа нийтлэг асуудлуудын төвийг олсноор хүн амын хэт төвлөрөл, нийгэм, эдийн засгийн зарим тулгамдсан асуудлуудаас гарах гарцыг тодорхойлсон төдийгүй, байгаль орчноо хайрлан хамгаалж, нөөц баялгийг нь зохистой ашиглаж ирсэн нүүдлийн мал аж ахуйн үндэсний технологийн санг өвлөх тухай асуудлуудыг давхархөндсөн нь монголын хөгжлийн чиг шугам гэж үнэлэгдэхээр байдаг.

Түүнчлэн  “Монгол үндэстэн байгальтай зохицон амьдарч ирсэн өв уламжлалыг нийгмийн амьдралын хоцрогдсон бүдүүлэг хэвшил бус, харин нүүдэлчин соёл иргэншлийн өвөрмөц хэлбэр хэмээн үзэж хадгалахын зэрэгцээ цаашид баяжуулан “байгалийн хатуу ширүүн нөхцөлд оршдог улс гүрнүүдийн тогтвортой хөгжлийн загвар болгох” асуудлыг ч дэвшүүлэн тавьжээ.

НҮБ - ын Ерөнхий ассамблейгаас  Монгол улсын цөмийн зэвсэггүй статусыг бүсийн болон олон улсын түвшинд баталгаажуулахад дэмжиж буйннэгэн адил “Экологийн загвар болох нутаг дэвсгэрийн олон улсын сүлжээ”, “Олон улсын хамгаалалттай дэлхийн шим мандлын тусгай бүсийн статус”-ын  асуудлуудыг гүйцэд боловсруулж, илүү оновчтой томъёоллоор  хэрэгжүүлэх бүрэн боломжтой  байв.

“Рио де Жанейро хотноо “Байгаль орчин ба тогтвортой хөгжлийн” асуудлаар болсон НҮБ-ийн Бага хурлаас дэвшүүлсэн зорилтыг  хэрэгжүүлэх  талаар Монгол улсын Их Хурлын Байнгын хороогоор 1993 оны 3-р сард авч хэлэлцэж, холбогдохтогтоол гаргасан”(Байгаль орчин: гадаад хамтын ажиллагаа 1990-1998.УБ.2007. 110х) хэдий ч  ухаант удирдагчийн тэр их үзэл санааг төр засгийн дараа, дараачийн удирдлагууд үл ухаарч, гадныхантай нийлж, эх орныхоо онгон байгалийг тонож дээрэмдэх замд шуудран орсон байдаг.

НҮБ-ийн Бага хурлаас баталсан “Риогийн тунхаглал”, “XXI зууны мөрийн хөтөлбөр”-ийн үзэл санааг социализмын хэлбэрдсэн агуулгатай мэтээр мушгин гуйвуулж, гадныхны дуулгавартай зарц болж хувирсан  Байгаль орчны яам, Байгаль орчны асуудлаар үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын тоглоом болгож хувиргасан нь харамсалтай.

Тухайн баримт бичгүүдийн агуулга нь монголын байгаль хамгаалах уламжлалт тогтоолцоотой бүрэн нийцсэнээрээ 1992 оны үндсэн хуулийн байгаль хамгаалах агуулгаас ч илүү өргөн цар хүрээтэй болгоод зогсохгүйМонгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг жам ёсны байдалтай нь холбох ганц сэжүүр болж байв.

Уур амьсгалын өөрчлөлт, экологийн сүйрлээс зайлсхийх эрин цагийн шаардлагаас мэндэлсэн “экологийн шинж чанартай соёлын хэлбэрүүдийг дэмжих, оновчтой ашиглах” (Олон улсын эко аюулгүй оршихуйн Хамтын ажиллагааны байгууллагуудын цуврал УБ.2012.375х) хамтын ажиллагааны зарчим бол технологийн дэвшлийгбидэнд ойртуулах онвчтой шийдэл, гаргалгаа байсан юм.

 2012онд Бразилийн Рео-де-Жанерио хотод хуралдсан “Рио+20” НҮБ-ын Бага хурлаар батлагдсан  “Бидний хүсч буй ирээдүй” нэртэй бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд байгалийн эрх ашгийг аливаа улсын эдийн засгийн хэрэгцээ шаардлагаас илүү өндөрт гаргаж тавьсан нь нүүдэлчдийн улс төрийн уламжлалт тогтолцоотой нийцсэн гадаад таатай орчин байлаа.

Дотоод орчин

Шинэ зууны эхэнд монголчуудад итгэл найдвар төрүүлэхүйцгол хүчин зүйлүүд нь эцэг өвгөдөөс уламжлагдаж ирсэн байгалийн онгон дагшин байдлаа хэвээр хадгалж,  засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүтцээ сэргээж соёл, боловсролоо хөгжүүлэх , таван эрдэнэ мал сүргээ өсгөж тариа будаагаа өөрсдөө тарих явдал байсан бол биднийг урдирдан тэргүүлэгчид гадны эрх ашигт нийцүүлэн эсрэгээр нь хэрэгжүүлсэн байдаг.

Дэлхийн оюуны соёлын дэвшилтэт чиг хандлагыг нүүдэлчдийн оюуны соёлын уламжлал, болон улс төрийн үйл явцдтайгаа зөв уялдуулах учиртай байсан атал 1992 оны үндсэн хуулиар нүүдэлчдийн оюуны соёлыг суурин соёл иргэншилтэй, шууд ардчиллыг төлөөллийн ардчилалтай, хүний эрхийг иргэний  эрхтэй, үндэсний намыг олон намын тогтолцоотой санаатай хольж хутгасан нь  нөхөж баршгүй гарз хохирол авчирлаа.

Монгол улсын байгаль орчны салбарын эрх зүйн шинэ орчны удирдамж болгохуйц  дээрх баримт бичгийн үзэл санааг тэгсхийгээд царцаасны далд учир шалтгааныг гадныхны эрх ашигтай холбож үзэхээс өөр аргагүй.

Монгол орны байгалийн унаган дүр төрх алдагдаж, байгалийн нөөц хомсдон, хүн амын зохиомол төвлөрөл газар авсныг төв, орон нутгийн бүтцийг сэргээж чадаагүй арчаагүй явдлаар тайлбарлагдана.

Намын удирдагчид, дэлхийн хамтын нийгэмлэгээс хөрш  болон бүс нутгийн байгаль экологид заналхийлэх аюулаас зайлсхийх үүрэг хариуцлагыг улс орнуудын засгийн газарт хүлээлгэсэн байдаг.

Гэтэл манай удирдагчид өөрсдөө баяжиж хөлжихийн тулд  үнэ чөлөөлж, чөлөөт эдийн засгийн харилцаанд түргэн шилжих, үйлдвэр болон газрыг эмх замбараагүй хувьчилахаар яаравчилсан нь улс орны хөгжил ямар ч тус хүргэсэнгүй.

1992 -1996 онд Байгаль орчныг хамгаалах тухай, газар, ус, байгалийн ургамал, ой, ан агнуур, агаарын тухай зэрэг 15 хууль, холбогдох журам, дүрэм боловсруулж, УИХ-аар батлуулсан нь гадныханд таалагдаж, түргэн хувь хүртэхэд  чиглэгдэж байв.

1996 онд засгийн эрхэнд гарсан Ардчилсан холбоо эвслийн засгийн газар “гадаадын хөрөнгө оруулалт”–ыг ил далд сурталчилж, Оюу толгой, Таван толгой зэрэг томоохон төслүүдийг түргэн хэрэгжүүлэхийг шаардажбайв.Энэ шаардлага чангарсаар “Монгол улсын төрийн өмчийг барьцаалж гадаад улсаас их хэмжээний зээл авах, гадаадын иргэдийн хувьцаагаар босгосон мөнгөнд тулгуурлан Оюутолгойг ашиглах зөвхөн нэг хувилбарын хүрээнд Ашигт малтмалын хуулиа 2006 онд өөрчлөхөд хүрсэн юм.

Энэ нь яван явсаар монголын иргэдийн нийтийн өмчийг гадаадын иргэдэд шилжүүлэх, тэдэнд ашиг хүртээх тэр хэмжээгээр монголын иргэдэд ноогдох ашгийн хувь хэмжээг багасгаж байгаа юм. Өөрөөр хэлбэл  Канад улсад толгойтой тэндэхийн хувьцаа эзэмшигчдийн мөнгөөр санхүүжих компанид Оюу толгойн ордоо өгч 66-100%-ийг нь тэдэнд өгөх хууль, эрх зүйн орчин бүрдүүлээд байна ”(С.Авирмэд Эх оронч ба тэнэгүүдийг тодруусан нь.”Цаг төр, хүмүүс” сэтгүүл. 2008.№65.18х).

Монгол улсын нийгэм – эдийн засгийн хөгжлийн чиг шугамыг гадны банк, санхүүгийн байгууллагууд тодорхойлох болсноор байгаль хамгаалах тогтолцоо, бодлого, үйл ажиллагаанд “олон улсын жишиг баримтлах” зарчим нэвтэрч улмаар гадны эрх ашгийг хамгаалсан тогтолцоо, харь үзэл онолыг тэтгэх хууль тогтоомжууд үйлдвэрлэгдэж эхлэхэд саадгүй болсон юм.

Байгаль хамгаалах хууль, эрх зүйн орчин

Монгол улсын байгаль хамгаалах хууль тогтоомжуудыг ой, амьтан ургамлыг ерөнхий агуулгаар нь хамгаалж, ашигт малтмал олборлох чиглэлээр боловсруулахдаа тунхаг хэлбэртэй, тодорхой бус заалт олонтой, хууль дотроо болон хууль хоорондын зөрчил, хийдэл, эрх үүргийн давхардал ихтэй, тухайн нөхцөл байдал (ажилтан) – аас шалтгаалж аль ч өнцгөөс тайлбарлах боломжтой зэрэг ихээхэн сул дорой шинжтэй болжээ.

Ойн тухай хуульд ой хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх ойн аж ахуйн үндсэн үүргүүдийг бүрэн тусгаагүйгээс тухайн хуулийн шинжлэх ухааны үндэслэл бүдгэрч, ой хамгаалах үүргээ хөсөрдүүлэхэд хүрсэн юм.

Ойн түймрээс урьдчилан сэргийлэх, түймрийн тархалтаа с хамгаалах ажлыг мэргэжлийн түвшинд гаргах, ойн хөнөөлт шавьж, ургамлын өвчинтэй тэмцэхэд биологийн арга, шинэ технологи нэвтрүүлж, химийн бодис болон химийн бордоо хэрэглэхээс бүрэн татгалзах зорилтыг ч бүрэн хуульчилж чадсангүй.

Усны тухай хуульд усны нөөцийг хамгаалах ажлыг: “Усны хэрэг эрхлэх газар, Аймаг, Нийслэлийн байгаль орчны алба, Аймаг, Нийслэлийн ИТХ, Аймаг, Нийслэлийн засаг дарга, Сум, Дүүргийн ИТХ, Сум, Дүүргийн засаг дарга, Баг, Хорооны Засаг дарга нарт даалгасан нь хууль тогтоох үйл ажиллагаанд хэлбэрдэж хандсаны илрэл бөгөөд түүний уршгаар тухайн хуулийн зорилт хангагдахгүйд хүрсэн байна.

Хууль хэрэгжүүлэхэд төв, орон нутгийн төрийн захиргааны болон үйлчилгээний, мэргэжлийн байгууллага, ТББ, нөхөрлөл тэдгээрийн гишүүд, иргэдийн оролцоо жигд хангагдаагүйгээс гадны хөрөнгө оруулагчид, төрийн албан хаагчдын эрх ашигт илүүтэй үйлчлэх нөхцөл байдал бүрэлдэн тогтлоо.

Монгол улсын байгаль орчны тухай хуулийг хэрэгжүүлэх, хариуцлага хүлээлгэх тогтолцоо гол төлөв иргэд, байгууллага, аж ахуйн нэгж, төрийн  бус байгууллага руу чиглэсэн нь төрийн байгууллага, төрийн албан хаагчдын дур зоргоороо авирлах нөхцлийг бүрдүүлжээ.

Шийдвэр гаргах, хянан шалгах үйл ажиллагаанд олон нийт болон ТББ-уудын оролцоог хуульчилсан ч хэрэгжүүлэх арга механизмыг нь тодорхойлж, эрх мэдэл олгоогүйгээс олон нийтийн хяналт тавих, үзлэг хийх, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, төрийн албан хаагчдын хууль бус үйл ажиллагаанд хяналт тавих боломжууд хаагдсан байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан ”Гэм буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахаас өөр бодитой эрх, үүрэг ТББ-уудад олгоогүй нь байгаль хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг ард түмний хараа хяналтаас бүрэн нуусны илрэл юм.

Сэлэнгэ мөрөнд цутгадаг голуудын эх бүрдэх Хангай, Хэнтийнуул, нуруудын модыг олон жилийн турш хавтгайруулан огтолсноос Байгаль далайн усны түвшин жилээс жилд татарч Сэлэнгэ мөрөнд цутгах Туул, Орхон, Хараа, Ерөө голууд үйлдвэрлэлийн болон ахуйн хог хаягдлаар олон жилийн туурш бохирлогдсоор ирлээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Гүний хоолой, Балгасын Улаан нуур хэмээх газруудадилрүүлсэн гүний усны томоохон орд, Зайрмагтай, Наймантын усны ордуудаас гадна Галба-Өөш-Долоодын говиор тархсан цэнгэг усны нөөцүүдийг уул уурхайн үйлдвэрлэлд ашиглахаар төлөвлөж байгаа нь монголын их говийн ар болон өвөр хэсэг дахь хил дамнасан цэнгэг усны нөөцийн хувь заяанд шууд заналхийлж байгаа аюул юм.

Хэнтий аймгийн Баянмөнх, Дархан сумдын нутаг дахь Хэрлэн мөрөн тохойрч урсах хэсгийн өмнө илрүүлсэн 230 гаруй шоо метр гүний усны нөөц эрсдэлд өртлөө.

Уул уурхай түшиглэсэн эдийн засгийн бүтэц бүрдүүлэх үйл явцын үр дүндМонгол улсын ойн сан, усны гурван ай сав, дотоодын гол нуурууд үрэн таран болж, их хэмжээгээр  бохирдож байгаа ньбүс нутгийн тухай ойлголт төсөөллийг цэгцлэхгүйгээр мэргэжлийн байгууллага болон төрийн бодлогын түвшинд гарах шийдвэрүүдүнэн зөв байж чадахгүй.

Монголын төр, засгийн удидагчдыг нэг талаас нь харахад олон ажил амжуулахаар санаархаж буй мэт харагдавч нөгөө талаас нь харахад буруудуулснаа улам лавшруулсаар байгаа нь хаанаас хаа хүрэх гэж яваагаа огт мэдэхгүй байгаагийн илрэл юм.

Байгаль хамгаалах тогтолцоонд үүссэн гажууудлаас ангижрахын тулд  байгаль хамгаалах, түүний нөөц баялгийг ашиглах, хуваарилахад чиглэгдсэн  хууль тогтоомжуудад шургуулсан элдэв хориг, саад тотгоруудыг цэвэрлэж, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэх шаардлага нэн тэргүүнд тулгарч байна.

 Төрийн захиргааны төв байгууллага, байгалийн аливаа нөөцийг ашиглах тухай шийдвэр гаргахын өмнө мэдээллийн ил тод байдлыг хангаж, тухайн шийдвэрийн төслийг мэргэжлийн байгууллага, орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Байгаль хамгаалах ТББ-дад хүргүүлэх үүргийг хуульчилж, Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Усны тухай хууль, Ойн тухай хуулиудыг гадныхны ашиг сонирхлоос холдуулж,  Монгол орны нөхцөлд тохируулан зорилго, үүрэг хариуцлага, арга механизмуудыг нь өөрчлөхгүйгээр ямар ч ахиц дэвшил гарахгүй нь тодорхой.

Монголын нөхцөлд тохирох байгаль хамгаалах тогтолцоо, бодлого, үйл ажиллагаа хэрэгжих бодит нөхцлийг бүрдүүлнэ гэдэг нь  нүүдэлчдийн оюуны болон ахуйн соёлтой хууль, эрх зүйн орчноо нийцүүлэхийг хэлж байгаа юм.

Монгол улсын төв, орон нутгийн бүтцийг эвдсэний сөрөг үр дагавар хил хязгаараас нь хальж, бүс нутгийн экологийг бусниулах түвшинд хүрчихэд байхад Улаанбаатар хотын ачааллыг хөнгөвчлөх бус харин ч дагуул хот суурин байгуулахаар үндсэн хуульд халдах гэж буй явдлыг гадныхны эрх ашигт үйлчилж байна гэж үзэхээс өөр аргагүй.

Түүнчлэн Төв Азийн дорнод хязгаар Монголын өндөрлөгийн уур амьсгалын тогтвортой байдал нь Сибирь болон Өмнөд, Зүүн өмнөд Азийн уур амьсгалыг тогтворжуулахад шийдвэрлэх нөлөө үзүүлдэг бодит зүй тогтлыг Д. Бямбасүрэн гуай “бие даасан экосистем” гэж нэрлэснийг Дотоод Ази  гэсэн ойлголт төсөөлөлтэй харьцуулахад үнэн зөв болох нь нотлогддог.

 1996-2000 онд ажилласан Засгийн газар Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага – Байгаль орчны яамны эрхэм зорилгыг: “Иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгод нийцүүлэн экологийн тэнцлийг хангаж тогтвортой хөгжлийн үндсийг бүрдүүлэх” хэмээн тодорхойлсон нь иргэн хүний эрхийг хэт дээдэлсэн тодорхойлолт юм. Монгол орны байгалийн тогтоц, түүний ерөнхий зүй тогтлыг иргэн хүнээс доогуур үнэлсэн нь яавч монгол хүнээс гарсан үг бусаа.

Байгаль орчны салбарын шинэчлэл ийн анхан шатны зорилтыг “Аюулгүй орчинтой монгол хүн” гэж томъёолсон нь хүний эрхийн үзэл санааг  байгалаасаа дорд үзсэний илрэл юм. Хүн, иргэн гэсэн тодорхойлолтуудыг дотор нь нарийн зааглаж ялгаагүй, монгол хүнээс ангид сэжигтэй тодорхойлолтын цаана хэний эрх ашиг нуугдаж байна вэ?

Байгаль хамгаалах зорилтын улс төрийн агуулгыг хүний эрхээс доогуур тавьсан буюу дүрс байдлаа хэлбэрээр илэрхийлсэн энэ мэт зальт тодорхойлтыг далмдуулж лиценз  гэсэн нэртэй алга дарам цаасаар монгол орны байгалийн ашигт малтмалыг гадныханд худалддаг бусамаг явдлыг нэн даруй таслан зогсоохгүй бол  УИХ –ыг огцруулах нь зүйтэй.

БЭЛТГЭСЭН Л.БАЯСГАЛАН
UPDOWN.MN

Багануурт цахилгаан станц байгуулж чадвал эрчим хүчний хэрэгцээгээ шийдвэрлэж чадна
Багануурт цахилгаан станц байгуулж чадвал эрчим хүчний хэрэгцээгээ шийдвэрлэж чадна
 
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​