"Druking" гэсэн хаягаар цахим ертөнцөд хөлсөөр коммент бичигч бүлгийн толгойлогч нь баривчлагдан хоригдоод удаагүй байгаа билээ. Түүний бүлэглэл нь "Mакро" нэртэй сайтын мэдээний доор сэтгэгдэл автоматаар нэмдэг тусгай программ ашиглан захиалагчийн хүссэн хэв шинжийг агуулсан комментоор бөмбөгддөг байсан нь илэрсэн юм. Ингэснээр аль нэг асуудалд иргэдийн олонх нь ямар байр суурь баримталж байгааг хуурамчаар зохиож асуудлыг захиалагч этгээдэд ашигтайгаар шийдэгдэх нөхцөлийг бүрдүүлэн өгдөг байжээ. Солонгосын парламентын өмнөх гишүүн асан Солонгосын ардчилсан намын гишүүн болох Ким Гён Сү-г "Druking"- гийн гол захиалагч нь хэмээн сэжиглэж байгаа ажээ.
"Druking" нь урьдчилсан хорих байрнаас 9 нүүр хэмжээтэй ил захидал бичиж, түүндээ өөрийг нь мөрдөн шалгаж байгаа Солонгосын прокурор цагдаагийнханд итгэхгүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд Солонгосын парламентаас өөрийнх нь хэргийг шалгаж өгөх хараат бус мөрдөн шалгах ажлын хэсгийг,
бие даасан хуульч нараар бүрдүүлэн ажиллуулахыг хүссэн байна. Тэрээр прокурор цагдаагийнханд мэдүүлэг өгөхгүй байгаа юм.