fbpx П.Эрдэнэбилэг: Улсын хэмжээнд ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ гэмт хэрэгтэй тэмцэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
17 минут 40 секунд

П.Эрдэнэбилэг: Улсын хэмжээнд ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ гэмт хэрэгтэй тэмцэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна

П.Эрдэнэбилэг: Улсын хэмжээнд ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ гэмт хэрэгтэй тэмцэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна undefined

Монгол Улс өргөн уудам нутагтай, хүн ам тархан суурьшсан байдлыг овжин ашиглах гэсэн оролдлогууд өдрөөс өдөрт нэмэгдэх болсон. Өөрөөр хэлбэл, хүний үйлдлээс хамаарсан байгаль орчны эсрэггэмт хэргүүд ихсэж байна. Тэдний энэ үйлдэл зөвхөн байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэхээсээ илүүтэй уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байгаа юм. Тиймээс хүрээлэн буй орчны гэмт хэргийн хор уршгийг  иргэд, олон нийтэд таниулан,  иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн мэдээлэл хүргэх зорилгоор “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Энэ талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг шалгах хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэгтэй  ярилцлаа.

УЛС ОРОН ДАЯАР “БАЙГАЛИА ХАМГААЛЬЯ” НЭГДСЭН АЯН ӨРНӨЖ БАЙНА

-Байгаль орчны асуудал 8 настай балчираас 80 настай буурай хүртэлх хүн бүрт хамаатай. Монголчууд хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд байгалиа хамгаалах, хайрлах зөв хүмүүжил олгох уламжлалаа хадгалж үлдэхийг захидаг заншилтай. Гэвч өдгөө хийхээсээ хэлэх нь их болж. Байгалиа хайрлая гэж зүгээр нэг яриад байх биш юм. Нэгдсэн аяны хүрээнд ямар ажлууд хийгдээд явж байгаа вэ? 

-Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, УУХҮЯ, БОАЖЯ, ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс болон тус  албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс хамтран улсын хэмжээнд  “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг энэ сарын  15-ны өдрөөс ирэх зургадугаар сарын 5-ныг хүртэлх өдрүүдэд зохион байгуулж байна. 

Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс нь Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/67 тушаалын хавсралтаар баталсан Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан 9 төрлийн гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулдаг.

Дээрх хэргийн нөхцөл  байдлыг сүүлийн таван жилийн байдлаар авч үзвэл 2013 онд 337,  2014онд  287, 2015 онд  228, 2016 онд  165, 2017 онд 330 хэрэг, 2018 оны эхний 4 сард 113 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 51-ээр буюу 45,1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.


-Гэмт хэрэг өсөх болсон шалтгаан нөхцөлийг хэрхэн авч үзэж байгаа вэ?
Тухайн төрлийн гэмт хэрэг өсөхөд хэд хэдэн шалтгаан бий. 
Нэгдүгээрт: Шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль 2017 оны долдугаар сарын 1-нээс  хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой. Өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны хуульд хохирол учруулснаар хэргийг авч үздэг байсан бол шинэ хуулиар материаллаг бүрэлдэхүүн шаардахгүй. Жишээ нь Газрын хэвлийг ухсан, ямар нэгэн ашигт малтмалын металь олдсон, олдоогүйгээс үл хамаарч шууд гэмт хэрэгт тооцогддог болсоон гэсэн үг. Энэ нь гэмт хэргийн тоон үзүүлэлт нэмэгдэх нэг шалтгаан нөхцөл болж байна. 
Хоёрдугаарт: Цагдаагийн байгууллагаас хуулиар харьяалуулсан гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилсан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, мөрдөн шалгах чиг үүргийг хэрэгжүүлэхээс гадна УИХ, Засгийн газар,  яам агентлагуудаас байгаль орчныг хамгаалах чиглэлээр гаргасан хууль тогтоомж журмын хэрэгжилтийг хангах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран хяналт шалгалтыг зохион байгуулж үр дүнг тооцож эхэлснээр гэмт хэргийн илрүүлэлт мөн өссөн. Нэг үгээр хэлбэл нуугдмал гэмт хэргийг богино хугацаанд илрүүлэх хяналт шалгалтын ажил сайжирсантай холбоотой гэж үзэж болно.

П.Эрдэнэбилэг: Улсын хэмжээнд ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ гэмт хэрэгтэй тэмцэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна Image may contain: sky, tree, outdoor, nature and text-Монгол Улс бол хайрлахгүй байхын аргагүй онгон дагшин байгальтай. Хүн бүр үүнийгээ мэддэг ч хайрлаж “чаддаггүй”. Иймээс нэгдсэн арга хэмжээний хүрээнд  иргэдэд таниулан сурталчлах олон ажлууд төлөвлөгдсөн болов уу. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллага, олон нийтэд Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан хүрээлэн буй  орчны эсрэг гэмт хэргийн хор уршгийг таниулах, ухуулга нөлөөллийн арга хэмжээг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим мэдээллийн орчноор түгээж хүргэх ажлыг зохион байгуулна. Мөн ихэвчлэн үйлдэгдэж бүртгэгдэж байгаа хууль бусаар ашигт малтмал олборлох, байгаль орчин бохирдуулах, хууль бусаар мод бэлтгэх, ашиглах, тээвэрлэх, худалдах, ой хээрийн түймрийн хор уршигийн талаар нилээдгүй нэвтрүүлгүүд бэлдсэн байгаа. Үүнийг олон нийтэд сурталчлах үүднээс Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дэх заалтын дагуу олон нийтийн телевизүүд бид бүхэнтэй хамтран ажиллахыг хүсэж байна. Мөн дээрх аяны хүрээнд чиг үүргийн байгууллагуудтай энэ төрлийн гэмт хэргийг бууруулах, шалтгаан нөхцөлийг судлаж хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн. 
Хэлэлцүүлгээр зарим орон нутгийн эрх бүхий албан тушаалтнуудаас гаргаж байгаа шийдвэртэй холбоотой асуудлуудыг хэлэлцэх юм. Тухайлбал, газар ухаж алт олборлоод нөхөн сэргээлт хийдэггүй. Иймэрхүү байдлаар ухсан нүх нэлээдгүй олон газруудад бий. Газрын нөхөн сэргээлтийн чиглэлээр нөхөрлөлүүдийг бий болгосон. Тэдний ажлын үр дүн болон сөрөг үр дагавар, голын усыг бохирдуулсан зарим иргэд, аж ахуйн нэгжийн асуудлыг зөвлөгөөний үеэр хэлэлцэн, хууль эрх зүйн актыг цаашид боловсронгуй болгох тал дээр санал дүгнэлтэд хүргэхээр зорьж байна. Зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг харьяа байгууллагаар нь дамжуулан хууль тогтоох эрх бүхий байгууллагад хүргүүлэх ажлуудыг мөн хийнэ.Түүнчлэн хулгайгаар мод бэлтгэх, хууль бус ашигт малтмалтай холбоотой хяналт шалгалтын ажлуудыг орон нутагт тасралтгүй зохион байгуулна.

 

-Байгаль орчныг бохирдуулсных нь төлөө хуулийн хариуцлага хүлээлгэхээр шинэ хуульд заасан. Энэ чиглэлээр хариуцлага ногдуулсан тохиолдол хэр олон бүртгэгдсэн бэ?

-Сүүлийн жилүүдэд хот, суурин газрын хүн ам, автомашины тоо өсч, үйлдвэрлэл, үйлчилгээ нэмэгдэхийн хэрээр агаар, хөрс, усны бохирдлын түвшин нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн 2017 оны долдугаар сарын 1-нээс хойш байгаль орчныг бохирдуулах гэмт хэрэг баруун бүсэд Говь-Алтай аймаг-1, хангайн бүсэд Булган, Өвөрхангай-2, төвийн бүс болох Төв аймаг -1, зүүн бүсэд Хэнтий-1 тус тус үйлдэгдсэн. Харин энэ оны эхний дөрвөн сард Төв аймаг болон нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт тус бүр нэг хэрэг шалгагдаж байна.

Байгаль орчныг бохирдуулах гэмт хэргийн дотор тулгамдаж буй гол асуудал нь усны бохирдол. 2017 онд гадаргын усны нэгдсэн тооллогын дүнгээр 760 булаг, шанд, 344 гол горхи, 391 нуур, тойром хатаж ширгэсэн гэсэн тоон мэдээлэл бий. Энэ бол сэтгэл эмзэглүүлэм тоо юм.

Усны бохирдлын эх үүсвэр нь ердөө хүний үйл ажиллагаа болчихоод байна.  Хот суурингаас ялгарч байгаа бохир, арьс шир, ноос, ноолуурын үйлдвэр, уул уурхайн бохирдол, түүн дотроо хог хаягдал, малын сэг зэм, органик гаралтай бодисын бохирдол багагүй хувийг эзэлж байна.

-Ийм тохиолдлуудыг гэмт хэрэгт тооцохгүй харин Зөрчлийн хуулиар шийдвэрлэхээр болсон байх аа. Ингэснээр эдгээр ус бохирдуулагчдад ямар хариуцлага ногдуулахаар хуульд тусгагдсан байдаг юм бол?

-Өнгөрөгч оны долдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлд доорх үйлдлүүдийг зөрчилд тооцож, шийтгэл ногдуулахаар заасан байдаг.  Жишээлбэл,  усан сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, цооног өрөмдөх зөвшөөрөлгүйгээр газрын доорх усыг ашигласан, ашиглаж дууссан цооногоо битүүмжилж хүлээлгэн өгөөгүй, ус ашиглах зөвшөөрлийг бусдад худалдсан, шилжүүлсэн,  гол мөрний голдирлыг өөрчилсөн,  зөвшөөрөлгүй ашигласан зэрэгт хуулийн хариуцлага тооцно. Дээрх үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцохгүй. Харин зөрчилд тооцож хуулиар хариуцлага тооцохоор болсон.

-Монголын тулгуур багана бол уул уурхай. Гэвч байгаль дэлхий, гол мөрөн бохирдуулагч хамгийн гол хүчин зүйл бол уул уурхайн салбар. Тэгэхээр та бүхний анхаарал, хяналт шалгалт ч тэр зүгт чиглэнэ гэсэн үг. Уул уурхайн салбарын байгаль бохирдуулагчдыг хэрхэн хянаж байгаа вэ?

Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын 1996, ашиглалтын  1678 нийт 3647 тусгай зөвшөөрлийг олгосон гэж Ашигт малтмалын газрын Кадастарын хэлтсээс өнгөрсөн гуравдугаар сард мэдээлсэн. Манай улсын нутаг дэвсгэрийн 13.4 хувьд уул уурхай хайгуул, олборлолт явуулж байна. 

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгт байгаль орчныг бохирдуулахас гадна хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, химийн хорт аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулах, цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, цөмийн материал зэрэг уул уурхайн салбартай хамааралтай заалтууд бий.  Энэ төрлийн гэмт хэрэг 2013-2016 оны хооронд 35-41 гэмт хэрэг үйлдэгдэж байсан болн бол 2017 онд гурав дахин өсч, хэргийн илрүүлэлт 42.5 хувиар буурсан үзүүлэлт харагдаж байна.
Шинээр батлагдсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш улсын хэмжээнд 87 гэмт хэрэг бүртгэгдснээс эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 82 хэрэг байгаагийн 26 хэргийн сэжигтэн, яллагдагчийг олж тогтоон хэргийн илрүүлэлт 31.7 хувьтайболж өссөн.

2018 оны эхний дөрвөн сарын байдлаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох  21 гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 3 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. 

-Тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулах нь уул уурхайн салбарт түгээмэл. Үүнээс гадна өөр ямар  төрлийн гэмт хэрэг зонхилж байна вэ?

-Ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэдээс гадна цуцлагдсан тусгай зөвшөөрлийг сэргээх. Мөн аймаг, сумын удирдлагуудтай нөхөн сэргээлт хийх, гэрээ байгуулж бичиг баримт бүрдүүлэх нэрээр халхавчлан орон нутагт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан гэмт үйлдлүүд түгээмэл гарч байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутагт “Хавчиргана”, “Харгана” хэмээх газарт, Баянхонгор аймгийн Галуут, Заг сумын нутаг дэвсгэрт, Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан тохиолдлууд бий.

-Нийслэл рүү хулгайн мод оруулж ирсээр л байна. Дүүрэн мод ачсан, бүрэн хамгаалалт бүхий ачааны машинууд хотын захын хорооллуудаар өдөр бүр хулгайн модны тээвэрлэлт хийх нь энгийн үзэгдэл болж. Уг нь энэ хэргийг таслан зогсоох зорилгоор хуулийн байгууллагууд олон арга хэмжээ зохион байгуулдаг ч дорвитой үр дүн гарахгүй байх шиг?

-Улсын хэмжээнд 2016 онд бүртгэгдсэн 27167 гэмт хэргээс 72 буюу нийт гэмт хэргийн 0.2 хувь, 2017 оны 32259 гэмт хэргээс 128 буюу 0.4 хувь нь хууль бусаар мод бэлтгэх хэрэг бүртгэгдсэн байдаг. Энэ оны эхний дөрвөн сард улсын хэмжээнд энэ төрлийн 63 гэмт хэрэг бүртгэгдсэн. Эдгээр хэргийн улмаас байгаль орчинд 2016 онд 193.3 сая төгрөг, 2017 онд 109.5 сая төгрөгийн хохирол учирсан.  Хууль бус мод бэлтгэх гэмт хэрэг буурахгүй байгаатай санал нийлж байна.  Зөвхөн энэ онд л гэхэд энэ төрлийн гэмт хэрэг урьд оны мөн үеэс 34 нэгжээр буюу 53.9 хувиар өссөн нь хүн амын амьжиргааны түвшин, ядуурал, ажилгүйдэл их байгаагаас гадна амар хялбар аргаар ашиг олох сонирхлоос үүдэлтэй.

П.Эрдэнэбилэг: Улсын хэмжээнд ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ гэмт хэрэгтэй тэмцэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна No automatic alt text available.

-Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг өргөн агуулгатай гэж таны хэлсэнчлэн  бидний ярилцлага ч олон сэдвийг хамарч байна. Орхигдуулж боломгүй нэг сэдэв бол хууль бус ан агнуур. Ан амьтныг хууль бусаар агнах, ангийн гаралтай түүхий эдийг хууль бусаар худалдах явдал буурахгүй байгаа нь ан амьтны нөөцийг улам бүр хомсдуулж байна..?

-Байгаль орчныг хамгаалах тур дундаа ургамал, амьтныг хууль бус ан агнуур, худалдааг бууруулах, таслан зогсооход мэргэжлийн хүмүүсийн хичээл зүтгэлээс гадна олон нийтийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, боловсон хүчнийг  чадавхжуулах шаардлагатай байгааг онцлох нь зүйтэй байх. Алжаал тайлах зорилгоор ан амьтдын цус уух, эд эрхтнийг нь өвчин намдаах зорилгоор ашиглах явдал түгээмэл байна. Мөн чихмэл, арьс, эвэр зэрэг эд эрхтнийг нь чимэглэлийн зорилгоор ашиглах, арьс, үсийг нь өмсөх, гоёх зэргээр ан амьтныг хууль бусаар агнаж байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг.  Тэр байтугай амьтны гаралтай эд зүйлийг хадгалан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан бол хариуцлага  тооцдог гэдгийг ойлгох цаг болжээ. 

-Химийн бодисын хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байна. Тэр хэрээр хууль бус импорт, буруу хэрэглээг дагалдсан гэмт хэрэг ч нэмэгдэх шинжтэй. Энэ талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
-Өнөөдөр дэлхийд ашиглагдаж байгаа 11 сая орчим нэр төрлийн химийн бодисоос 10 мянга  гаруй нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхэд нь эрсдэлийн үнэлгээ хийгдсэн байгаа. Тавин жилийн өмнө жилдээ хүн төрөлхтөн нэг сая тонн химийн бодис үйлдвэрлэж байсан бол өнөөдөр 400 сая тонн болтлоо нэмэгдлээ. Мөн 100 орчим мянган  нэр төрлийн химийн бодисыг улс хооронд  худалдаалж, жилдээ 1000 орчим нэр төрлийн химийн бодисыг шинээр нээж байна.

Түүнчлэн иргэд болон гар аргаар алт олборлогчид алтны баяжмалтай шороог химийн хорт бодис болох мөнгөн ус ашиглан угаах, химийн хорт, аюултай бодисыг тээврийн хэрэгсэлд нуун хилээр оруулж ирэхийг завдсан тохиолдлууд бий. Иймд химийн хорт, аюултай бодис ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд энэ төрлийн үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомж, дүрэм, журмуудыг сайтаар судлан гэмт хэрэг , зөрчилд холбогдохгүй байхад анхаарах хэрэгтэй.

П.Эрдэнэбилэг: Улсын хэмжээнд ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ гэмт хэрэгтэй тэмцэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна Image may contain: text

 

Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН" 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй төлөөлөгчид Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 71 дүгээр чуулганд оролцож байна
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй төлөөлөгчид Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 71 дүгээр чуулганд оролцож байна
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​