Ц.Энгүүн "The Voice of Mongolia" шоуны ялагч боллоо


Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул 17-хон настай Ц.Энгүүн охин "The Voice of Mongolia" шоунд амжилттай оролцож үзэгчдийн хамгийн өндөр саналаар 2000 оролцогчоос шилдгээр шалгаран, ялагч боллоо.

Тэрбээр "Universal Music" компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч "Монгол Контент" ХХК-тай 100 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээ байгуулах эрх, Nissan Qashqai автомашины эзнээр тодорлоо.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • zochin · [182.160.36.31] · 2018/05/30

    Goyo show bolson shuu! Yalagch ch uneheer turuuleheer bsan, yamar ch margaangui!!! Amjilt husiye hiilchin duud! Shuugch Uka g songoson ni bas zuv songolt bj gej bdogdson shu, busad shuugchid daragdah, esvel zuv duug ni songoj chadahgui bh magadlaltai bsan bh gej bodogdson, show nii suuld! Magadgui Ariunjargal Uka deer ochson bol bas garch irj ch magadgui bsan bolov uu????


  • Зочин · [103.229.122.4] · 2018/05/28

    Юуны өмнө сайхан шоу зохион байгуулсан Монгол Телевизэд баярласнаа илэрхийлье. Их сайн шоу болсон. Гэхдээ анхны юм болохоор алдаа оноо байдаг. Саяны шоунд түрүүлсэн, үзүүрлэсэн, айрагдсан дуучдын тухайд ярих юм алга. Бүгдээрээ их хичээсэн, сайн ч дуулцгаасан. Харин үзэгчдийн саналаар шалгаруулалт явуулах явцад нэг буруу зүйл ажиглагдсанаа Монгол ТВ-д хэлэх нь зүйтэй гэж үзсэн юм. Юу гэвэл, аливаа санал хураалт, тэр бүү хэл улс төрийн сонгуульд ч гэсэн 1 хүн 1 л саналын эрхтэй оролцдог шүү дээ. Гэтэл энэ удаа 1 хүн хэдэн ч удаа санал өгч болохоор зохион байгуулсан нь буруу байлаа. 1 утасны дугаараас 1 л мессеж хүлээн авдаг байхаар програмаа зохиох хэрэгтэй байлаа. Цаашдаа энэ алдаагаа засаж, 1 хүн 1 л саналын эрхтэй оролцохоор санал хураалт явуулбал илүү шударга болно. Хүмүүс ч хэл ам хийхгүй. Үүнийг анхаарна гэж найдаж байна. За та бүхэнд амжилт хүсье. Үзэгчдээ дахин дахин чанартай контент хийж баярлуулж байгаарай.