Н.Түвшинбаяр түрүүлж, Ө.Дүүрэнбаяр мөнгөн медаль хүртлээ


Өвөр Монголын өөртөө засах орны Хөххотод болж буй жүдо бөхийн "Hohhot-2018" Grand Prix тэмцээний +100 кг-ын жингийн аваргын төлөө манай улсын хоёр бөх олимпийн аварга Н.Түвшинбаяр, олон улсын хэмжээний мастер Ө.Дүүрэнбаяр хоорондоо таарч барилдлаа. Улмаар олимпийн аварга Н.Түвшинбаяр түрүүлж, Ө.Дүүрэнбаяр мөнгөн медаль хүртлээ. Хүрэл медалийг Узбекистаны Бекмурод Олтибоев Бразилийн Рафаэль Сильва нар хүртэв. Тус тэмцээнд түрүүлсэн бөх олимпийн эрхийн 700, мөнгөн медаль хүртсэн бөх 490, хүрэл меадль хүртсэн бөхчүүд 52 оноотой болж байгаа юм. 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [202.179.11.10] · 2018/05/28

    баяр бөөн баяр


  • Зочин · [103.10.23.117] · 2018/05/28

    Авраг-хариагүй-байна