ДОНТУУЛАХ БОДИСТОЙ АРХИ ҮЙЛДВЭРЛЭЖЭЭ


"Мөнхжин-Од" хэмээх компанийн “Найрсаг” гэдэг архи шошго дээрээ 39 градус байдаг боловч лабораторийн шинжилгээгээр шинжлэхэд хатуулгын чанар нь 28-30 градус байсан. Өөрөөр хэлбэл, шошгод заасан стандартын хэмжээнд архи, согтууруулах ундааг үйлдвэрлэхгүй байна. Мөн архи, согтууруулах ундаа нь донтуулах бодис их хэмжээгээр агуулж байгаа нь шинжилгээгээр илэрсэн. Ихэвчлэн цагаан архинуудыг нэг стандартаар үйлдвэрлэж байгаа ч шошгыг олон төрлөөр хэвлэн худалдаалж, борлуулж байна. Одоогоор архи, согтууруулах ундаанд хордсон гомдол, санал бага ч архинд донтох асуудал их байгаа” талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.


Энэ мэдээ таалагдаж байвал: