Ардчилсан нам хүүхдээр улс төрийн “шоу” хийсэн үү?


Ардчилсан намаас Эрдэнэт хотод зохион байгуулсан "Монголоо сонсъё"  уриатай нээлттэй өдөрлөгийн үеэр Л.Бранижал хэмээх хүүхэд төрөөс олгогддог мөнгөө авч чадахгүй байгаа талаар уйлан ярьсан нь олон хүний сэтгэлийг эмзэглүүлж, бас бухимдлыг ч төрүүлээд амжсан. Гэтэл нь энэ худлаа болохыг Орхон аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсээс мэдэгджээ.

Тус албан бичигт Л.Бранижалд  төрөөс олгох ёстой бүх халамжийн тэтгэмжүүд 2012 оноос эхлэн өнөөдрийг хүртэл хэвийн олгогдож байгаа талаар дурдсан байна. Албан бичиг “Нийслэлийн мэдээ” гэх фэйсбүүк хуудсанд нийтлэгдсэнээр энэ мэтээр хүүхдийн гэнэн занг ашиглаж, улс төрийн “шоу” хийж, хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглож буй Ардчилсан намын арчаагүй үйлдэлд зэвүүцсэн иргэдийн сэтгэгдэл цахим орчноор дүүрчээ.

Зөрчлийн хуулийн 6.20 дугаар зүйлд “Хүүхдийг өөрийнх нь ба эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл, сурталчилгаанд ашигласан хүнийг 100000, хуулийн этгээдийг 1 сая төгрөгөөр торгоно.” гэж заасан байдаг байна.

 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Жудаг · [103.229.120.23] · 2018/05/30

    Номтойбаяр, Лүндэндорж, Эрдэнэ нарыг алуурчин гээд л,хэн ч алуурчин биш гэдэггүй,тэгэхлээр УИХ, ШЕЗ,АН сонин санагдаад байдаг юм.


  • bi · [66.181.160.45] · 2018/05/30

    АН-ын тэнэгүүдээ хаа ч хэзээ ч үргэлж увайгүй байдлаа гаргаж байх юм.Та нар 2020 ондч сураггүй шүү дээ. Хэзээ ч төрд гарахгүй болсон нүүртэй хүмүүс.Сум орон нутагт ч ялгаагүй.Ардчилал нэрийг уландаа гишгэсэн хүмүүс.Дэмдэг байлаа хөөрхий.Одоо үнэхээр дургүй хүрч байна.Улс орноо худалдсан , хоосруулсан,уутыг гөвсөн тийм л арчаагүй хүмүүс дээ.Ард иргэд минь АН-д хүн чанар, хүний мөс огтхон ч байхгүй шүү..............


  • зочин · [203.91.118.247] · 2018/05/30

    Энэ хүүхэд 20000-ыг мэдээд л харамсаад л захиа бичээд л,,,,АН-ын үхэрүүд ээ, наад хүн алсан намын даргатайгаа зайлаач ээ, битгий хүний нялх хүүхдээр тоглоом хийгээд бай,,,,Ард түмэн АН-аас болгоомжтой байцгаа, 2020 онд бүгдийг зайлуулцгаая..


  • Зочин · [112.72.14.88] · 2018/05/30

    Ардчилсан намын үнэн дүр төрх нь энэ шүү дээ хүүхдээр улс төр хийсэн үүнийг зохион байгуулсан ардчилал гэж ярьдаг анаархийстуудад ямар хариуцлага хүлээлэгдэг бол ард түмэн харж хүлээж байна??? эд нар өдөр бүр ерөнхийлөгчөөсөө эхлээд хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт 100 хувь олгох ёстой гэж улс төр хийдэг .тийм л үнэхээр хүүхдийн төлөө сэтгэл зүрхтэй юм бол 2012-2016 онд төр засгийн бүх эрх мэдлййг атгаж дураараа дургиж байхдаа нэмж байхгүй юу хийж байсан бэ??? ард түмэн тэнэг биш та нарыг харж байна???


  • зочин · [66.181.160.47] · 2018/05/29

    Яадаг золигийн хүүхэд вэ