МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д айлчиллаа


Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид Хятадын Коммунист Нам /ХКН/-ын урилгаар энэ сарын 25-29-ний өдрүүдэд БНХАУ-д албан айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Нарийн бичгийн дарга нарын газрын Нарийн бичгийн дарга, Үзэл суртлын сайд Хуан Кунминтэй уулзаж, хоёр намын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, “Нэг бүс нэг зам” болон “Хөгжлийн зам” санаачилгыг уялдуулах ажлыг урагшлуулах талаар санал солилцов.

Энэ үеэр ноён Хуан Кунмин “Монгол, Хятад хоёр улсын харилцаанд хөгжлийн чухал боломж бүхий шинэ түүхэн үеийг эхлүүлж байгаа”-г онцоллоо. Түүнчлэн Хятадын талаас улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, бүс нутаг болон олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэн, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх замаар ард түмний амьдралд бодит ашиг, хувь хүртээх талаар хамтарч ажиллана” гэдгээ илэрхийллээ.

 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • BTC Miner · [64.119.21.86] · 2018/06/03

    https://btcclicks.com/?r=eec55017 энэхүү линкрүү орж өдөр бүр үнэгүй BTC цуглуулаарай. Мөн найзуудыгаа урьсанаар тэдний ганцхан хандалтаар та илүү ихийг хуримтлуулах боломжтой шүү. Сонирхоод үзээрэй. BTC сонирхогч залуусаа


  • Данжаад · [66.181.186.220] · 2018/05/30

    Монгол хятад хоёр мандтугай Мантуу цуйван хоёртоо цадтугай МАН ,ХАН хоёр нөхөрлөсүгэй Манайд дараа нь танайд очоод хоносугай


  • hulgaich · [121.34.50.253] · 2018/05/30

    Shanghain hamtiin ajillagaanii baiguullaga gegchid elseed mongoloor sor salj yavna daa


  • Иргэн · [203.91.115.43] · 2018/05/30

    ЭНЭ ХҮҮРНҮҮД ХЯТАД РУУ ОЧИЖ ЧУХАМ ЮУ ХИЙГЭЭД ЯВААД БАЙНА? УЛС ОРНЫ МИНЬ БАГА БАГААР ЗАРААД ЯВААД БНА УУ?