Мал эмнэлгийн үйлчилгээг төр хяналтдаа авч, нэгдсэн зохион байгуулалтад оруулах түүхэн шийдвэрийг УИХ-аас гаргалаа


“Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, тогтоолын төслийн талаар гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнээр санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоол батлагдлаа. Мал эмнэлгийн Ерөнхий газар байгуулагдсанаар Мал эмнэлгийн ажил үйлчилгээг төр хяналтдаа авч , олон улсын стандарт шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байна. Шинэ бүтцээр ажиллах Мал эмнэлгийн Ерөнхий газар босоо тогтолцоотой бөгөөд дэргэдээ судалгаа, шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн цогц үйл ажиллагаа явуулах юм. Мал эмнэлгийн Ерөнхий газар бүх сум дүүрэгт төрийн үйлчилгээг явуулах нэгжтэй байхаар зохицуулагдсан байна.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • OD · [66.181.160.112] · 2018/06/05

    odoo neg gants uul uurxai geed bxaa bolij, malaa eruuljuulj tiish ni bodlogoo chigluulj, ashgiig ni xurtex xeregtei de, zub bodlogo, shiidber bna da, Zub mergejliin xunee l bairshuulax xeregtei, nam xargui yax be mergejliin maliin emch bx shaardlalgatai,


  • Зочин · [112.72.15.78] · 2018/06/04

    Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулж байгаа нь маш зөв шийдвэр. Өнгөрсөн жилүүдэд Үржил гэдэг алба бөөрөнд наалдаад түүгээр далимдуулж мал эмнэлэг мэддэггүй мал зүйч нар нам даган гарч удирдаж байгаа нэртэй баахан самарсан. Одоо шийдвэрлэх ганцхан гол асуудал бол шинэ удирдлагыг л зөв хүнийг олоод тавьчих хэрэгтэй. Эхнээсээ жаахан мэргэжлийн чиг баримжаатай бодлого чиглэл, дадлага туршлагатай, амьдрал практик дээр ажилласан хүнийг олж тавьж, жаахан зарчимтай явахгүй бол шинэ залуу хөдөө орон нутагт ажиллаагүй нөхдүүд ч самарч байна ш дээ. Нөгөө хуулийг чинь эсрэгээр нь тайлбарлаад л ...Сайд минь үүнд анхаармаар байгаа юм даа. Амжилт хүсье


  • g · [66.181.160.57] · 2018/06/03

    шат бүхэндээ намынхаа хүнийг байршуулна түүгээрээ дамжуулж намын хаа мэдээ мэдээллийг авна өөр юу ч байхгүй


  • иргэн · [103.229.123.27] · 2018/06/02

    Маш зөв шийдвэр байна. Шудрага ажиллаарай. Элдэв нам хуйвалдаан, шахаа ер хэрэггүй ганц цэвэр ажилладаг сүлжээ байгууллага болгоорой сайдаа.


  • Малын эмч нар · [103.14.36.6] · 2018/05/31

    Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулахтай зэрэгцээд хэн удирдах вэ гэдгийг хэн хүнгүй харж байна.ХААя-ны сайд өөрийн нутгийн хүн сумын засаг даргыг тавих гэнэ гэсэн яриа гараад удаж байна.Тэр нөхөр нь энэ хуулиар бол мэргэжлээрээ 15 жил ажиллаагүй гэсэн мессэж бас явагдлаа.Өнөөдрөөс Ховдынх байвал хэн ч яахав гээд мал эмнэлгийн газрын Пүрэвхүү гэдэг нөхөр яригдаж байна. Энийг манай эмч нар мэднэ Орон нутагт ажиллаж үзээгүй яах л болдоо хөөрхий.Ховдод төрсөн азтай л эр юм даа .Амжилт хүсье


  • Zochin · [64.119.19.233] · 2018/05/31

    Tegmeer dee,,,,xarin tenegteed ,,,,,idej uusan ,,ax duugeeree ...alban tushaald suusan yum xiigeed baiv...XurelCux shig ,..baigaarai boloxguig shuud zasaad l...toxirox negiig ni taviad yavaarai amjilt!!!


  • зочин · [203.91.118.247] · 2018/05/31

    Чухал шийдвэр байна, Малаа эрүүлжүүлж мах, сүү, ноосны чиглэлрээр үржүүлбэл Монгол улс маш хурдан хөгжих боломжтой юм даа