Засаг дарга асан Д.Цэвээнравдангийн БАГ холбогдсон “Сумын төвийн шинэчлэл" төслийн 279 саяын хэрэг юу болов


Ховдыг доргисон энэ хэрэг хоёрдахь жилдээ дуншиж байна. Энэ хэрэгт төрийн албан хаагчдаас Засаг дарга Д.Цэвээнравдан болон аймгийн  Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ч.Пүрэвдорж, тус газрын мэргэжилтэн Д.Барсболд, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга П.Амгаланбаатар, тус хэлтсийн мэргэжилтэн Б.Энхбаатар нар холбогдсон. Харин бизнесээс  “Алтайн Буйлааст" компанийн захирал Н.Бадрах, “Цогт Барс” компанийн захирал Б.Жавзандамба нар холбогдсон. “”Сумын төвийн шинэчлэл” төслийн хүрээнд “Цогт Барс” компани нь Зэрэг суманд тохижилт хашаажуулалтын 270 сая төгрөгний ажил авсан гэнэ. Хуулийнхны тогтоосноор энэ ажлаа хийгээгүй байхад Н.Бадрах нь “Зэрэг сумын төвд хийгдэх тохижилт, хашаажуулалт”-ын ажлыг хийж гүйцэтгэсэн мэтээр ажлын хуурамч гүйцэтгэл гаргаж өгчээ. Харин үүнд нь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Д Барсболд, дарга Ч.Пүрэвдорж, Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Б.Энхбаатар, хэлтсийн дарга П.Амгаланбаатар нар нь шат дараалан гарын үсэг зуржээ. Харин экс Засаг дарга нь “Цогт Барс" компанийн захирал Б.Жавзандамбатай 2014 оны 9-р сарын 17-ны өдөр "Сумын төвийн шинэчлэл" төслийн хүрээнд тохижилт, хашаажуулалтын ажлыг 279 сая төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээг шууд байгуулах ажлыг зохион байгуулсан гэж буруутгагджээ. Улмаар уг ажил хийгдээгүй байхад 2014 оны 10-р сарын 3-ны өдрийн 1/2492 тоот “Санхүүжилт хүсэх' тухай албан бичгээр 132.8 сая, мөн өдрийн 1/2493 тоот албан бичгээр эхний санхүүжилт 85.1 сая төгрөгийг, 2014 оны 10-рсарын 30-ны өдрийн 1/2568 тоот албан бичгээр тохижилт, хашаажуулалтын ажлын үлдэгдэл санхүүжилт 60.8 сая төгрөгийг “Цогт Барс’ компанид тус тус олгуулахаар Сангийн яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газарт явуулсж санхүүжилтийг бүрэн олгож, улсын төсөвд 279 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон.

 

 

НУУЦ.мн


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Ховд · [66.181.179.154] · 2017/12/06

    Боловсролтой МОНГОЛ ХҮН 2020 хөтөлбөр бүхий АН-ын нөгөөх боловсролтой хүн нь энэ дээ.


  • Ховд · [66.181.179.154] · 2017/12/06

    10 дугаар анги л дүүргэсэн дээд боловсролгүй, 2 ч хуурамч дипломтой, хуурамч бүхэнд гаршсан, мэргэшсэн, энэ нөхөр тэр хуурамч материалыг бүрдүүлэх нь ганц чаддаг зүйл нь юм. Түүнийгээ хамгаалах хуурамч зүйл хийгээд л явж байгаа биз. өөрийнхөө засаглалд Тамгын газрын даргаараа томилсон Б.Батмөнх гэгч нь боловсролгүйг нь дуудаж, ширээг шааж согтуу агсам тавьсаар 4 жил болсон байдаг. Өөрөө Тамгын газрын даргадаа амаа үдүүлчихлээ л гээд явж байдаг юм билээ. Б.Батмөнхийн эцэг Баасанжав гэгч нт согтуугийн улмаас шавийнхаа аминд хүрсэн хэргээр 4 жил багшлах эрхээ хасуулсан атлаа ГАВЪЯАТ БАГШ болов. ХОРВОО ЧИ ҮНЭНД гэрч болох болоогүй юу.