fbpx ДУУЧИН С.БИЧҮҮ: ЭНХРИЙЛМЭЭР ГЭЭД ЭНЭ ДУУ УТГА АГУУЛАМЖ ӨНДӨРТЭЙ ДУУЧНААС ИХ МЭДРЭМЖ ШААРДСАН БҮТЭЭЛ БОЛСОН
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
10 минут 4 секунд

ДУУЧИН С.БИЧҮҮ: ЭНХРИЙЛМЭЭР ГЭЭД ЭНЭ ДУУ УТГА АГУУЛАМЖ ӨНДӨРТЭЙ ДУУЧНААС ИХ МЭДРЭМЖ ШААРДСАН БҮТЭЭЛ БОЛСОН


Хэзээний л дуулсан дуу болгон нь массыг хамарч, хит болж чаддаг авьяаслаг нэгэн залуу бол СТА дуучин С.Бичүү юм. Тэрээр ээлжит уран бүтээл болох Энхрийлмээр нэртэй дуугаа гаргаад удаагүй ч бас л хүмүүсийн сонсох дуртай дууны нэг болоод байна. Тэгвэл шинэ уран бүтээл болоод түүнийг тойрсон  элдэв шум хэр үнэн болох талаар ярилцлаа.

-Сайн байна уу? Энхрийлмээр гээд уран бүтээлээ гаргаад сар болох гэж байна. Энэ дуу анх яаж бүтэв. Их мундаг хүмүүсийн хамтын бүтээл байна.

- Маш агууламж өндөртэй, утга уянгын уран бүтээл хийх санаа төрөөд МУСГЗ Ш.Гүрбазар ахтай уулзсан. Гэрэл гэгээтэй, одоо л хайрлахгүй бол оройтохнээ, хайртай хүмүүсээ үргэлж энхрийлж хайрлаж байх хэрэгтэй гэсэн санааг агуулсан шүлэг бичиж өгөөч гэж санал тавьсан. Гүрээ ах маань ч зөвшөөрч ийм сайхан дууны шүлэг бэлэн болсон. Ер нь Балхаа ах Гүрээ ах хоёрын хослол хэзээний л төгс байдаг учраас дууны аяыг МУУГЗ Л.Балхжав ахаараа зохиолгосон. Хөгжмийн найруулгыг МУСТА, Чингис хаан хамтлагийн даралтат хөгжимчин, хөгжмийн зохиолч Байдраг ах хийж Байдраг студид хоолойны бичлэгэнд орсон. Мөн ERKHES энтертайменттай би Будаггүй уруулын амт, Ээждээ зориулая гээд өөр олон уран бүтээл дээр хамтарч ажилласан байдаг. Тиймээс энэ уран бүтээл дээр ч мөн адил хамтарч ажиллаа. Бас энэ уран бүтээлийг хийхэд гүн туслалцаа үзүүлсэн “Хаан хүнс импекс” компаний хамт олондоо талархал илэрхийлмээр байна.

-Ханиа л их хайрласан, хайртай гэдэг үгийг байнга хэлэхгүй бол оройтохнээ гэсэн утгыг агуулсан их сайхан дуу болжээ гэж сонсогчийн хувьд бодогдож байлаа. Та өөрөө энэ дуугаа дуулж байхдаа юу бодож байв.

-Би өвөл цасны баяраар Хөвсгөл аймагруу тоглолтооор явсан. Тэгээд энэ дууны ая бэлэн байсан учраас машиныхаа хөгжмөн дээр тавиад ирж, очих хоорондоо маш их бэлдэж явсан. Дуулахад маш их хэцүү. Их өгүүлэмжтэй, бас их дотортой, чин сэтгэлээсээ үг бүрийг нь мэдэрч дуулах хэрэгтэй байсан. Угаасаа Балхаа ах, Гүрээ ах хоёр мань тийм даалгавар өгсөн л дөө. Тэгээд маш их бэлдэж байж бичлэгэнд орсон. Хамгийн гол нь энэ дууны үг, аялгуу өөрөө маш их мэдрэмж шаардах, ойлгож дуулахаар хэмжээний байсан.

-Таны 2005 оноос эхлэн гаргасан уран бүтээлүүд дандаа л массыг хамарч, одоо ч хүмүүсийн сонсох дуртай дуу хэвээр байсаар байна. Тэхээр энэ дуу таны бусад уран бүтээлээс юугаараа онцгой байна вэ?

-Нэгдүгээрт миний хамгийн сүүлд гаргасан уран бүтээл гэдгээрээ онцлог байна. Хоёрдугаарт ер нь би шинэ уран бүтээл хийх болгондоо догдолдог. Энэ  дуу хүнд хүрээсэй, хүмүүст эерэг мессеж өгөөсэй гэж их боддог. Тэр утгаараа хайр гэдэг мөнхийн сэдэв байдаг. Хүмүүс дандаа л хайр дууллаа гэдэг. Хүн хайрлахгүйгээр, дурлахгүйгээр амьдарч чадахгүй. Хэзээ ч амьдрал нь аз жаргалтай байхгүй. Дандаа л асуудалтай, эд хөрөнгө хөөцөлдсөн амьдрал хэзээ ч явдаггүй. Би аав ээжийн хайр, амраг хосын хайр, ах дүүгийн хайр, багшийн хайр гээд бүх л зүйл хайранд тогтдог гэдэгт итгэдэг. Тиймээс бие биенээ үргэлж энхрийлж байгаасай гэдэг утгаар энэ дуугаа дуулсан. Клипээ ч гэсэн өнгө будгийн хувьд ялгарал сайтай, сайхан болсон гэж бодож байгаа. Миний өмнөх уран бүтээлүүдээс давуу тал нь гэвэл нилээн дуулалт шаардсан. Мэдээж хоёр том хүний хамтын бүтээл учраас чанартай, үг хэллэг болгон нь тод, загвар бус хүнд ухаарал болж хүрэх ёстой гэж бодсон.

-Их л аргадаж дуулсан юм шиг санагдсан. Таны нэг ярилцлага дээр “Би дуугаараа хэлэх гэсэн зүйлээ л хэлдэг. Залууст нөмөр нөөлөг, үлгэр дуурайлал болохуйц дуу хийнэ” гэж хэлсэн байсан. Тиймдээ ч энэ уран бүтээлээ хийсэн байх.

-Түрүүн хэлсэнчлэн угаасаа хайр мөнхийн сэдэв. Миний “Будаггүй уруулын амт” гэдэг дуу аль 13 жилийн өмнө гарсан. Гэтэл одоог хүртэл хүмүүсийн сонсох дуртай дуу байсаар байна. Үүнтэй адил 13 жилийн дараа Энхрийлмээр гээд яриад, дуулаад сууж байх уран бүтээл болоосой гэж хүсэж энэ дуугаа хийлээ. Гүрээ ах бид хоёр үг болгон дээр нь ярилцсан. Хэлж байгаа үг болгон нь хүнд хүрээсэй, тэгэхгүй зүгээр нэг “утсаар ярилаа, чамруугаа залгасан чинь чи минь авсангүй ээ” ч гэдэг юмуу ийм энгийн хэт ядарсан сэдэвтэй дуу хийхийг хүссэнгүй. Харин Энхрийлмээр гээд энэ дуу их утга агууламжтай дуучнаас их мэдрэмж шаардсан бүтээл.

-Дууны клип их өвөрмөц санагдсан. Клипны санааг анх хэн гаргасан бэ?

-Миний эхнэр энэ санааг анх надад хэлсэн. Эхнэр маань ер нь миний уран бүтээлийн хамгийн эхний шүүмжлэгч болоод, хамгийн том зөвлөгч байдаг. Эхнэр маань энэ клипний дүрс эхлээд Гүрээ ах залуу насаа дурсаад дууны шүлгээ бичиж байгаагаар гаргаад цаашаа ая зохиож байгаа, клип өрнөж байгаа гээд энэ дуу анх ингэж бүтсэн шүү гэдэг санааг гаргаад, дундуур нь жижиг зохиомжтой араас нь дуулалттай байвал зүгээр байна. Түүнээс бусад дуунууд бүгд л зохиомжтой байдаг тийм байх хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд л эхнэрийн маань санааг бүгд дэмжээд зураг авалтаа хийсэн.

-Клипэнд гардаг бүжгийн хэсэг их гоё байсан. Та бүжигчин охины талаар яриач.

-СУИС-ын оюутан Хишигдүүрэн гээд бүжигчин охин байгаа. Хамт бүжиглэсэн залууг нь Алдар гэдэг. Хоёулаа үнэхээр мэдрэмжтэй, зүтгэлтэй, аливааг сайн гүйцэтгэлтэй хийнэ гэсэн чин хүсэлтэй хоёр бүжигчин тоглосон.

-Тэхээр зарим нэг сайтуудаар таныг клипэнд тоглосон бүжигчин охинтойгоо учир ургуулсан, нууцхан болздог байсан гэж бичсэн байсан. Энэнд та тайлбар өгөөч.

-За ямарч тийм зүйл байхгүй ээ. Би чинь гэр бүлтэй хүн. Холбоо сүлбээ байхгүй. Би дуугаа дуулсан. Хоёр бүжигчин маань бүжгээ бүжиглээд, найруулгаа хийгээд цогц сайхан уран бүтээл болсон. Ямарваа нэг уулзалт, учралт тийм зүйл байхгүй.

-Шинэ залуу уран бүтээлч болох хүүхдийг дэмжээд явъя гэсэн санаа л байсан гэж үү?

-Тэгэлгүй яахав. Ямарч байсан уран бүтээлдээ оролцуулаад дэмжье гэсэн. Би асуусан л даа. Миний шинэ уран бүтээлд орох гоё бүжиглэдэг охин байна уу гэж. Дүү маань ч надад нэг охин байгаа гээд танилцуулсан. Үнэхээр тэр охины царай төрх тохирч байсан. Тэгээд тэр охинд, чи нэг мундаг бүжиглэдэг хос олоод энэ клипэнд тоглох боломжтой юу? гэхэд нааштайгаар миний саналыг хүлээж аваад энэ уран бүтээлд орсон. Гол нь хоёр бүжигчин маань гоё зохиолтой бүжгээ өөрсдөө дэглээд ирсэн байсан.

-Таны гаргасан дуу болгон хит болдог. Магадгүй хүний чихрүү бус зүрхрүү нь дуулаад байна уу?

-/инээв/ Мэдэхгүй ээ. Би ер нь үг, ая болгоноо мэдэрч л дуулахыг хичээдэг. Сүүлийн үед бүр л их мэдэрмээр санагддаг болж. Анх бол уран бүтээл гэхээр сэтгэлийн хөдлөлөөр ханддаг байсан байх. Сүүлийн үед дууныхаа үгэн дээр их ажиллаж байгаа. Олон юм барьж авалгүйгээр хэдхэн чанартай уран бүтээл барьж аваад түүнийгээ хүмүүст хүргэхийн тулд ажиллаж, уран бүтээлээ гаргаж байна даа.

-Одоо өөр шинэ уран бүтээл дээр ажиллаж байна уу?

-Намар энхрийлмээр гэсэн нэртэй тоглолтоо хийхээр төлөвлөж байна. Тэрнээс өмнө шинэ уран бүтээлүүд цацагдах байх. Хажуугаар нь гуравдахь бие даасан цомгоо дуусгана гэсэн бодолтой байна.

-Сайхан ярилцсан тань баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье!

-Баярлалаа

Ярилцсан: М.Март

“Монголын төмөр зам”-ын хөрөнгөөс завшсан солонгос иргэнийг 40 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ
“Монголын төмөр зам”-ын хөрөнгөөс завшсан солонгос иргэнийг 40 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ
 
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​