Ерөнхий сайд У.Хүрэлсүх танд Монгол төрийн протоколын үйлчилгээг угаадастай хутгах хамаагүй юу?


Монголын төрд ус агаар шиг үгүйлэгдэж буй ХАРИУЦЛАГА гэдэг юмыг эргүүлэн авчирна хэмээн том дуугарсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаас асуух зүйл байна.

Та үнэхээр л төрд хариуцлага хэрэгтэй байгааг гүнээ ухамсарласан юм бол чухам яагаад Монгол төийн протоколын үйлчилгээг угаадасны түмпэнтэй хутгаж, зоосны нүхээр харахыг бусдад зөвшөөрөөд байгаа юм бэ? Ингэж асуух болсон нь учиртай. Юу гэхээр сүүлийн үед төрийн протоколын үйлчилгээг “Скай Катеринг” ХХК-ийн захирал М.Болормаагийн удирдсан хэсэг бүлэг хүмүүс Ерөнхий сайд У.Хүрэлсүх таны нэрийг барин Буянт-Ухаа дахь нисэх онгоцны засварын газрын зориулалтын бус 3 өрөө байранд эрхлэн явуулж байна. Сая сүүлд гэхэд таны урилгаар Монгол Улсад ирсэн Турк Улсын төрийн дээд хэмжээний зочны онцгой үүргийн онгоцны зорчигчийн хоолыг “Скай Катеринг” ХХК-ийн нөхдүүд хийхдээ улс орныхоо нэрийг түллээ. Шөнийн 03.00 цагаас өглөөний 07.00 цаг хүртэл хийсэн хоол нь шаардлага хангахгүй байсныг мэргэжлийн байгууллагын дүгнэлт хэлээд өгч байгаа юм.

Ерөнхий сайд аа, одоо таны Их тэнгэр цогцолборт зохион байгуулах гэж байгаа 170 хүний хоолны үйлчилгээг дахиад л Буянт-Ухаа дахь нисэх онгоцны засварын газрын зориулалтын бус  3 өрөө байранд хийж, үйлчлэх гэж  байна. Ер нь цаашид мөнгө л олж  байвал төрийн үйлчилгээгээ  Нарантуул захын цайны газар, наадмын хуушуурын гэрээс ч хийж, үйлчлэж болох нь байна шүү гэсэн бодол эрхгүй төрж байна.

Төрийн үйлчилгээг 1951 оноос өнөөг хүртэл үйлчилгээний 4 одын зэрэглэлтэй 130 ажиллагсадтай Их тэнгэр цогцолборт тасралтгүй хийж ирсэн. Монгол Улсад болж буй төрийн бүхий  л өндөр дээд хэмжээний арга хэмжээнүүдийн үйлчилгээг хийж, улс орныхоо нүүрийг тахлаж ирсэн байгууллага яагаад Ерөнхий сайд танд гологдов.

Та арай өөр зүйлээр бизнес хийвэл зүгээр байна. “Скай Катеринг” ХХК-ийн захирал М.Болормаа гэж таны нэрийг барих дуртай хүнд Монгол төр дархан эрх эдлүүлэх ёстой юу? М.Болормааг нисэх буудлын хаалттай бүст байнга ажиллахад орох зөвшөөрлийг нь эрхэм генерал н.Сэргэлэн олгохдоо, хилийн ажиллагсдаа дарамтлан тушаасан тухай ч хэлэх эх сурвалжууд бий.

Ерөнхий сайд Та хариуцлагатай төрийг байгуулж Монгол түмэндээ харуулна гэсэн энэ үү?


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [220.248.60.10] · 2018/06/12

    Хөөрхий Батлан хамгаалах төгссөн ямар ч боловсролгүйн дээр орос англиар а байхгүй байж хэрхээ мэдэхгүй сагсуурч явсан амбицтай юм улс орны маань ерөнхий сайд хийх гэж. арай ч дээ, үхэрүүд


  • niseh buudlin hashaan dotor yamarch bsan kate · [202.170.68.38] · 2018/06/12

    zochin


  • Зочин · [66.181.160.20] · 2018/06/12

    эрхэм ерөнхий сайдаа таны кабинетын сайд мэргэжлийн хяналтын газрын байцаагч дарга нар чинь налайхын лиценц эзэмшигчид хууль ёсны ажиллаж амьдралаа болгохоор яваа уурхайчдын хувь заяагаар тоглохоор чармайж байгааг анхаарч үнэн бодитой шийдвэр гаргахад анхаарна биздээ хууль бус юмаа налайхчууд хатуу ойлгож байгаа тэр мэргэжлийн хяналтын байцаагч нар нь


  • Зочин · [103.10.21.102] · 2018/06/10

    Хуцаж өгөх юм энэ ардчилсан намынхан. Ялагдлаа хүлээж чаддаггүй новшийн зантай хүмүүс байх юмаа. Өөрсдөө улсаа хөгжүүлж чадаагүй өрөнд оруулж хаясан. Мөнгө идэж уусан хүмүүс нь эхнээсээ шоронгийн хаалга татаад эхэлчихсэн тийм байж энэ төрийн хийж байгаа бүхнийг нь харлуулах гэж үзэх юм.


  • Saraa · [66.181.183.175] · 2018/06/10

    Manai mongold hun bur duraaraa avirlaj, es surtahuunii dogoltoi humuus ni 80% bn. Huuli ni heregjilt baihgui hohirooson humuus ni zuv bolj hohirson humuus ni hohirson deeree hohirch zolios bolj bn uuniig yah ve.huuliin ajiltan ni hurtel gemt hereg hiij , es zuigui, es surtahuungui bn. Huuliin heregjil sul, hyanalt shalgalt ogt baihgui, ezengui met baih um.yamarvaa neg zuliin heregjilt mash udaan yavtstai bn iimees um bolgon une tsenee aldaj unegui bolj bn. Huuli zuin said Nyamdorj bolon turiin erhem tusheed anhaaraldaa avah tsag ni boljee.


  • Зочин · [66.181.186.199] · 2018/06/10

    Хүрэлсүх ярьсан шигээ баймаар юм ичмээр юм


  • 32 БҮЛЭГ · [202.70.34.115] · 2018/06/09

    -33 БҮЛЭГИЙГ НАМРЫН ЧУУЛГАНААР НАМ ДОТРООСОО ДЭМЖИХ ҮҮҮҮҮҮҮ?????? БАНДААШ УРИАТАЙ ЭДНИЙГ ЯАХ ВЭЭЭ ГЭЖ АСУУЖ БНА АА???????????? -УНАГАЯ АА


  • Зочин · [49.0.137.123] · 2018/06/07

    дэмий балай юм бичиж байхын...ямар утга учиргүй харуулах гэсэн санаа нь илт байна


  • зочин · [202.179.24.56] · 2018/06/06

    буруугаа битгий бусад руу чих тэр байгаа болов уу , энэ байгаа болов уу юу бичиж байгаагаа хянах хэрэгтэй заавал өөр хүн буруу байх ёстой юмуу


  • Хангай · [64.119.16.251] · 2018/06/06

    Энд ЕС У.Хүрэлсүх болон төрийн ёслолын алба огт хамаагүй гэж мэргэжлийн хүний хувьд бодож байна. Хэнээс, хаанаас, ямар үнээр катерингийн үйлчилгээ авахаа Туркиш эйрлайнз өөрөө шийддэг юм. Sky catering компани нь МИАТ ХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний ангарт бус хажууд нь байрладаг байшинд үйл ажиллагаагаа явуулдаг юм билээ. Тэр байшинд нь Номадс сүлжээний хоолны газар ч бий! Нисэх дээр Хилийн мэргэжлийн хяналтын алба байнга үйл ажиллагаанд нь хяналт хийдэг байх. Ер нь өрсөлдөгч нар нь, тодорхой хэлвэл өнөө Нүхт тур л чулуу шидэж байгаа болов уу?


  • irgen · [66.181.186.251] · 2018/06/06

    mongol dayar iim populistuud olshirjee. hutsaj daramtalj busdig muulhaas oor ajilgui novshuud. uls hugjihgui, dampuurj baina gesen oilgolt turuulj baival taashal avdag novshuudaas saltsgaya


  • Иргэн. · [66.181.167.75] · 2018/06/06

    Яая???... Тэр онгоцны засварын газар чинь тэр аяараа хортой орчинд тооцогддогшдээ???... Хордуулсан хоол ундаагаар МИАТ үйлчлээд байгаам байналдаа???.. Яанаа???...


  • зочин · [49.0.191.250] · 2018/06/06

    Энэ ер нь ерөнхий сайдад ямар хамаатай юм бэ больмоор юу бичээд байгаагаа мэдэрч баймаар юм мал ариа бичихгүй хүн л баймаар хөөрхий


  • Зочин · [66.181.165.91] · 2018/06/06

    Иймэрхүү юм бичдэг нөхдүүд болимоор юм. Захиалгатай байдаг байх даа.


  • иргэн · [202.72.240.5] · 2018/06/06

    Их тэнгэр заавал үйлчлэх ёстой юм уу Нэг хоолны үйлчилгээнд хорсохдоо ер.сайдын нэрийг бүү барь


  • Зочин · [66.181.178.16] · 2018/06/05

    сүр данзан худалаа чадахгүй юм билээ


  • Зочин · [202.179.27.93] · 2018/06/05

    УХАНТ


  • Зочин · [122.201.24.161] · 2018/06/05

    HURELSUH TUUHEN SHIID GARGANA GEJ VANGA


  • ЗОЧИН · [103.111.68.3] · 2018/06/05

    онгоц засварын газарт зориулалтын биш эрүүл ахуй, аюулгүй байдал алдагдаж байгаа ийм нөхцөлд яаж олон улсын агаарын тээвэрт хоол хүнсний үйлчилгээ хийж байнаа ямар балайр заваан юм бэ анхаараачэээ