fbpx Монгол Улсын хүн амын 66% нь улсын дунджаас БАГА хэрэглээтэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 7 секунд

Монгол Улсын хүн амын 66% нь улсын дунджаас БАГА хэрэглээтэй байна

Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин 1995-2007 онд 36.3 хувиас 29.3 хувь болж ерөнхийдөө аажим буурсан боловч 2008-2009 онд 35.2 хувиас 38.7 хувь болж өссөн билээ. 

Харин 2010-2014 онд 38.8 хувиас 21.6 хувь болж буурсан байна. Гэвч ядуурлын түвшин 2016 гэхэд эргээд 29.6 хувь болж нэмэгджээ.

Энэ нь 2016 оны байдлаарх нийт хүн ам болох 3 сая 63 мянган хүнээс 907.5 мянга нь ядууралд өртсөн байгааг илтгэж байна.

Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, ЯДУУРАЛ, АЖИЛГҮЙДЛИЙН ХАМААРЛЫН СУДАЛГАА-нд дурдсанаар нийт өрхийн хувьд авч үзвэл, 2016 онд манай улсын 869.8 мянган өрхийн 22.1 хувь нь буюу 192.2 мянган өрх ядуу байна.

Барилгын салбар, мэргэжлийн, шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэл 2016 онд өмнөх оноос 6.3-7.4 хувиар буурсан, барилгын салбарт ажиллагчдын тоо 16.7 мянган хүнээр огцом буурсан, 2015, 2016 онд цалин, тэтгэвэр төдийлөн нэмэгдээгүй, мөн дундаж цалингийн худалдан авах чадвар буурсан зэрэг нь ард иргэдийн орлогод сөргөөр нөлөөлж, ядуу иргэдийн тоог нэмэгдүүлэхэд нөлөөлсөн шалтгаануудын нэг гэжээ. 

График 1, Ядуурлын түвшин, хувиар, 1995-2016, Эх үүсвэр: ҮСХ, ӨНЭЗС

Судалгааны дүнгээр 2014 онд олон тооны өрх ядуурлын шугамаас бага зэрэг дээгүүр хэрэглээтэй байсан бол 2016 онд олон тооны өрх ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй болсон байна. 

Нэг хүнд сард ногдох дундаж хэрэглээ 2016 онд улсын дүнгээр 236,288 төгрөг байсан. 

График 2, Нэг хүнд ногдох хэрэглээний тархалт, 2014, 2016 он

Нийт хүн амын талаас илүү нь буюу 59.6 хувь нь хэрэглээний хамгийн их давтамжтай бүлэг болох 86.0-236.0 мянган төгрөгийн хэрэглээтэй бүлэгт хамаарагдаж байна. Нийт хүн амын дийлэнх буюу 65.7 хувь нь улсын дундаж хэрэглээнээс бага хэрэглээтэй байна.

График 3,  Нэг хүнд ногдох хэрэглээ, өрхийн тооны тэнцүү 10 бүлгээр, 2014, 2016 он

Нийт хүн амыг хэрэглээгээр нь эрэмбэлэн тэнцүү тооны 10 бүлэгт хуваан авч үзвэл (график 3), хамгийн чинээлэг хэсгийн нэг хүн сард дунджаар 605.4 мянган төгрөг хэрэглэж байна. Харин хамгийн ядуу бүлгийн нэг хүн сард дунджаар 78.4 мянган төгрөг хэрэглэж байгаа нь хамгийн чинээлэг бүлгийнхнээс 7.7 дахин бага байна. Аль ч бүлгийнхний хүн амын хэрэглээний жигд бууралт нь ядуурал өсөхөд нөлөөлжээ. 

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

Ж.БАТ-ЭРДЭНЭ:1000 ВАГОНЫ АСУУДАЛД ДЭД САЙД ХАМААГҮЙ

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй
50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​