fbpx Д.Кёкүшюүзан Батбаяр: XXI зуун бол блокчайны эрин. Монголчууд бид энэ ололттой хөл нийлүүлэн алхах учиртай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 24 секунд

Д.Кёкүшюүзан Батбаяр: XXI зуун бол блокчайны эрин. Монголчууд бид энэ ололттой хөл нийлүүлэн алхах учиртай

Энэ оны гуравдугаар сард Монгол, Япон, Солонгос, Орос, БНХАУ-ын блокчайн олборлогч бизнесменүүд Улаанбаатар хотноо чуулж “Азийн орнуудын цахим мөнгө, блокчайн бизнес эрхлэгчдийн холбоо”-г үүсгэн байгуулснаа зарласан билээ.

Улмаар тус холбооны ерөнхийлөгчөөр чуулганд оролцогч нийт гишүүдийн олонхийн саналаар Монголын Сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Кёкүшюзан Батбаярыг сонгосон юм. 

Шинэ тутам байгуулагдсан холбооны Ерөнхийлөгчөөр монгол хүн тэр тусмаа Д.Кёкшүюзан Батбаярыг сонгон ажиллуулж өндөр итгэл хүлээлгэх болсон шалтгаанаа холбооны гишүүдийн зүгээс Кёкшүюзаны Япон улсад төдийгүй хятад, солонгос гэх мэт азийн бусад орнуудын бизнесмэнүүдийн дунд томоохон байр суурь эзэлж, амжилттай яваатай нь холбон тайлбарлаж байсан юм.
“Азийн орнуудын цахим мөнгө, блокчайн бизнес эрхлэгчдийн холбоо” байгуулагдсан даруйдаа Япон улсаас гаргаж буй “Тос” хэмээх шинэ төрлийн койны танилцуулгыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж байсан нь олон хүмүүсийн талархлыг хүлээгээд амжсан билээ.

Тэгвэл  энэ удаад тус холбооноос дахин “АА” хэмээх шинэ койныг цахим мөнгө олборлогчид болон блокчайн технологи хөгжүүлэгчдэд танилцууллаа.

“МСС Клауд” ХХК-иас шинээр гаргаж буй “АА” койныг олон нийтэд танилцуулах арга хэмжээ өчигдөр буюу даваа гарагт  (2018.06.05) Шангри-Ла Зочид Буудалд амжилттай зохион байгуулагдлаа. 

“АА” койныг танилцуулах нээлтийн арга хэмжээнд цахим мөнгө олборлогчид болон блокчайн хөгжүүлэгч тэргүүлэх компани болох “МСС Клауд” ХХК-ны Ерөнхийлөгч Рен Мин Е, “Avex” ХК-ны ТУЗ-ын дарга Фунаки Юкихиро, “КМЖ Стандарт” ХХК-ын Гүйцэтгэх Захирал Такахаши Акихиро, “ФСА Капитал Малайз” Группын Япон дахь төлөөлөгчийн газрын Ахлах Зөвлөх Ясүхиро Манака, “Тайвань Формоса Пластикс” Группын Япон дахь салбарын Гүйцэтгэх Захирал Ёшихиро Хамагүчи, Д.Кёкүшюүзан Батбаяр тэргүүтэй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо. 

Дэлхий нийтэд эрэлт ихтэй байгаа цахим мөнгө болох Биткойн нь зөвхөн 21 сая ширхгийг олборлох бололцоотой  байсан бол “АА” цахим мөнгийг нийт 2 тэрбум ширхгийг олборлох бололцоотой юм байна. Энэхүү цахим мөнгө нь Этериум платфорум дээр суурилсан бөгөөд өнөөдрийн ханш нь 12500 “АА” нь 1 этериумтай тэнцэх ажээ.

"АА" цахим мөнгөний давуу талыг “МСС Клауд” компанийн ерөнхийлөгч Рен Мин Е онцлохдоо “Манай АА койн нь эксченж гаргаж байгаа гэдгээрээ онцлогтой. Тийм учраас манай цахим мөнгийг эксченжүүд ашиглаж байгаа тохиолдолд арилжааны шимтгэлийг 50 хувиар хөнгөлөх боломжтой юм. Нэг жишээ дурдахад, эксченжийн гаргаж байгаа өөрийнх нь цахим мөнгөний өсөлт эхний зургаан сард маш өндөр байдаг. Өнөөдрийн байдлаар ажиллаж байгаа, эхний тавд багтаж байгаа эксченжүүдийн өөрсдийнх нь гаргаж байгаа койны өсөлт 10-100 хувьтай байгаа нь АА койныг маш ирээдүйтэй болохыг харуулж байгаа юм.

Мөн зоос болон зоосны хооронд арилжаа хийхээс гадна койн болон хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн мөнгөн тэмдэгтийн хооронд арилжаа хийх боломжтой. Олон төрлийн койн эзэмшиж байгаа хувь хүмүүс хоорондоо арилжаа хийх боломжийг манай эксченж бий болгож байгаа. Бид бол койныг худалдаж авах болон зарах хүсэлтэй хүмүүсийн хоорондын холбоосыг үүсгэж байгаа платформ юм” хэмээн ярьсан юм.

“АА” койныг Монголын зах зээлд шинээр танилцуулж байгаатай холбогдуулан Азийн Орнуудын Цахим Мөнгө, Блокчайн Бизнес Эрхлэгчдийн Холбооны Ерөнхийлөгч Д.Кёкүшюүзан Батбаярын байр суурийг энэ үеэр сонирхлоо.

Д.Кёкүшюүзан Батбаяр: - Сүүлийн үед дэлхийд шинэ Койнууд маш ихээр гарч байна. Тэр тусмаа Япон, Хятад гэх мэт Азийн орнууд олон, олон шинэ койнуудыг  зах зээл дээр танилцуулж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй.

Өнөөдөр танилцуулагдаж байгаа “АА” койны тухайд Япон, Хятадын хамтарсан койн гэдгээрээ онцлогтой. Манай холбооны зүгээс хамтарсан койныг дэмжинэ гэдэг байр суурьтай ажиллаж байгаа.

XXI зуун бол блокчайны эрин. Тиймээс монголчууд бид энэ ололттой хөл нийлүүлэн алхах учиртай. Манай холбооны хувьд койнуудыг аль нэг нь ашигтай гэж сурталчлах биш, блокчэйнийг Монголд нэвтрүүлж, монголчууддаа зөв ойлголт, мэдлэг олгож, эрсдэлийг хааж, дэлхий даяар явж байгаа хөөсөрсөн том мөнгийг эргэлтэд оруулж, холбоогоо ашиглан Монгол руу хөрөнгө оруулалт татах бодлогыг баримтална.

20 жилийн өмнө миний бие монголдоо анхны интернэт  үйлчилгээ үзүүлдэг компани байгуулах гээд явж байхад хүмүүс төдийлөн сайн ойлгож хүлээж авдаггүй байв. Гэтэл өнөөдөр бүгд интернэт гэдэг зүйлийг ойлгодог, нийтээрээ хэрэглэдэг болсон байна. Интернэт буюу цахим ертөнцийг түргэн хугацаанд ойлгож хэрэглээнд нэвтрүүлсэн шигээ монголчууд бид өдгөө блокчайн технологийг ойлгож, XXI зууны гайхамшиг болсон энэ ололттой цаашид хөл нийлүүлэн алхана гэдэгт итгэлтэй байна. 

Дашрамд дуулгахад, Япон, Хятад гэх мэт Азийн хүчирхэг улсууд өөрсдийн шинээр гаргасан койны танилцуулгыг Монгол улсад удаа дараа хийж байгаа энэхүү үйл явдлыг Монгол Улс цахим мөнгөний болон Блокчайны хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байгааг харуулсан үйл явдал боллоо хэмээн хуралд оролцогчдын зүгээс энэ үеэр өндрөөр үнэлж байв.
 
Х.Онон

ХОТЫГ ХОЛГОГЧ С.АМАРСАЙХАНЫ ШУНАЛЫН ЗОЛИОСОНД ЗАЙСАН ТОЛГОЙ, ХАТАН ТУУЛ ӨРТСӨӨР...
ХОТЫГ ХОЛГОГЧ С.АМАРСАЙХАНЫ ШУНАЛЫН ЗОЛИОСОНД ЗАЙСАН ТОЛГОЙ, ХАТАН ТУУЛ ӨРТСӨӨР...
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​