fbpx Ш.БАТСАЙХАН: ДОТООДЫН АЧАА ТЭЭВРИЙГ ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦООТОЙГООР ЗОХИОН БАЙГУУЛНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 52 секунд

Ш.БАТСАЙХАН: ДОТООДЫН АЧАА ТЭЭВРИЙГ ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦООТОЙГООР ЗОХИОН БАЙГУУЛНА

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Ачаа тээврийн цахим систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар тус үйлдвэрийн газрын дэд захирал Ш.Батсайхантай ярилцлаа.

-Ачаа тээврийн шинэ систем нэвтрүүлж байгаа гэсэн. Энэ талаар танилцуулахгүй юу?

-Монгол улс эдийн засгийн хөгжлийн дунд түвшинд хүрч байгаа гол салбар бол тээврийн салбар. Тэр дундаа авто тээврийн салбар нь Монгол улсын ДНБ-ний 18.4%, ажиллах хүчний 30.3%-ийг эзэлдэг боловч тээврийн нэгдсэн бодлого, дотоодын ачаа тээврийн бүртгэлжүүлсэн системгүйгээс хот хоорондын ачаа урсгалын хэмжээ, бүсчилсэн тээвэрлэлтийн хэмжээ зэрэг нь тодорхойлох боломжгүй, нэгдсэн тайлан гаргах асуудал чухлаар тавигдаж байна. Иймээс хот хоорондын ачаа урсгалын хэмжээ, тээвэрлэлтийн нөхцөл, ачааны даацын дундаж хэмжээ болон нийлүүлэлтийг үндэслэн Улаанбаатар хотоос Хөдөө орон нутгууд руу чиглэсэн ачаа урсгалын судалгаа /Нарантуул ОУХТ/, Хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу чиглэсэн ачаа урсгалын судалгааг хийсэн. Ачаа тээврийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй, хямд хүргэх боломжийг бүрдүүлэх, ачаа, барааг цахим хэлбэрээр захиалах, хүлээж авах, бүртгэлжүүлэх, нэгдсэн зохион байгуулалтад оруулах зорилгоор тээвэрлэлтийн нэгдсэн системийн шаардлагыг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд судлан боловсруулах хамтарсан ажлын хэсэг байгуулснаар ачаа тээврийн шинэ системийг үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

-Тэгэхээр ачаа тээшний үйлчилгээ ямар байдлаар зохион байгуулалтад орох вэ?

-Тухайн ачаа илгээгч интернет орчинд цахимаар болон гар утаснаасаа ачаа тээврийн нэгдсэн программд нэвтрэн орж ачаагаа ангилж, үнэ тарифыг нарийн тусгахаар судалгаа хийгдэж байна. Өнөөгийн ачаа тээвэрлэлтийн зохион байгуулалт нь бусдын хэлсэн өртгөөр ачаа бараагаа тээвэрлэж байгаа бол энэхүү системийг хэрэгжүүлснээр нийслэлийн бүтээн байгуулалт хүрээнд баригдах логистикийн төвүүдтэй уялдуулж тээвэр зохион байгуулалтыг хийх юм. Зарим худалдааны төвүүдэд мини логистикийн төвийн хэмжээнд зохицуулалт хийх шаардлага байгаа тул хүсэлтээ хүргүүлээд байна.

-Ачаа тээшийг дайвар байдлаар хүнд өгч явуулах байдал арилах нь ээ?

-Одоо байгаа ачаа тээврийн үйлчилгээ нь томоохон худалдааны төв, вокзалууд дээр ачаа тээш зөөдөг хувь хүмүүст өөрийн биеэр хүргэж өгөөд тухайн тээвэрлэгчийн хэлсэн үнээр л хүргүүлдэг. Энэ үйлчилгээ нэвтэрснээр интернет орчинд өөрийн хүсэлтээ илэрхийлж, ачаа тээшнийхээ ангилал, овор хэмжээ, жинг оруулж, бүхээгтэй, хөргүүртэй, задгай гэх мэт төрлүүдээ сонгож, хүргэх цэгээ сонгосноор ачаа тээш даатгалтайгаар эцсийн цэгтээ очих юм. Үүнийг илгээгч хаана хэдэн цагийн дараа очих, ямар хурдтай явж буй зэрэг бүхий л мэдээллийг харах боломж бий болно. Ингэснээр бусдад дайж явуулах, ачаа тээшний бүрэн бүтэн байдал алагдах, хэлбэр хэмжээ, чанар нь алдагдах байдал үгүй болно гэж ойлгож болно. Ачаа бараа нийтийн тээврээр зорчиж байгаа зорчигчийн адил GPS-ийн хяналтанд орох боломж үүсч байна. Захиалга авч хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшил, аж ахуй нэгжүүдийг дэмжихийн зэрэгцээ тэднийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах боломж бий болох юм. Ачаа барааг тогтмол тээвэрлэж байгаа хувь хүмүүс, байгууллагуудыг нэгтгэх, тэднийг мэргэшүүлэх, сургалтад хамруулах зэрэг арга хэмжээг шат дараатайгаар хэрэгжүүлнэ.

-Хэзээ хэрэгжиж эхлэх вэ, үнэ тарифын хувьд ямар байх вэ?

-Эхний ээлжинд бид 6 сарын хугацаанд туршилтийн байдлаар хэрэгжүүлж, 2019 оны нэгдүгээр улиралд энэ үйлчилгээг жигдрүүлэх зорилготой байна. Үнэ тарифын хувьд ачаа тээшнээсээ хамаарч одоогийн тээвэрлэлтийн үнээс хэтрүүлэхгүй байхаар судалж байна. Монгол Улсын хэмжээнд хот хооронд, орон нутгийн чиглэлд тээвэрлэгдэж буй ачаа урсгалын статистик мэдээ, бүртгэл мэдээллийн сан байхгүй, тогтсон үнэ тарифгүй, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэгддэггүй, ачаа бараа эвдэрч гэмтсэн, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд хариуцах эзэнгүй, даатгалд хамрагддаггүй, ачааны баталгаажуулалт, хяналтын систем байхгүй зэрэг нэгдсэн зохион байгуулалтгүйгээс иргэд, тээвэрлэгч нарт хүндрэл учирч, тээвэрлэлтийн зардал энэ хэрээрээ өндөр байна. Хот хоорондын тээвэрт баруун бүс зонхилдог бөгөөд 5-20тн даацтай тээврийн хэрэгслээр сард дунджаар 2-3 удаа, 24-48 цагт тээвэрлэлт хийдэг. Ачаа дүүргэлтийг 4-6 хоног хүлээдэг бөгөөд ихэвчлэн Хүнс, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн тээвэрлэдэг. Дээрх судалгаануудаас харахад ачаа тээвэрлэлтийн нэгдсэн тариф байхгүй жолооч хүссэн үнээ хэлдэг тохиролцдог байдал нь тээврийн үнийн өсөлт явагдах, эрсдэл өндөр, цаашилбал дотоодын ачаа урсгалын хэмжээ буурч, ачаагаа явуулах хэрэглэгч багасч, гуравдагч талын оролцоогүйгээр аль болох өөрийн тээврийн хэрэгсэлд ачих сонирхол ихэссэн нь бодит байдал дээр ч, судалгааны тоо баримт дээр ч харагдаж байна.

Шувуун хушуут одтой, цагаан морь өдөр
Шувуун хушуут одтой, цагаан морь өдөр
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​